"Алба хаагчдын хувцас стандартад нийцээгүй гэдэг худал мэдээлэл"

"Алба хаагчдын хувцас стандартад нийцээгүй гэдэг худал мэдээлэл"

"Алба хаагчдын хувцас стандартад нийцээгүй гэдэг худал мэдээлэл"

Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан онцгойгийн алба хаагчийн ар гэрийнхэн өнөөдөр мэдээлэл хийсэн. Тухайн хүмүүсийн зүгээс алба хаагчид гал руу хувцас хэрэгсэлгүй, улаан гараараа шахуу ордог гэсэн юм. Үүнтэй холбоотойгоор Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэл, тайлбар өгч байна.

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.СОРОНЗОНБОЛД:

-Гал унтраах үйл ажиллагаанд нийт 120 гаруй техник хэрэгсэл, багаж ашигладаг. Онцгой байдлын ерөнхий газар обьектын болон ой хээрийн түймрийн үед өмсдөг хоёр төрлийн хувцас хэрэглэлийг ашигладаг. Обьектын гал түймэр унтраах иж бүрэн хувцасны тухайд 2004 онд евро стандартын дагуу хийгдсэн. Сүүлийн жилүүдэд төр засгаас онцгой анхаарч, хувцас болоод техник хэрэгслүүдийн хангамж сайжирсан. 2019 онд алба хаагчдын өмсч байгаа хувцасыг тус бүрд нь салгаж, стандарттай болгосон байгаа. Мөн хувцаснаас гадна гал унтраах тээврийн хэрэгсэл стандарт шаардлагын дагуу хянагддаг.

Одоо алба хаагчдын өмсч, тэдний хэрэглэж байгаа техник хэрэгсэл бол бүгд евро стандартын дагуу бөгөөд худалдан авалт хийгдэж орж ирсэн. Үүнээс гадна төслийн хүрээнд нийлүүлэгдсэн Франц, Австрали, Польшоос худалдан авсан автомашинууд өнөөдөр үүрэг гүйцэтгэж байна.

Онцгой байдлын байгууллага 2015 оноос хойш алба хаагчдын хувцас хэрэглэлийг евро стандарт руу шилжүүлсэн. Үүнээс хойш системтэйгээр бүх тоног төхөөрөмж, хувцас хэрэглэлийг евро стандартад нийцүүлсэн байгаа.

Алба хаагчдын одоо өмсч байгаа хувцас хэрэглэл бүгд стандарт шаардлага хангасан. Бид хувцас хэрэглэлийг олон нийтэд харуулах үндсэн дээр Гал унтраах, аврах 10 дугаар ангиас мэдээлэл хүргэж байна. Доорх зурагт өнөөдөр гал унтраах үүрэг гүйцэтгэж ирсэн алба хаагчийн өмссөн иж бүрэн хувцасыг харуулж байна. 2022 онд энэхүү иж бүрдэл дээр утаат орчныг мэдрэгч, дохиолол өгөх төхөөрөмж байгаа. Тухайн гал сөнөөгч утаатай орчинд 10-аас дээш секунд хөдөлгөөнгүй байвал, өөрөөр хэлбэл амьсгалын төхөөрөмж баллон нь цэнэг дууссан үед ойр орчимдоо шууд дуут дохио өгдөг гэсэн үг. Мөн сүүлийн нийлүүлэлт дээр амьсгалын бие даасан төхөөрөмж гээд утаат баг нийлүүлэтээр ирсэн. сүүлд ирсэн баг дотроо станцтай, бусад алба хаагчидтай холбогдоход амар болсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-04-08 59.153.114.91

Соронзонболд оо худлаа битгий дарга нараа өмөөрч ч бай чамайг салаан дарга байхад ямар байсан одоо чи ерөнхий газарт очсон ч яг адилхан бүх юм хэвээрээ л байгаа шүү дээ өндөр үнэтэй хямдхан материалтай хувцас хэрэглэл авсаар л байгаа шүү дээ албан тушаалдаа үлдэхийн тулд худлаа битгий пялдаг зан гарга хэдэн төгрөгний юмыг хэд дахин нугалж шахдаг Дуламдорж Бадрал нарын үеэс л эхэлсэн шүү дээ

Avatar

zochin 2025-04-08 64.119.31.179

Huuhduudiig bod. Odoo hangaj bgaa biluu. Hen medehev. Hii shatahad turshlaga gal sunuugchdiig yaj oruulj ami nasiig ni aldav. Odoo zailj uz.

Avatar

Нэргүй 2025-04-08 66.181.183.91

ш****г а.

Avatar

Нэргүй 2025-04-08 139.5.216.177

ОБЕГ-ын тэр өлбийсөн өвгөн ажлаа өгөө ичдэггүй төгцөг

Avatar

зочин 2025-04-08 59.153.112.176

Ийм хөвөрсөн тайлбар тавьж байхын оронд өнчин үлдсэн 5 хүүхэд, хохирч үлдсэн талийгаачийн эхнэрт нь
тусламж үзүүлэхийг бодохгүй. Тэр дэлбэрэлтэд өртөж амиа алдсан онцгойгийн алба хаагчид болон гал унтраах үед амиа алдсан алба хаагчид ялгаатай тусламж үзүүлсэн гэж гомдоод байгаа юм бишүү?

Avatar

Худал 2025-04-08 202.9.47.73

худлаа щаа, нийцээгүй, эрээнд байсан нэйлонон хог

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж