Нүүр будалтын чиг хандлага хэрхэн өөрчлөгдөх вэ?

FASHION

Нүүр будалтын чиг хандлага хэрхэн өөрчлөгдөх вэ?

Нүүр будалтын чиг хандлага хэрхэн өөрчлөгдөх вэ?

Хувцас загварын адилаар гоо сайхан, нүүр будалтын чиг хандлага өөрчлөгдөж байдаг билээ. "NEWS" агентлагийн "FASHION" буландаа царайгаа илүү тодотгож, гэрэлтсэн болгох 2025 оны нүүр будалтын чиг хандлага хэрхэн өөрчлөгдсөнийг сонирхуулъя.


Нүүр будалтын хэв маяг, дараалал 2024 онд их сонирхолтой байдлаар өрнөлөө. Жишээлбэл, хөх өнгийн нүдний тень, арьсыг гялалзсан мэт харагдуулах суурь энгэсэг болон хүчтэй дүр төрхийг бий болгох тод улаан уруулын будаг зэрэг трэнд гарч байв. Өрнө, дорнын бүхий л артистууд "Glossy" гэх гэрэлтсэн дүр төрхийг бий болгох техникийг өнгөрсөн онд сурталчилж байсан бол энэ жил "Matt" эргэн ирсэн бололтой. Мөн минималист гэхээс илүү тод өнгөөр уруул, нүдээ будах нь өнөө цагийн стресстэй нийгмийг даван туулахад тусална гэж салбарын мэргэжилтнүүд үзэж буй.

"Vieve"-ийн үүсгэн байгуулагч, нүүр будалтын артист Жейми Женевье болон "Dolce and Gabbana Beauty" нүүр хувиргалтын артист, шинжээч Наоко Сцинту нар 2025 оны гоо сайхан, загварын чиг хандлага тэр чигтээ эрч хүч, мятаршгүй байдлыг илтгэх ёстой гэж үзэж байна. Учир нь өнөө цагийн нийгэм хар бараан мэдээллээр дүүрэн байгаа тул ямар ч хүн эргэн тойрондоо гэрэл цацруулам харагдаж, өөрийн гадаад үзэмжийнхээ тусламжтайгаар итгэлтэй байх ёстой гэв. Мэдээж хэрэг, бүсгүйчүүд нүүрээ будсан үедээ илүү өөртөө итгэлтэй, дур булаам, хүчирхэг болдог нь нууц биш юм.

"MATT" ЭРГЭН ИРЛЭЭ

Хэдийгээр уг будалт нь маргаан дагуулж байсан ч нүүр будалтын салбар өнгөрсөн алдаанаасаа суралцаж, "matt" будалтыг шинэчлэх болсон байна. Наоко Сцинту хэлэхдээ, "Өмнө нь matt будалт хэтэрхий хуурай мэт арьсыг гөлийлгөж, уруул нь хуурайшсан мэт буддаг байсан бол одоо өөрчлөгдсөн. Арьс, уруул болон нүдээ будахдаа чийгшил сайн өгч байх хэрэгтэй. Dolce and Gabana-гийн зүгээс загвар өмсөгчиддаа matt уруулын будаг ашиглах болсон ч энэ нь хуурайшиж, хагарсан уруул бий болгох гэсэн утгатай биш. Шингэн суурь энгэсэгээ тогтворжуулагч цацлага ашиглан өдрийн турш түгжих биш, бага зэрэг хуурай энгэсэг дээр нь тавьж өгвөл нүүр бүхэлдээ тослогтсон мэт муухай харагдахгүй. Мөн уруулаа будахдаа үндсэн будагныхаа дээр бага зэрэг matt уруулын будаг түрхэж, ямар ч тохиолдолд арилахгүй байх тал дээр анхаарах цаг болсон" гэв.

Өргөн шанаатай эсвэл өндөр хамартай харагдахыг хүсч байвал гэрэл сүүдрээ зөв тавьж сурах хэрэгтэй. Учир нь өнгөрсөн жилүүдэд Азийн зарим орны эмэгтэйчүүд гэрэл сүүдрээ буруу тавьснаас болж өөрийн царайны хэлбэртээ зохиогүй дүр төрхийг бий болгож байв. Жейми Женеьевийн үзэж буйгаар хүн бүр нүүрний хэлбэртээ тааруулж, гэрэл сүүдрээ тавьж сурах хэрэгтэй. Тэрбээр мөн хэлэхдээ, Өмнөд Солонгос, Хятад шиг шаазан цагаан арьстай, дугираг саран нүүртэй мэт харагдах будалт хийх нь хүн бүрт зохимжгүй юм. Тиймээс гэрэл сүүдрээ яль нэг орныг дуурайлгүй, өөрийн нүүр, царайны хэлбэр, дүр төрхөд тохирох арга барилыг сурах хэрэгтэй гэж үзэж байна.

УРУУЛ ЭСВЭЛ НҮД

Нүд болон уруулаа будахдаа аль альныг нь тод өнгөөр будах нь 2025 онд зохисгүй юм. Тиймээс гоо сайханы салбарынхны зөвлөж буйгаар нүдээ тод өнгөөр будсан бол уруулаа зөөлөн өнгөөр будах хэрэгтэй. Учир нь хэтэрхий тод нүдний будалт, уруулын будаг нь наснаасаа хөгшин харагдахад хүргэдэг байна. Жишээлбэл, уруулаа тод улаан, нил ягаан, бор зэрэг өнгөөр будахдаа нүдээ тодруулсан будалт хэрэггүй гэж Жейми Женевьевийн үзэж буйгаар, хөх, улаан зэрэг өнгөөр будсан хүмүүс уруулаа мөн адит тодоор будах нь бодит байдал дээр хөгшин харагдуулж магадгүй юм. Тиймээс тэрбээр уруулаа тод өнгөөр будсан бол нүдээ бүү буд гэж зөвлөж байна.

ЯГААН ХАЦАР

Энэхүү чиг хандлага нь өөрчлөгдөхгүй бололтой. Үүний нэг илэрхийлэл нь хацрын ягаан энгэсэг юм. Мөн олон нийтийн дунд байхдаа бага зэрэг хацрын ягаан чиг хандлага эргэн ирснийг харж болно. Гэхдээ царайны бүтэж, дүр төрөхдөө илүү анхаарал хандуулахыг уриалж буй. 2024 он нүүр улайх тухай сэдэв голлож байсан ч 2025 онд хацрын ягаан түрхэх чиг хандлага хаашаа ч алга болохгүй юм шиг байна. "Илүү зоримог, тод улайх тусмаа сайн" гэж Женевьев хэлэв. "Энэ чиг хандлагад миний дурласан хөгжилтэй зүйл бол тод уруул эсвэл зөвхөн бор өнгийн тень түрхэхээс илүү хацрын ягаан энгэсэгийг зөв тавих ёстой гэсэн юм. Үүнийг хэрэгжүүлэхэд мөн адил гоо сйханы өөрчлөлтийг авчрах болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

-ylcuun xamgaalalt-; 2025-04-09 50.147.160.114

-1234-

Avatar

- Kmytivdeen keni, tent lupstkobu, ynseltzexgyi -zopilg. 2025-04-09 50.147.160.114

-art zub, materiallag Ungut, opasnigaap zaalgana gj baixgyi, zobxini xarlaltA virus xarlalttai, xavdalttai,
nobsh tsyglyylj xynui blokoor to Deen gutaj solij,opyylj, TUMBGEr NYYtei;

Avatar

Нэргүй 2025-04-09 139.5.216.136

zamaskdaaal yavj bdag bizdee

Avatar

E gadni,deeryy 2025-04-09 50.147.160.114

Cobest dytagsajbn.

Avatar

-dyy bolon yldjee+ozydrxyj+ transferyi. 2025-04-09 50.147.160.114

ind gadnixns +(Operationmangar)zasrxgyi Ubchtei.;

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж