БНСУ: Шинэ ерөнхийлөгч хаант засаглалын бэлгэ тэмдэг Хөх ордонд буцах уу?

БНСУ: Шинэ ерөнхийлөгч хаант засаглалын бэлгэ тэмдэг Хөх ордонд буцах уу?

БНСУ: Шинэ ерөнхийлөгч хаант засаглалын бэлгэ тэмдэг Хөх ордонд буцах уу?

Юн Сук Ёл ерөнхийлөгчийн суудлаас огцорсон тул түүний засаг захиргааны гол бэлгэ тэмдэг болсон Ёнсан дүүрэг дэх Ерөнхийлөгчийн ордны хувь заяа тодорхойгүй байна. Өмнөд Солонгосын үе үеийн ерөнхийлөгч нар Чон Ва Дэ дэх Хөх ордноос улс орноо удирддаг байсан ч Юн 2022 оны тавдугаар сард албан тушаалаа авмагцаа Ерөнхийлөгчийн ордныг Ёнсан дахь Үндэсний батлан ​​хамгаалах яамны төв байранд нүүлгэн шилжүүлсэн юм. Тэрбээр Хөх ордныг ил тод байдал дутмаг бөгөөд эзэн хааны засаглалын бэлгэ тэмдэг болсон газар гэж үзсэн.

Юны бүрэн эрхийн хугацаа гэнэт дуусгавар болсон тул дараагийн ерөнхийлөгч Ёнсанд үлдэх үү, өөр газар сонгох уу гэдгээ шийднэ.

Солонгосын либерал Ардчилсан нам засгийн эрхийг авбал Юн Сук Ёлын бэлгэ тэмдэг гэгддэг Ёнсан дахь ордныг үргэлжлүүлэн ашиглах нь юу л бол. Гэлээ гээд Хөх ордон руу буцах нь мөн хялбар сонголт биш. Яагаад гэвэл Хөх ордныг сүүлийн гурван жилийн хугацаанд олон нийтэд нээлттэй болгож, жуулчид хүлээн авдаг соёлын дурсгалт газар болгосон. Тиймээс эргээд аюулгүй байгууламж болгон сэргээхийн тулд их хэмжээний засвар, өөрчлөлт хийх шаардлагатай.

Ардчилсан намынхан засгийн газрын бусад томоохон цогцолбор байрладаг төв Солонгосын засаг захиргааны нийслэл Сэжон руу ерөнхийлөгчийн ордныг нүүлгэх санаатай байна. Тус хотод ерөнхийлөгчийн ордны барилгын ажил хэдийнэ эхэлсэн ч 2027 онд ашиглалтад орох аж. Үндэсний ассамблейн төв байрыг ч Сэжон руу нүүлгэхээр төлөвлөж байна.

Төрийн чиг үүргийн төвлөрлийг сааруулж, Сөүл хотын хэт ачааллыг бууруулах олон жилийн хүчин чармайлтын дагуу нийслэлийг Сэжон руу нүүлгэх нь либерал ерөнхийлөгч асан Ро Му Хёны дэвшүүлж байсан голлох бодлогуудын нэг.

Харин консерватив Ардын хүчний нам ирэх ерөнхийлөгчийн сонгуульд дахин эрх мэдлээ хадгалан үлдэх юм бол Ёнсан дахь ордныг үргэлжлүүлэн ашиглаж магадгүй. Гэхдээ ерөнхийлөгчийн ордон Ёнсанд байрлах нь цэргийнхэнд дарамттай байгаа аж. Батлан хамгаалах яам, Штабын дарга нарын нэгдсэн хороо нэг байранд байрлах нь ложистикийн хувьд хүндрэлтэй.

Дашрамд дурдахад, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн Юн Сук Ёл Ёнсан дүүргийн Ханнам-донг дахь ерөнхийлөгчийн өргөөгөө өнөөг хүртэл суллаагүй хэвээр байна. Тэрбээр энэ долоо хоногийн сүүлээр нүүхээр төлөвлөж байна. Юн ерөнхийлөгч болохоосоо өмнө амьдарч байсан Сочо дүүрэгт байрлах орон сууцны хороололд суурьшихаар болжээ.

ЭХ СУРВАЛЖ: KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж