Ж.Д.Вэнс дахин хэл ам татлав

Ж.Д.Вэнс дахин хэл ам татлав

Ж.Д.Вэнс дахин хэл ам татлав

АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс өнгөрсөн Пүрэв гаригт "Fox News" хэвлэлд ярилцлага өгөхдөө Дональд Трампийн тарифын нэмэгдлийг хамгаалсан үгс хэлсэн. Гэвч түүний хэл халтирч, "АНУ Хятадын тариачдаас мөнгө зээлж байна" гэж хэлсэн нь хоёр том гүрний харилцааг улам хурцатгахад хүрээд байна. Тодруулбал, "Бид Хятадын тариачдаас мөнгө зээлж, тэдний үйлдвэрлэдэг зүйлийг худалдаж авдаг" гэж Ж.Д.Вэнс хэлжээ.

Энэ үг Хятадын олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шуугиан тарьж, эрх баригчдын анхаарлыг татав. Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лин Жиан Мягмар гаригт мэдээлэл өгөхдөө Вэнсийн хэлсэн үгийг "цочирдом бөгөөд гунигтай" гэж тодорхойлжээ. Мөн Вэнсийг "мунхаг, эелдэг бус" гэжээ.

Эсэргүү үгнийх нь төлөө түүнийг Хятадад нэвтрүүлэхийг хориглох ёстой гэж үзэж буй хүмүүс ч байна. "Weibo" платформд нэгэн хэрэглэгч "АНУ-ын засгийн газрын гол хүний ​​хувьд Вэнс ийм зүйл ярих нь үнэхээр ичмээр юм" гэжээ.

Эргэн сануулахад, Дональд Трамп Хятадад Мягмар гариг гэхэд 34 хувийн гаалийн татвараа цуцлах эцсийн хугацаа олгосон. Эс бөгөөс импортын бараанд 50 хувийн татвар ногдуулна гэж мэдэгдсэн билээ. Энэ шийдвэр бодит болон хэрэгжвэл АНУ-ын компаниуд 104 хувийн татвартай нүүр тулах болоод буй. Харин Хятад улс "Трампийн дээрэлхүү үйлдлийн эсрэг эцсээ хүртэл тэмцэнэ. Бид эдийн засгийн худалдааны харилцааны талаарх байр сууриа маш тодорхой илэрхийлсэн" гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-04-09 202.126.89.18

Хятадын тэтгэврийн хэн АНУ бондыг худалдаж авдаг монголын тэтгэврийхэн өөрсдийгээ тэжээж дийлэхээ больсон Хятад баян бид ядуу гэж

Avatar

Нэргүй 2025-04-09 202.9.40.136

Жомбого Трамп

Avatar

Нэргүй 2025-04-09 178.174.229.45

ENE CH ESTOI FASHIST NUHUR DEE . MEDVEDEVTEI IJILHEN GALZUU PISDUU YUM BILEEE

Avatar

Нэргүй 2025-04-09 103.57.94.180

А л пенис дебыль орк,,,

Avatar

Нэргүй 2025-04-09 103.212.117.240

2000-аад оноос хойш Хятадад тариачид нь илэрхий хөлжиж баяжиж ирсэн шүү. Ялангуяа удирдлага нь ядууралтай дайн зарласанаас хойш..

Avatar

Del 2025-04-09 202.55.188.104

үнэн үг хэлсэн байна

Avatar

иргэн 2025-04-09 66.181.184.78

Бас л бүдүүлэг нөхөр юм. Ийм дипломат хэллэг байх уу.

Avatar

Нэргүй 2025-04-09 103.57.95.239

Нараа минь яаж орчуулаад байнаа

Avatar

Зочин 2025-04-09 202.126.89.110

Вэнсийн үгийг ойлгосонгүй

Avatar

Нэргүй 2025-04-09 66.181.187.100

104 хувийн татвар АНУ-д ноогдохым уу, Хятадад ноогдохым уу ?

Avatar

hytdad 2025-04-09 202.179.25.15

hytad 100 tugnii untei neg booltoo, usa giin hileer oruulhad 204 tug nii unteigeer oruulah bolj bna

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж