Ногоон автобусны хэргийн шийдвэрийг танилцуулна

Ногоон автобусны хэргийн шийдвэрийг танилцуулна

Ногоон автобусны хэргийн шийдвэрийг танилцуулна

"Ногоон автобусны хэрэг" гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох эрүүгийн хэрэгт шүүх бүрэлдэхүүн шийдвэрийг маргааш /2025.04.09/09.00 цагт ЦЕГ-ийн "Сүлд" чуулгын байранд танилцуулна. Энэ хэргийн гэм буруугийн шүүх хурал 20 гаруй хоног үргэлжилж, өнгөрсөн долоо хоногт /2025.04.02/ дууссан. Шүүх хурал 2025 оны хоёрдугаар сарын 14-нөөс нээлттэй байдлаар шууд дамжуулж, үргэлжилсэн юм.

Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажлын хүрээнд 2023 онд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Тэнүүн-Огоо” ХХК-иуд худалдан авах гэрээг байгуулсан байдаг. Тодруулбал, их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус буюу нийт 810 автобус худалдан авахаар гэрээ байгуулсан. Улмаар худалдан авалттай холбоотой асуудал Авлигатай тэмцэх газар шалгагдаж, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг шилжсэн.

“Тэнүүн-Огоо” ХХК-тай байгуулсан худалдан авах гэрээний улмаас нийт 134 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэдгийг албаныхан мэдээлж байв.

Гэтэл "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг гадуур шалгагдаж, хэвлэлд ярилцлага өгч сууна. Тэрбээр "Би ногоон автобусаар ямар нэгэн цавчаа хийгээгүй. Шинжээчийн дүгнэлтээр ногоон автобуснууд шинэ гэдэг нь тогтоогдсон" гэв. Ногоон автобусны гэх хэргээс болж, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Түгжрэлтэй тэмцэх сайдын албанаасаа чөлөөлөгдсөн бол Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Д.Сумъяабазар мөн өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн.

УИХ-ын гишүүн, сайд асан Ж.Сүхбаатарын хувьд “Автобус худалдан авахад миний оролцоо байгаагүй. Төсвийг нь шийдэж өгсөн. Худалдан авах ажиллагааг нийслэл зохион байгуулсан” гэж мэдэгдсэн. Харин Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар мөн л өөрт нь хамааралгүйгээр энэ ажил явсан гэдэг агуулгатай тайлбар хийж байв.

  • АТГ-аас 2024 оны нэгдүгээр сарын 9-нд прокурорт шилжүүлсэн
  • Прокуророос хэргийг 2024 оны гуравдугаар сарын 11-нд шүүхэд шилжүүлсэн.
  • Урьдчилсан хэлэлцүүлгийг 2024 оны дөрөвдүгээр сарын 24-нд товлосон.
  • Урьдчилсан хэлэлцүүлэг 2024 оны тавдугаар сарын 20-ныг хүртэл хойшилсон.
  • Урьдчилсан хэлэлцүүлэг 2024 оны зургадугаар сарын 17-ныг хүртэл хойшилсон.
  • Урьдчилсан хэлэлцүүлэг 2024 оны долдугаар сарын 4-нийг хүртэл хойшилсон.
  • Шүүх хурлыг 2024 оны долдугаар сарын 29-нд товлов.
  • Шүүх хурал 2024 оны наймдугаар сарын 12-ныг хүртэл хойшилсон.
  • Шүүх хурал 2024 оны аравдугаар сарын 21-нийг хүртэл хойшилсон.
  • Шүүх хурал 2024 оны арваннэгдүгээр сарын 6-ныг хүртэл хойшилсон.
  • Шүүх хурал 2024 оны арванхоёрдугаар сарын 4-нийг хүртэл хойшилсон.
  • Шүүх хурал 2024 оны арванхоёрдугаар сарын 9-нийг хүртэл хойшилсон.
  • Шүүх хурал 2024 оны арванхоёрдугаар сарын 16-ныг  хүртэл хойшилсон.
  • Шүүх хурал 2025 оны нэгдүгээр сарын 20-ныг  хүртэл хойшилсон.
  • Шүүх хурал 2025 оны хоёрдугаар сарын 24-нийг хүртэл хойшилсон.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-04-08 103.168.34.34

зууны. хулгайн топ жишээ нүүрс энэ2 одоогоор

Avatar

Нэргүй 2025-04-08 66.181.160.19

Мэдээж ш дээ , СУМ , СҮХ хоёрын б**с үлдээд л бас нэг Ганхуяг ч юм уу шоронд \ тэтгэмж- д \ ороод ШОУ дуусна …

Avatar

Зочин 2025-04-08 202.131.230.163

Энэ бол гэмт хэрэг гэхээсээ илүү улс төржилт л явагдсан. ХҮН намын одоо сайд болоод байгаа нэг нөхрийн шоу их байсан шүү. Худалдан авалтад алдаа гарсан бол засаад лявна. Ер гадаад худалдаа хийдэггүй орон гэж бна уу?

Avatar

Нэргүй 2025-04-08 66.181.179.154

Шинэ гэдгээ р ш*** юм бна

Avatar

Нэргүй 2025-04-08 203.91.115.40

За, шоу дууслаа, ард түмээн. Хаврын урт шар, эгэл бор хоногууд эхэллээ!

Avatar

Нэргүй 2025-04-08 66.181.176.227

VANXANDI SEKSEER BOOW XXNO80955877

Avatar

Нэргүй 2025-04-08 202.126.88.198

МАНАЙ ЦАГДАА ШУУХ УГ ХЭРЭГТ СУМЬЯАБАЗАР НАР ХОЛБОГДОЛТОЙ БАЙСАН ГЭДГИЙГ НОТЛОХ БАЙЛГУЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж