Бугуйн цаг, гутал пүүз, хуучин савхи, гар утас, оймс, гутлын улавч, дотуур хувцас гээд энд байхгүй бараа алга. Хүний хөл хөдөлгөөн ч их юм. "Цагны зай байна", "Арьсан гутал хямд зарна", "Гар утас авна" гэх хүмүүс "Хархорин" захын үүдэнд зогсоно.
Захын үүдний хэсэгт худалдаа эрхлэгчид төрөл бүрийн бараа өрж, бараг л захын гаднах "зах" болжээ. Зарим нь газар дээр эд зүйлээ дэлгэж, зарна.
Энд зогсдог худалдаа эрхлэгчдийг хүнсний бараа ил задгай худалдаалахыг хориглосон учраас ихэнх нь бэлэн хувцас зардаг болж. Ганц нэг жимс жимсгэнэ зарж байгаа хүмүүсийг эс тооцвол голдуу гутал, хувцас худалдаалж байлаа. Дэргэдээ цагдаагийн жижиг пост байрлуулсан тэднийг энэ жил хөөж, туух нь гайгүй байна гэдгийг худалдаа эрхлэгчид хэлж байсан юм.
"Эгч нь нүүр царайгаа харуулахгүйгээр ярилцаж болох уу" гэх энэ эмэгтэйг С.Эрдэнэчимэг гэдэг. Тэрбээр "Хархорин" захын үүдэнд 25 жил бараа зарж байгаа аж. Анх энд чанасан толгой зардаг байсан тэрбээр одоо бэлэн хувцас зардаг болсон тухайгаа ярьсан юм. Учрыг нь лавлавал, хүнсний бүтээгдэхүүн гадна орчинд ил задгай худалдаалахыг хориглож, цагдаа нарт энд тэнд хөөгдөхгүй амар байдаг юм гэв. Нимгэн модон тавцан дээр гутал пүүз өрж, дэргэд нь оймс, дотуур өмд, гутлын улавч тавьжээ. Захын гадна талбайн түрээс төлдөггүй болохоор томоохон зах худалдааны бараанаас хэдэн төгрөг татуу үнээр бараагаа зардаг гэх. Тэр гутлаа 10-20 мянган төгрөгийн үнэтэй зарж байлаа.
Дэргэдүүр өнгөрөх ганц нэг хүмүүс үнийг асууж, лавлана. Зарим нь гутлыг нь өмсөж үзнэ.
"Эгч нь энэ захын үүднээс л амьдралаа залгуулж, худалдаа эрхэлдэг хүн. Худалдан авалт тааруухан л байна. Уг нь өвлийн улирлаас илүү урин дулааны цагт орлого сайтай байдаг юм. Гэртээ зүгээр сууж байхаар эндээ суугаад өдрийн хоолныхоо мөнгийг олчихдог. Ямар ч байсан өдөрт дор хаяж 40 мянган төгрөгтэй бууна. Ард түмнийхээ буянаар болж л байна. Хүмүүс ихэвчлэн 10, 20 мянган төгрөгөөр хямд үнэтэй хувцас л худалдан авч байна. Ард түмний амьдрал ийм л байна" гэв.
Тэрбээр өдөр бүр бараагаа зарахдаа хэн нэгэн дарга гарч ирээд хөөх вий гэдэгт их санаа зовдог гэдгийг хэлж байлаа. "Өмнө нь цагдаа нар байсхийгээд л энэ газраас хөөдөг байсан. Харин энэ жилээс харьцангуй гайгүй байна. Бид бас үнэн учраа хэлээд хорооны удирдлагуудтайгаа уулзсан.
Хамгийн гол ойр орчмын хогоо цэвэрлэж, явган хүний замаа чөлөөлсөн байх ёстой. Тэр үүднээс өглөө, оройдоо хогоо байнга цэвэрлэдэг" гэсэн юм.
Түүний барааг сонирхон зогссон иргэн Л.Алтаны хувьд "Захын гадна хэсгээс хувцас хунар худалдан авдаг. Үнийн хувьд ч хямд байдаг юм. Миний хувьд 550 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг ч хаанаа ч хүрэлцдэггүй. Амьдрахад хэцүү л байна. Захын гадна худалдаа эрхэлж байгаа иргэд ч гэсэн хоолныхоо мөнгийг олох гээд хүйтэнд зогсч л байна. Би энэ хавиар явж байхдаа ганц хоёр юм худалдаж авдаг" талаар ярилаа.
"ХҮНД ХЭРЭГТЭЙ, БОЛОМЖИЙН ҮНЭТЭЙ ЭД ЗҮЙЛ ИХ БАЙДАГ"
Тосож өнгөлсөн хуучин гутлууд эзнээ хүлээнэ. "Арьсан гутал яриад хямдхан өгнө" гэх залуу цагаан өнгийн шуудайг дэлгэж, гутлаа нямбайлан өрсөн харагдана. Тэр хавиар бараа сонирхож явсан У.Цэгмид гэх эмэгтэй "Миний хувьд хавар намрын гутал сонирхож явна. Үнэ нь ч боломжийн юм. Дунджаар 40 мянган төгрөгөөр зарж байх шиг байна.
Захын гаднах ил задгай худалдаан дунд хүнд хэрэгтэй, боломжийн үнэтэй эд зүйл их байдаг юм.
Зарим чанартай хувцас, хэрэгцээтэй бараа ч зардаг. Эгч нь хөдөөнөөс хот руу орж ирэхээрээ энэ хавиар ороод гарна" гэсэн юм.
"Би хувцас сонирхож явна. Зах худалдааны төв доторх барааг бодвол гаднах нь арай хямд байдаг. Энэ хүмүүс хүйтэнд гадна удаан зогсдог болохоор аль болохоор орлого оруулахыг хүсдэг. Би дүүдээ 25 мянган төгрөгөөр нэг цамц худалдаж авч байна" гэдгийг хүүдээ цамц худалдан авч буй Л.Нансалмаа ярив.
Харин худалдаа эрхлэгч Ш.Эрдэнэмөнхийн хувьд энд зургаа дахь жилдээ бараа зарж буй. Тэрбээр төрөл бүрийн өмд зардаг. "Өдөрт 5-10 өмд зарчихна. Үнийн хувьд 15-45 мянган төгрөг. Гадна худалдаа эрхлэхэд хэцүү шүү дээ. Өвлийн улиралд олон цагаар зогсоно. Би өдөрт 08.00-18.00 цаг хүртэл зогсдог" гэв.
"САРЫН 100 МЯНГАН ТӨГРӨГ ТӨЛЖ БАРАА ХАДГАЛАХ ЧИНГЭЛЭГ ТҮРЭЭСЭЛДЭГ"
Ахмад настан Д.Дэнсмаа хотын зүүн захаас буюу Жуковт амьдардаг байна. Тэрбээр өглөө эртлэн "Хархорин" зах руу явж, үүдэндээ бараагаа зарна. "Эмээ нь 20 жил энд худалдаа эрхэлж байна. Өмнө нь иргэдийн худалдан авалт сайн байдаг байсан. Одоо худалдан авалт буурсан. Би тэтгэврийн зээлээ аваад хэдэн бараа зарж сууна.
Өдөрт нэг мах, сүүний мөнгөө олчихно. Түмний буян байна даа.
Намайг зорьж ирээд бараа авдаг хүүхдүүд ч бий. Зарим нь эмээгийнхээ бизнесийг дэмжинэ гээд гүйгээд ирнэ. Дэм дэмэндээ гээд нэг оймс ч гэсэн худалдаж авна" хэмээн инээмсэглэн ярина.
Тэрбээр үргэлжлүүлэн ярихдаа "Биднийг энэ газраас үе үе хөөж тууна. Сүүлд энэ хавийг хотын дарга Х.Нямбаатар ногоон байгууламж барьж, зүлэгжүүлэх юм гэсэн. Бидний ард өчнөөн гэр бүл байгаа шүү дээ. Биднийг ойр орчмын оршин суугчид, захын наймаачид их ад үзэж, наймаа хааж байна гэдэг.
Зах дотор 5000 төгрөгийн дотуур өмдийг би 3500 төгрөгөөр зардаг.
Бид ч гэсэн энд хүйтэнд хөрч, гадаа гандаж суухдаа хөөгдөж, торгууль төлнө. Замын хойно нэг, урд нэг гараад суудаг байлаа. УИХ-ын сонгууль болохоор сайд дарга нар чинь бидэнд хайр зарлана. Дээр гараад биднийгээ мартчихдаг. Бараагаа ойрхон чингэлэгт нэг сарын 100 мянган төгрөг төлж түрээсэлж, бараагаа хадгалдаг" тухай ярьсан юм.
"АНХ ЭНД 7 ХҮН ЮМ ЗАРДАГ БАЙСАН БОЛ ОДОО 40 ОРЧИМ БОЛСОН"
Худалдаа эрхлэгч Ш.Буянханд "Бид "Хархорин" захаа бараадаж, амжиргаагаа залгуулж ирсэн. Анх энд долоон хүн бараа зардаг байсан бол жил бүр нэмэгдэж 40 орчим худалдаа эрхлэгч болсон. Иргэдийн амьдрал сайжирч байсан бол ингэж гудамжинд гарахгүй шүү дээ. Миний хувьд 20 гаруй жил худалдаа эрхэлж буй өрх толгойлсон ээж.
Гэтэл урин дулаан цаг болохоор биднийг эндээс хөөж эхэлдэг. Амьдралаа залгуулах гэж л энд худалдаа эрхэлдэг.
Тэдний ихэнх нь эмэгтэйчүүд, ахмад настнууд байна. Хотын дарга ТҮЦ-үүдийг буулгаж байна. Одоо биднийг нэг өдөр хөөх вий гэж айж байна. Маргааш өглөө хотын дарга ямар тушаал зарлиг гаргах юм бол. Бид төр засгаас мөнгө гуйж энд суусангүй. Аль болохоор хийж чаддаг зүйлээ хийж, амьдрахыг хичээж байна. Зах доторх яг адилхан барааг тав, 10 төгрөгөөр хямд зардаг" гэдгийг хэлэв.
Эдгээр бараан дунд чамин хэрэглээнд тооцогдох бугуйн цаг, үнэртэй усны хэсэг. Тэнд хүмүүс цагаа засуулна, авна, оосрыг нь хасуулна. Бас цагны батерей их худалдаж авдаг бөгөөд байнга зорин ирж цагаа засуулдаг хүмүүс ч бий. "Эгч нь 30 жил энд зогсч байна. Яахав өдөртөө болгож л байна. Биднийг үе үе их хөөж тууна. Өөр газар наймаа хийх боломжгүй.
Зах доторх лангуу нь нэг сарын 1.5 сая төгрөгийн түрээсээс эхэлдэг юм билээ.
Нэг хэсэг ойр ойрхон их хөөдөг байлаа. Энэ жил гайгүй байна. Дотор захад байгаа бүх бараа энд байгаа. Үнийн хувьд арай хямд. Төмөр гүүрэн доор хүйтэн цемент дээр удаан зогсоход хэцүү. Энэ хавьд битүү чингэлэг бариад өгчихвөл сайн л байна" гэдгийг худалдаа эрхлэгч О.Цэнгэлмаа ярив.
Хүний хөл энд тасрахгүй. Хархорин зах руу орж, гарч байгаа хүмүүс хоёр талаар нь эгнэсэн бараа таваар сонирхож, зарим нь худалдаж авна. Тэдний нэг Б.Уртнасан гуай "Би хааяа энэ хавиар бараа таваар үзнэ. Ер нь "Хүчит шонхор" болон "Нарантуул" захаас энэ захын бараа арай хямд байдаг юм. Захын гадна талайд худалдаа эрхлэгчид байнга зогсч байдаг. Бор хоногоо өнгөрүүлж, амжиргаагаа л залгуулах гэж байгаа хүмүүс шүү дээ. Зарим нь лангуутай байна. Ядарсан нэг нь газар дээр бараагаа өрчихсөн хүмүүс ч байна. Бас хэрэгцээтэй юм байж байдаг" тухай ярилаа.
newsgallery]
Гэрэл зургийг Л.Энх-Оргил
Нэргүй 2025-04-09 66.181.187.121
түц нүүлгэж болж байгаа юм чинь эднийг хар хорин захтай нүүлгэ хэдэн панзчидийг хэдий болтол толгойг нь илсээр байх уу бүх захыг зайлуул
Нэргүй 2025-04-09 103.212.119.212
Заваарсан архичдын үүр уурхай зайлуулаа! Алийн болгон ядарсан зүдэрснээ гайхуулж амьдрах хүмүүс вэ?
Зочин 2025-04-09 66.181.186.203
зайлуулаа архичин хулгайч нарын цуглардаг газар ш дээ бас 5 шарын буудал, буудалын хойд шар байрнуудын архичидийг зайлуулж өгөөч
zailuul 2025-04-09 103.168.34.175
iim nariihan zam deer ingej suuj bolohgui shuu..hun zuruud yvah yamar ch arga bhgui zaaval hunteiurgulduj bj zuriltsunu
Нэргүй 2025-04-09 103.212.117.240
Бараагаа зарахаас гадна зуучилдаг охидуудтай шдээ.. Зарим нь. Худлаа гэвэл очоод сураглаарай.
зочин 2025-04-09 66.181.185.74
Явган хүний зам хаахгүй чөлөөт худалдааг хорьж болохгүй харинч дэмжиж боловсронгүй болгох хэрэгтэй
Нэргүй 2025-04-09 124.158.120.146
Одоо ийм балай хоцрогдсон өнгөрсөн үеийн бүдүүлэг задгай хогнуудыг зайлуул! Алхах замыг чөлөөл!
Нэргүй 2025-04-09 103.212.162.114
хот болгонд байдаг ш дээ хө
Нэргүй 2025-04-09 202.131.227.134
Худал ярьж, хулгай хийхгүй талхны мөнгөө залгуулж байгаа олон зуун хүнийг хөөж туугаад унав аа. Хот, дүүргийн дарга нараа. Гудамжны худалдаагүй улс орон гэж хаана ч байхгүй шүү. Тасарцан Щвейцарь, Герман, Японд ч байна. Street food гээд гудамжны хоол ч байна.
Нэргүй 2025-04-09 66.181.183.242
Аль ч улсад гудамжинд ингээд юм зардаг юмаа. Зарж байгаа бараагаа дэлгээд гудамжыг муухай харагдуулаад байгаа биш угаасаа Улаанбаатар хот чинь шороогоороо эргэсэн, үзэмжгүй саарал хот, гудманд нь юм зарсан зараагүй угаасаа л н**ш
Зочин 2025-04-09 139.5.219.133
одоо хориглох цаг болсон үе дамжаад ингээд хотын өнгө үзэмж цаашлаад явган хүний зам хаагаад бас бөмбөгөр захын тэнд бна яагаад даруулаад бгаа юм бэ хотын даргаа төмөр нүүр айхгүй авираа гаргалдаа
Нэргүй 2025-04-09 203.23.199.47
явган хүний зам хаахгүйгээр зохион байгуулах хэрэгтэй байх, зөвхөн амралтын өдрүүдээр гадаа наймааг зөвшөөрөх
б 2025-04-09 103.175.213.117
Хөөх хэрэгтэй. 40 айлын амьдрал гээд хотыг ийм хог болгож болохгүй ш дээ. Түрээсээ төлөөд бусдын адил наймаагаагаа хий л дээ.
Нэргүй 2025-04-09 66.181.176.227
SEXSY AJIL XNE80955877VANXANDI
Нэргүй 2025-04-09 66.181.178.135
солонгост өчнөөн олон гудамж дагасан ийм зах гарч л байдаг.газраар юмаа дэлгээд сууцгааж л байдагшд.харин орчноо цэвэрхэн байлгадаг юм бн лээ .харин ажлын өдөр гардаггүй .манайх бас тийм болгомоор юм .зөвхөн нэг дүүрэгт төвлөрүүлж хагас бүтэн сайнд чөлөөтэй хэн юугаа зарна хамаагүй,хуучин эдлэл ч дэлгээд сууж болдог гудамжууд гаргах хэрэгтэй харин архичдыг хөөх хэрэгтэй
Нэргүй 2025-04-09 124.158.120.146
Манайд тийм схан өргөн гудамж бхгүйээ тэгээд ч шороотой Сог Монголтой битгий харьцуул!