VS: Автозамын даацын стандартыг өөрчилнө, өөрчлөхгүй

VS

VS: Автозамын даацын стандартыг өөрчилнө, өөрчлөхгүй

Монголын тээвэрчдийн төлөөлөл Зам, тээврийн яаманд автозамын даацын стандартыг өөрчлөхийг хүссэн албан шаардлага хүргүүлжээ. Тэдний зүгээс тээврийн хэрэгслийн тэнхлэг тус бүр дээр ногдох жинг 11.5 тонн, нийт зургаан тэнхлэгт тээврийн хэрэгслийн жинг 66 тонн байхаар стандартчилсан ч, хууль сахиулагчид жинг хэтрүүлсэн хэмээн үзэж тээврийг зогсоож буйг шүүмжилсэн юм. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногийн байдлаар жин тонн хэтэрсэн гэх 200 гаруй том оврын автомашин товчоон дээр гацжээ. Уг асуудалтай холбоотойгоор энэ долоо хоногийн VS буландаа тээвэрчдийн төлөөлөл болон Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С. Батболд нарын байр суурийг онцолж байна.


С.Батболд
Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга

-Монгол Улсад автозамын даацын хяналтыг MNS 4598:2025 буюу “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-аар зохицуулдаг. Үүнд нэг тэнхлэг дээрх жин 11 тонн, нийт жин 44 тонноор тодорхойлсон байдаг. Энэхүү стандарт нь зөвхөн манай улсын стандарт бус олон улсад ч дагаж мөрддөг стандарт юм.

Тодруулбал, БНХАУ-д нийт жин нь 49 тонн, ОХУ-д 44 тонн, Европын холбооны улсууд 44 тонн гэсэн стандартыг тус тус мөрдөж ажиллаж байна.

Автотээврийн хэрэгслийн тэнхлэгийн тоог хамгийн их ачааллаар үржүүлж, дээр нь тээврийн хэрэгслийн бодит жинг нэмж тооцож байгаа нь буруу бөгөөд тэнхлэгийн тоо, тэдгээрийн хоорондын зай, нэг тэнхлэгт байрлах дугуйн тоо зэргээс хамааран хөтлөгч болон хөтлөгдөх тэнхлэг дээрх ачаалал нь тэнхлэг болон бүлэг тэнхлэгүүдэд хуваарилагдан, нийлбэр нь бүх жингийн хэмжээнээс хэтрэхгүй байх ёстой. Мөн Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9-т “Үндэсний стандартын үзүүлэлт шаардлага нь олон улс, бүс нутгийн стандартын шаардлагад нийцсэн байна” гэж заасан бөгөөд Монгол Улс Замын хөдөлгөөний Венийн конвенцид нэгдэн орсон улсын хувьд болон Автотээврийн харилцааны талаарх олон улсын харилцаа өргөжин тэлж байгаатай холбоотойгоор эрх зүйн актуудаа олон улсын жишигт нийцүүлэх ажлууд хийгддэг.

Иймээс Авто замын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3.5-т “тусгай хамгаалалтгүй, эсвэл зөвшөөрөлгүйгээр гинжит болон тухайн авто замын үзүүлэлтээс хэтэрсэн овор, хэмжээ, даацтай тээврийн хэрэгсэл зорчуулах”-ыг хориглосон байх тул хуулийн заалтыг мөрдөж ажиллах нь зүйтэй.

Тээвэрчдийн төлөөлөл
“Монголын түлш тээвэрлэгчдийн өлзийт зам холбоо” ТББ

-Бидний тээврийн хэрэгсэл MNS 4598:2011, MNS 4598:2020 стандартын шаардлагыг бүрэн хангасан тул бидэнд улсын дугаар олгосон, зориулалтын дагуу ашиглахыг зөвшөөрсөн. 

