“Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” хойд бүсийн зөвлөгөөн боллоо

“Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” хойд бүсийн зөвлөгөөн боллоо

“Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” хойд бүсийн зөвлөгөөн боллоо

Төрийн албаны тухай, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомж, бодлого төлөвлөгөөний хэрэгжилт, хяналт шалгалтын үр дүн, ёс зүй сахилга хариуцлагыг чанаржуулах зорилго бүхий “Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” сэдэвт хойд бүсийн зөвлөгөөн Орхон аймагт энэ сарын 07-08-нд боллоо. Зөвлөгөөнд төрийн улс төр, захиргаа, тусгай, үйлчилгээний албанд ажилладаг төрийн албан хаагчдын төлөөлөл оролцож, нийтлэг асуудлаар зөвлөлдөв.

Зургаан бүсэд зохион байгуулахаар төлөвлөж буй бүсийн зөвлөгөөнөөс өмнө Төрийн албаны зөвлөлийн ажлын хэсгүүд 330 суманд ажиллаж, орон нутгийн төрийн албан хаагчидтай уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсчээ. Төрийн албан хаагчид хууль тогтоомжийн хэрэглээнээс гадна хувь хүний хөгжилд чиглэсэн сургалтуудыг хийж өгөх саналыг гаргасан байна. Тиймээс энэ зөвлөгөөнийг нэг нь ярьж, нөгөө нь сонсох бус оролцоог чухалчилсан, олон хувилбарт хэлбэрээр зохион байгуулж байгаа гэдгээ Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн онцолсон.

Зөвлөгөөнийг Ёс зүйн хороо хамтран зохион байгуулж байгаа юм. 2023 онд шинээр батлагдсан Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай анхдагч хууль, түүний хэрэглээг таниулах сургалтыг бодит кейс дээр ажиллах хэлбэрээр зохион байгуулсан нь лекц сонсохоос илүү үр дүнтэй сургалт болж байна гэсэн юм. Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомж нь алдаа гаргах бүрд  шийтгэхээ урьтал болгохгүй, ёс зүйн алдаа гаргасан төрийн албан хаагч уучлал гуйдаг жишиг тогтоох нь чухал гэдгийг Ёс зүйн хорооны ажлын албаны дарга Н.Ганбаатар тодотголоо.

Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн хэрэглээ хэлэлцүүлгийн үеэр яригдсан сэдвүүдийн нэг нь төрийн албан хаагчдын орон нутгийн нэмэгдэл байлаа. Засгийн газрын 2024 оны 82 дугаар тогтоолоор аймагт ажилладаг төрийн албан хаагчид 20 хувийн нэмэгдэл, суманд ажилладаг төрийн албан хаагчид 40 хувийн цалингийн нэмэгдэл олгох шийдвэрийн хэрэгжилт зарим төрийн байгууллагад алаг цоог хэрэгжиж байгааг хэлэлцүүлэгт оролцогчид хөндсөн. Энэ мэт хөдөлмөрийн харилцаатай холбоотой түгээмэл асуудал, зөрчлүүдийг зохицуулахад  Хөдөлмөрийн тухай хууль, холбогдох журмуудын ямар зохицуулалтыг хэрхэн хэрэглэх талаар Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Алимаа тайлбарлаж, ойлголтын зөрүүг арилгаснаар эхний өдрийн хэлэлцүүлэг өндөрлөсөн юм.

Зөвлөгөөний хоёр дахь өдөр Төрийн албаны шинэтгэлд чиглэсэн илтгэл, хэлэлцүүлгүүдээр үргэлжилж, цаашид хууль тогтоомжийг хэрхэн сайжруулах талаар оролцогчдын саналыг сонслоо. Хэлэлцүүлэгт Төрийн албаны зөвлөлийн болон Ёс зүйн хорооны гишүүдээс гадна УИХ-ын гишүүн ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар, УИХ-ын гишүүн Б.Хэрлэн, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Батцэцэг нар оролцсон юм. Орон нутгийн төлөөлөгчид төрийн албаны нэр хүндийг өсгөх, ажиллах нөхцлийг сайжруулах, хүний нөөцийг бүрдүүлэх, сургаж боловсруулах зэрэг тулгамдсан, бодлогын өөрчлөлт, шинэчлэлт, уялдаа холбоо шаардсан олон асуудлыг хөндөн ярив.

Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд зөвлөгөөний үеэр зарим төрийн зарим байгууллагын үйл ажиллагаа, тэргүүн туршлага, ололт амжилттай танилцлаа.  Хойд бүсэд төрийн 451 байгууллагад 16574 төрийн албан хаагч ажиллаж, төрийн бодлого, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлж, иргэдэд үйлчилдэг юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-04-08 66.181.191.193

ха ха мөнгө үрсэн дүр үзүүлсэн үр дүнгүй жүжиглэлт

Avatar

Дархан 2025-04-08 66.181.188.117

Ж.Энхбаяр сайд Дарханы ХАА-н бүсийн зөвлөгөөн маш сайхан,өргөн хүрээнд з/б-сан.
ТАЗ-ийн зөвлөгөөн уйтгартай,сонирхолгүй байлаа.
Энэ Цэдэвсүрэн ийм чадваргүй юм уу,
Чанаргүй,үрэлгэн зардал,алдангийг төлөх болж дэ

Avatar

Нэргүй 2025-04-08 66.181.185.34

бүсийн хөгжил, төрийн албаны манлайлал нтр ийм элий балай юмаа одоо болио, зүгээр л ажлаа хий, чанартай, өндөр гүйцэтгэлтэй, гүйцээ. энэ цэдэвсүрэн нтр тэр улаан хацарт баатарсайхан гэх мэт нөхдүүд одоо болно оо

Avatar

Нэргүй 2025-04-08 202.9.41.65

Эрднэт худла болсн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж