Монгол Улсад ажиллах хүчний хомсдол нүүрлээд удаж буй. Олон мянган ажлын байр зарлагддагч түүнд орох хүмүүс олдохгүй байгаа аж. Үүнээс үүдэж ААН-үүд хаалгаа барих дээрээ тулж байгаа нь татвар, нийгмийн даатгалтай дүйцэхүйц дарамт болж байгаа юм. Ажил хийх хүмүүс цөөрч байгаа нь олон шалтгаантай. Тухайлбал, шударга бус үнэлэмж, ажлын хэт их ачаалал, ажлын байрны дарамт, цалин хөлс бага гэх мэт. Ажилгүйдэл амь бөхтэй байгаагийн гол шалтгаан нь цалин үнэлэмжийн асуудал гэхэд хилсдэхгүй.
Монголчуудын дундаж цалин 2.5 сая төгрөг. Үүнээс татвар, нийгмийн даатгалаа төлөөд гар дээр 1.800.000 орчим мянган төгрөг авна. Энэ нь амьдрахад хаанаа ч хүрэлцдэггүй. Бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэр тулсан үнэтэй. Дээрээс нь монголчуудын дийлэнх нь ямар нэгэн байдлаар өртэй. Үнэндээ хөдөлмөрийн насны иргэдмйн ажил хийх зорилго нь дулаан орох орон байр, хөл дүүжлэх унааны төлөө чиглэж байна гэж хэлж болно.
Товчхондоо, залуус тогтмол цалинтай ажил эрхэлснээр нь үл хөдлөх хөрөнгөтэй болох, цаашлаад үр хүүхдэдээ чанартай боловсрол олгох, эрүүл мэндэдээ анхаарах амьдралын чанараа дээшлүүлэхэд боломж бага гэж харж байна.
Хөдөлмөрийн зах зээлд дотоодын ажиллах хүчний хомсдол бодитоор тулгарч, жилд дунджаар 30-40 мянган ажлын байр ажиллах хүчний дутагдалтай байна. 2024 оны III улирлын байдлаар ажилгүй иргэдийн 52.3 мянга (59.4 хувь) нь эрэгтэй, 35.7 мянга (40.6 хувь) нь эмэгтэйчүүд байна. Ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 14.2 мянга буюу 19.2 хувиар өсчээ.
Мөн ажилгүйчүүдийн тоог насны бүлгээр авч үзвэл, ид хөдөлмөр эрхлэх насны иргэд буюу 24-35 насныхан хамгийн өндөр хувийг эзэлж байна.
Ажилгүйчүүдийн 1.5 хувь нь боловсролгүй байгаа бол 7.1 хувь нь суурь боловсролтой байна. Харин 56.8 хувь нь бүрэн дунд , 4.8 хувь нь техникийн болон мэргэжлийн боловсролтой байна. Нийт ажил идэвхтэй хайж буй иргэдийн 23.7 хувь нь дээд боловсролтой хүмүүс байна гэсэн судалгаа бий.
Ажил хийх сонирхолгүй залуучуудын тоо өсч байгаа нь зөвхөн Монголд тулгамдаж байгаа асуудал биш аж. Дэлхий дахинд шинэ үеийн залуус их сургуулийн дипломыг үнэлэхгүй байгаа бөгөөд их сургуульд дөрвөн жил суралцах нь маш их цаг хугацаа үрсэн явдал гэж үзэх болсон байна. Учир нь суралцаж дууссаны дараа ажил олдохгүй байх, нэмэлт сургалтуудад хамрагдах, цалин бага зэрэг шалтгааныг дурджээ.
Үүнээс үүдэн улс бүрд ажилгүйчүүдийн тоо нэмэгдэж байгаа гэнэ. Тухайлбал, АНУ-д 4.3 сая орчим Gen Z залуус ямар нэгэн боловсрол эзэмшихгүй, мэргэжил олгох сургалтад хамрагдахгүй, ажилгүй байгаа бөгөөд энэ төрлийн залуусыг NEET-үүд гэж нэрлэсэн байна. Тус нэршил нь “Not in Education, Employment, or Training" үгнүүдийн товчлол. Японд үүнийг “Hikikomori” буюу “Гэртээ тусгаарлагдсан залуус” гэж нэрлэсэн байна.
Харин НҮБ-ээс гаргасан судалгаагаар, ур чадварын хомсдолтой маш олон залуус жил бүр нэмэгдэж байгаа нь улс орнуудын хөдөлмөрийн зах зээл шингээхэд улам бүр төвөгтэй байгааг дурджээ.
Тэгэхээр олон улсад ч ажилгүйдэл их байгаа нь ажиллах хүчин их, ажлын байр бага байгаадаа бус ажилд тэнцэх ур чадвартай мэргэжилтнүүдийн тоо буурсантай холбоотой аж. Үүнээс гадна бусад улс оронд залуус ажил хөдөлмөр эрхэлж, цалин хөлсөө хуримтлуулж, байр түрээслэн амьдарч карьераа хөгжүүлж эсвэл, хобби сонирхолдоо цаг зарцуулах амьдрах сонирхол жил ирэх тутамд нэмэгдсээр байгаа. Гэтэл Монгол Улсад энэ бүх боломж хаалттай нь гашуун үнэн. Өглөөнөөс орой болтол цаг наргүй ажиллаж, гэр бүлдээ ч цаг гаргаж чадалгүй ажилласаар авсан хэдэн төгрөг нь амьдралд нь хаанаа ч хүрэлцдэггүй. Арай боломж бололцоотой нэг нь гаднын орныг зорьж байна.
Иймд аж ахуй нэгж байгууллагууд мэргэжилтэй ур чадвартай боловсон хүчин ажилд авахыг эрхэмлэх бус ажилтнуудынхаа ур чадварыг дээшлүүлэх тал дээр анхаарал хандуулах, залуус зориулсан орон сууцжуулах хөтөлбөр , ажилчдын орон сууц, түрээсийн орон сууцын хөлбөрийн боловсруулах гэх мэт оновчтой бодлого боловсруулах шаардлага үүсч байна.
Мөн иргэдэд ББСБ-ын өрийн дарамтад орж илүү тансаг орон сууц, том оврын тээврийн хэрэгсэл авах бус хуримтлал үүсгэн баялаг бүтээгч болох боломж нөхцөлийг сайжруулж мэдлэг мэдээллээр хангах хотын төвийг чиглэсэн шилжилт хөдөлгөөний бууруулах орон нутгийн удирдлагын бодлого шаардлагатай байна. Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан 14 мега төслийг хэрэгжүүлэхэд 280 мянган ажлын байрыг бий болгох шаардлагатай. Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх ажиллах хүчний хомсдолыг нөхөх, хөрөнгө оруулалт, бизнес эрхлэлтийг нэмэгдүүлэхийн тулд аж ахуй нэгж компаниуд, салбарын бодлого тодорхойлогчд хамтарч харилцан уялдаа холбоотой дорвитой бодлого тодорхойлох хэрэгтэй байна.
/ 2025-04-09 172.59.228.181
– ;
- ; 2025-04-09 172.59.228.181
/
-; 2025-04-09 172.59.228.181
/
--xutluig; gadnitbny ? 2025-04-09 172.59.228.181
– bydyylegmaterliz;
tsalingiinhemjee l asuudal shd / boolchloloo zogsoo 2025-04-09 158.59.146.30
argagui shd, mongold tur zasag ni, business erhlegchid ni, companiud ni bugdeeree irgedee muljij, shulj, hudulmuriin boolchlold oruulj uursduu huvalz shig targalj, shuls shig tsalingaar amidruulj bna, tiim bolohoor ajilgui ner zuugeed huviaraa hed gruvan tugrug olood yavah ni deer bailgui yahav, yadaj l tsag hugatsaanii huvid chuluutei yum daa,
Нэргүй 2025-04-09 59.153.115.43
Kharamsaltai
Шо 2025-04-09 202.126.91.239
Залхуу мөртлөө амьдралд гомдоллоно, бас дээр нь хэрэглээ өндөртөй болж л өгвөл сүүлийн үеийн утас, чихэвч авах санаатай, гадуур хоол идэх санаатай гэр орны ажил амжиргаа маш муу одоогийн залуус.
Нэргүй 2025-04-09 66.181.164.211
Монголд нээрээ бүтэхгүй ээ, эмч нар хүртэл гадагшаа хар ажил хийхээр явж байна
Нэргүй 2025-04-09 66.181.164.211
Монголд бүтэхгүй ээ нээрээ, эмч нар хүртэл гадагшаа хар ажил хийхээр явж байна.
Ажилгүйдэл 2025-04-09 203.91.116.130
монгол улсад ажиллах хүчин 500,0 мянга дутуу байна гэж мэдээлсэн, гэтэл ид насны залуучуудын ихэнх нь ажилгүй байна. Төрийн бодлого жонхуу болжээ.
Нэргүй 2025-04-09 66.181.160.65
хоосон толгойтой худ том шаана хиыж чадах юм юу ч байхгүй залхуу шуналтай биеийн амраар мөнгө олох сонирхолтой тийм л залуучуудтай улс болсон
Нэргүй 2025-04-09 66.181.164.211
Монголд нээрээ бүтэхгүй ээ, эмч нар хүртэл гадагшаа хар ажил хийхээр явж байна
Нэргүй 2025-04-09 103.212.117.214
Плов гэвэл үхэн хатан цуглана ажил гэвэл юу хийж чадахаа харуулахаас өмнө их цалин мөнгө ярьна
Нэргүй 2025-04-09 124.158.120.146
Тэд нар тэнд хоол иднүү байнуу чам шиг оркуудад ямар хамаа бнаа
Плов 2025-04-09 202.9.47.73
плов гоё шдээ, энд бол цагаан будааны үнээ ч дийлэхгүй бна