Тухайлбал, Автотээврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн "Ашиглагдаж байгаад импортоор орж ирсэн тээврийн хэрэгслийг техникийн 17.4-д оношлогоонд оруулж, стандартын шаардлага хангуулсны дараа улсын бүртгэлд бүртгэж, дугаар олгоно" мөн MNS 4598:2011 стандартын 1.2 болон MNS 4598:2020 стандартын 2-т энэ стандартын шаардлагыг бүрэн хангасан автотээврийн хэрэгсэлд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр замын хөдөлгөөнд оролцох гэрчилгээ олгоно гэж заасан байдаг. Хэрэв Монгол Улсад том оворын авто Тээврийн хэрэгслийг ашиглуулахгүй юм бол импортоор ч оруулж ирэхийг зөвшөөрөх ёсгүй байсан. Гэтэл уг хуулийн хүрээнд импортоор оруулж ирэхийг зөвшөөрч, улмаар дугаар олгож буй энэхүү үйлдэл бидний тээврийн хэрэгслийг зориулалтын дагуу ашиглахыг зөвшөөрч буй нэг үйлдэл болно. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-04-09 185.220.101.17

ЗАМ БАРИХ МӨНГӨНИЙ 10 ХУВИЙГ НЬ ЯАМНЫ ТЕДЕРИЙН АВИЛГАЧИД, ЗАХИАЛАГЧИЙН ХЯНАЛТЫН БОЛОН УЛСЫН КОМИССЫН АВИЛГАЧИД 10 ХУВИЙГ НЬ НЭМЭЭД НИЙТ 20 ХУВИЙГ НЬ ЯАМНЫ АВИЛГАЧИД ЗАВШЧИХААР ЗУААН, ӨРГӨНӨӨС НЬ 20 ХУВЬ НЬ ХАСАГДАЖ ЧАНАРГҮЙ БАРИГДАЖ ИРСЭН, БАРИГДСААР Ч БАЙНА…
ЗАМЫНХАА АВИЛГЫГ ЗОГСООНО ГЭХГҮЙ ЧАНАРГҮЙ ЗАМ ДЭЭРЭЭ МАШИН ЯВУУЛАХГҮЙ ГЭХЭЭСЭЭ ӨМНӨ ЗАМЫН АВИЛГАЧДАА ЗАЙЛУУЛМААР ЮМ

Avatar

нэргүй 2025-04-09 202.179.18.213

Одоо ашиглагдаж байгаа хатуу хучилттай замуудынхаа даацыг бодож шийдвэрүүдээ гаргаарайдаа. Мөнгө бодож замаа эвдэвдээ.

Avatar

Нэргүй 2025-04-09 185.220.101.29

Оюун-эрдэнээ ийм хариуцлагагүй дарга нартаа харицлага тооцоорой ажил явахгүй шүү

Avatar

Нэргүй 2025-04-09 185.220.101.31

ТЭЭВЭРЧДИЙН ЯРЬЖ БАЙГАА НЬ ҮНДЭСЛЭЛТЭЙ ШААРДЛАГА ЮМ БИШ ҮҮ… АШИГЛАХГҮЙ ЮМ БОЛ ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН ТОДОРХОЙЛОЛТТОЙ ОРЧИН ҮЕИЙН ҮЗҮҮЛЭЛТТЭЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЯАХ ГЭЖ ХИЛЭЭР ТАТВАРЫГ НЬ ХУРААЖ НЭВТРҮҮЛДЭГ ЮМ БЭ
ЭНЭ НЭГ ДАРГА УХААНТАЙ СУГАНЫ ҮС АЖЛАА МЭДДЭГ ЮМ УУ

Avatar

Нэргүй 2025-04-09 103.212.118.168

Мордохын хазгай гэж.Эхнээсээ бодлого судалгаагүй юмыг эхлүүлж баахан бантагнуулаад сүүлд нь алдаатай байсан гээд засах гэж хэрэлдээд дуусдаггүй хорвоо юм даа! Гадагшаа явцгаагаад л нэг их туршлага судална гэж баахан мөнгө үрж ирдэг.Олигтойхон толгойтой сэтгэлтэй хүмүүсээ пялдаганаагүй л бол намууд нь шахаад төр оруулахгүй.Дандаа сэжгийн мөнгөний үнэрт дурласан хоосон хонгил толгойтой юмнууд энэ улсыг сүйтгэж дууслаа!

Avatar

1234 2025-04-09 202.5.202.32

автозамын даацын стандартыг өөрчлөхийг хүссэн албан шаардлага дотор замынхот хоорондын авто замын хурдны хэмжээ 80 км\ц байгааг өөрчилж 100 км\ц шаардлага оруулаарай.

Avatar

Нэргүй 2025-04-09 66.181.176.227

XUCHINDUULN SEKSEER VANXANDI80955877TSAGN VANAGLGCH

Avatar

Нэргүй 2025-04-09 109.70.100.2

Төрд шургалсан авилгач иймэрхүү дарга нар замын зузаан өргөнөөс нь авлигадаж идчихээр ямар ч машин явсан амархан эвдрээд байгаа шүү

Avatar

Нэргүй 2025-04-09 45.117.35.26

Deerees ni mongol darga idsen, hajuugaas ni hyatad darga idsen zamiig teevriihen unuudriin heden tugruguu bodood hund achaanii mashinaar hair nairgui evdej baina. Yumiig dandaa zoosnii nuheer harah yum daa.

Avatar

Зочин 2025-04-09 109.70.100.1

Оюун-Эрдэнээ Тээвэрчдийн төлөөлөл үндэслэлтэй зөв шаардлага тавьж байхад ажлаа мэддэггүй ийм суганы үснүүдийг төрийн ажлаас зайлуулаачээ

Avatar

Зочин 2025-04-09 109.70.100.6

Төрд шургалсан суудлын бөглөөс болсон ийм маанагууд л бизнесс эрхлэгчдэд гай болж байх юм Тэр хууль стандартыг нь өөрчилж болдог гэдгээ мэддэггүй эргүү вэ

Avatar

Нэргүй 2025-04-09 107.189.1.228

Энэ нөгөө яамны Сайдыгаа матаад шоронд явуулчихдаг хурган дарга нь мөн үү

Avatar

Зочин 2025-04-09 185.129.61.6

ЯАМНЫ ЭНЭ ТЭНЭГ ДАРГА НЬ АВТОЗАМЫН ГАДАРГА ДЭЭР ОЧИХ ДАРАЛТЫН ХЭМЖЭЭГЭЭР ТООЦДОГ ГЭДГИЙГ МЭДДЭГ МААНАГ УУ… ОДОО ҮЕД ТЕХНИК ТЕХНОЛОГИ ХӨГЖӨӨД ОЛОН ДУГУЙТАЙ, ОЛОН ТЭНХЛЭГТЭЙ, АШИГТ ҮЙЛИЙН КОФИЦЕНТ ӨНДӨРТЭЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛҮҮД ГАРААД ИРЧИХСЭН ШҮҮ… ИЙМ МАНГАРУУДЫГ ТӨРӨӨС ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙГААН

Avatar

Нэргүй 2025-04-09 185.129.61.6

ЯАМНЫ ЭНЭ ТЭНЭГ ДАРГА НЬ АВТОЗАМЫН ГАДАРГА ДЭЭР ОЧИХ ДАРАЛТЫН ХЭМЖЭЭГЭЭР ТООЦДОГ ГЭДГИЙГ МЭДДЭГ МААНАГ УУ… ОДОО ҮЕД ТЕХНИК ТЕХНОЛОГИ ХӨГЖӨӨД ОЛОН ДУГУЙТАЙ, ОЛОН ТЭНХЛЭГТЭЙ, АШИГТ ҮЙЛИЙН КОФИЦЕНТ ӨНДӨРТЭЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛҮҮД ГАРААД ИРЧИХСЭН ШҮҮ… ИЙМ МАНГАРУУДЫГ ТӨРӨӨС ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙГААН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж