Хараат бус шинжээчдийг томилов

Хараат бус шинжээчдийг томилов

Хараат бус шинжээчдийг томилов

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2025.04.08)-ийн хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл (НДҮЗ)-ийн болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл (ЭМДҮЗ)-ийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчдийн сонсголд ажиллах хараат бус шинжээчдийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Байнгын хорооны энэ сарын 1-ний өдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцсэн боловч хараат бус шинжээчид нэр дэвшигчдийг УИХ-ын гишүүд дэмжээгүй юм. Иймд энэ сарын 7-ний өдөр хийх байсан нэр дэвшигчдийн сонсголыг хойшлуулж 14-ний өдөр зохион байгуулахаар товлоод байна.

НДҮЗ болон ЭМДҮЗ-ийн гишүүнд нэр дэвшигчдийн мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй, туршлагын талаар мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргаж, сонсголд танилцуулах шинжээчийг шалгаруулах тухай зарыг хуулийн дагуу олон нийтэд нээлттэй түгээсний дагуу МУИС-ийн Бизнесийн сургуулийн профессор, ШУА-ийн Бага чуулганы гишүүн Ч.Энхбаяр, АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал Л.Хоролсүрэн нар саналаа ирүүлсэн байна.

НДҮЗ-ийн гишүүнд нэр дэвшигчийн талаар дүгнэлт гаргах шинжээчид нэр дэвшигч Ч.Энхбаяр сүүлийн 20 гаруй жил МУИС-д ажиллаж байгаа бөгөөд Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн проректор, Бизнесийн сургуулийн захирлаар ажиллаж байсан туршлагатай юм. Харин ЭМДҮЗ-ийн гишүүнд нэр дэвшигчдийн талаар дүгнэлт гаргах хараат бус шинжээчид нэр дэвшигч Л.Хоролсүрэн АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуульд 2023 оноос багшилж буй бөгөөд 2021 оноос тус сургуулийн захирлын албан үүргийг эрхэлж байна.

Нийгмийн бодлогын Байнгын хорооны дарга Л.Энхнасан шинжээчдэд амжилт хүсэж, УИХ-ын гишүүдийн хэлсэн үг, саналыг харгалзаж ажиллахыг хүсэв. Санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүдийн 75 хувь нь профессор Ч.Энхбаяр, Л.Хоролсүрэн нарыг дэмжсэнээр Хараат бус шинжээчийг томилох тухай тогтоол батлагдлаа. Тогтоолоор нэр дэвшигчдийн талаар гаргасан дүгнэлтээ сонсгол болохоос ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө Байнгын хороонд хүргүүлэх, нэр дэвшигчийн сонсголд оролцож дүгнэлтээ танилцуулахыг хараат бус шинжээчдэд үүрэг болгов .

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-04-08 202.9.41.65

Улсын төсв байгалийн баялаг ард түмний мөнг2р байшн барилга засх гажигтж элдэв хөөсрсн ханштай сандл ширээ авч манжлхыг болих ёстой.

Avatar

Нэргүй 2025-04-08 59.153.113.149

dfd

Avatar

Нэргүй 2025-04-08 188.162.254.100

бас кофе ууж суух тусгай элчин сайд томилж ажиллуулая !!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж