Ж.Энхбаяр: Ноолуураар 600 сая ам.доллар босгох боломж байна

Ж.Энхбаяр: Ноолуураар 600 сая ам.доллар босгох боломж байна

Ж.Энхбаяр: Ноолуураар 600 сая ам.доллар босгох боломж байна

УИХ-ын Байгаль орчин хүнс хөдөө аж ахуй байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд УИХ-ын 2024 оны 63 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд мэдээлэл хийлээ.

"Цагаан алт" үндэсний хөдөлгөөнийг бүрэн хэрэгжүүлэхэд 2.2 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай бөгөөд үүнээс арилжааны банкны 1.5 их наяд төгрөгийн эх үүсвэрээр аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн болон хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээл олгоно.

Энэхүү үндэсний хөдөлгөөний хүрээнд 2025 онд эргэлтийн хөрөнгөд 300 тэрбум, хөрөнгө оруулалтад 488.9 тэрбум, нийт 788.9 тэрбум төгрөгийн санхүүжилт батлагдсан. Үүний Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн хөнгөлөлтөд 66.4 тэрбум төгрөг төсөвт суугдаад зээл олгож эхлээд байна.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгжүүдийн гурвалсан гэрээгээр эргэлтийн хөрөнгийн 169.3 тэрбум төгрөгийн 43 зээл, хөрөнгө оруулалтын 74.6 тэрбум төгрөгийн 15 зээл олгоод байна.

Хөнгөлөлттэй зээл авсан аж ахуйн нэгжүүд зүүн аймгуудаас ноолуур худалдан авч эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 10 гаруй үйлдвэр 450 тн ноолуур худалдан аваад байна.

Энэхүү мэдээлэлтэй холбогдуулж, УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авав.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:

-Энэ жилийн ноолуурын борлуулалтад төвөгшил үүссэн. Улсын хэмжээнд  1.3 их наяд төгрөгийн ноолуур татан төвлөрүүлэх ёстой. Үүнээс 230 тэрбумыг эргэлтийн хөрөнгийн зээлээр гаргаж байгаа юм байна. Энэ оны гуравдугаар сарын 30-ны байдлаар энэ зээлийн 32 хувийг гаргаж, эргэлтийн хөрөнгийн мөнгөжүүлэлт дутаад байна. Энэ тал дээр банкуудтай байгуулсан гэрээний хүрээнд цаг хугацаатай асуудалд анхаарлаа төвлөрүүлж үндэсний үйлдвэрүүдээ мөнгөжүүлэх, ноолуурын ханшийг тогтвортой байлгах шаардлага байна. Үндэсний үйлдвэрээс дутахгүй ченж нэг хэсэг улсууд байна. Ноолуур бэлэн мөнгөөр худалдан авдаг. Мөн Гаалийн мэдээгээр угаасан ноолуур орж ирээд байна, энэ ямар учиртай вэ?

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр:

-Одоогийн байдлаар 600 орчим тонн ноолуур худалдан авсан байна. Дорнод аймагт ноолуур нэг кг нь 163000-165000, Сүхбаатар, Хэнтий аймагт 155000-158000 төгрөгийн үнэтэйгээр худалдан авалт хийгдэж байна.

Дэлхий нийтээрээ тарифын томоохон дайн явагдаж байна. Харилцан томоохон тариф тавигдаж байна. Энэ үед ноолуур нүүрснээс харьцангуй бага, 5 хувийн мэдрэг чанартай хөдөлгөөн үйлдэгдэж байгаа. Ноолуурын төлөв байдал эвтэйхэн байна.

Энэ цаг үеийг ашиглаж, дотоодын үйлдвэрлэх чадавхиа яаралтай босгох нь Монгол Улсад том хожил авч ирнэ.

Зөвхөн самнах угаахын хооронд 200 гаруй сая ам.доллар буюу 800 тэрбумын өртөг Монгол Улсад үлдэж байгаа. Татвар болж, цалин болж, цахилгаан, дулаан болж,  НДШ болж Монгол Улсад шингэж байна.

Одоо боловсруулалтын шат сайжраад ирэхээр өмнө энд угаагаад шууд Хятадын үйлдвэрт нийлүүлдэг байсан ченжийн тогтолцоонд сөрөг нөлөөлж байгаа. Тэр талаас зохион байгуулалттай арга хэмжээ хийхийг үгүйсгэхгүй. Дотоод үйлдвэрлэлээ босгож байгаа цаг үед ноолуурын үйлдвэрийн хувьд алтан үе. Ноос ноолуурын боловсруулалтыг босгож авах үе. Үнэ ч боломжийн байна. Таван жилийн дунджаар түүхий эдийн үнийг хардаг. 2020 онд ноолуур 1 кг нь 50000-60000 төгрөгийн үнэтэй байсан бол өнөөдөр 150000-160000 төгрөгөөр авч байна. УИХ- аас баталсан бодлогын дэмжлэг эерэг нөлөө үзүүлж байна.

Гэхдээ улсын төсөв батлахдаа манай салбараас 130 тэрбумыг хассан.  1,3 их наядын ноолуурыг дотооддоо 100 хувь авсан бол Монгол Улсад орох өгөөж өндөр байсан.

Импортолж байгаа ноолуурын статистик чинь бидний гүйцээн боловсруулах чадвар сул байгаа учраас үйлдвэрүүд маань бэлэн утас гадагш нь явуулаад будуулаад, нарийн боловсруулалт хийсэн утас авч ирэх, эцсийн бүтээгдэхүүн хийх хольцоо оруулж ирээд байгаа.

Дундын ноолуур авч байсан хүмүүс Монгол Улсад угаах, самнах үйлдвэрийн хүчин чадал 200-300 хувь бүрэн суурилсан. Одоо Монголдоо үйлдвэрлэ, алийн болгон бусдын түүхий эдийг үйлдвэрлэх вэ. Дэлхийд өрсөлдөх чадвартай 10 мянган тонн ноолуураа 100 хувь угаагаад,  100 хувь самначихая.  Самнасан ноолуур гэдэг бол Европ, Америкийн хамгийн том зах зээлд том тоглогч болно.

Манай зарим иргэд Казахаас ноолуур оруулж ирээд Монголд угааж болосвруулаад Хятад руу экспортолсон статистик байна.

Үйлдвэрлэх боловсруулах төвшнөө нэмэгдүүлээд байх тусам ноолуур улам үнэ цэнэтэй болно. Ноолуур бол алт. Угаагаад самначихвал гулуузалсан алт. Бэлэн валют юм шүү.

Ноолуураа эцсийн бүтээгдэхүүн рүү боловсруулалтын төвшин рүү ахиулъя. 100 хувь угааж байгаа бол 100 хувь самная. Дараа нь 100 хувь ээрч утсаа хийх юм бол 4,7 тэрбум ам.долларын ноолуурын зах зээлийн 50 хувийг барилаа гэсэн үг. Зөвхөн ноолуур 2 тэрбум ам.долларын экспорт хийх боломжтой. Одоо бид 404 сая ам.доллар дээр гацчихаад байна.

Угаагаад самнахаар энэ жил хамгийн багадаа 600 сая ам.доллар, утас хийдэг хүчин чадлаа нэмэгдүүлэхэд 2 сая ам.доллар луу үсэрнэ.  Энэний цаана малчдын амьдрал үр өгөөжтэй болно. Энийгээ хийж чадаагүйгээс болоод ноос, арьс ширний үнэ яаж унав. Ноолуур бол бэлэн алт, валют. Чулуу болгох цаг байгаа.  Ноолуурын үнийн өнөөдрийн 5, 10 мянган төгрөгийн уналт түр зуурынх, түүгээр дамжуулж гар хөл болж дайрах юм гарч байна. Дэлхийгээрээ дотоод үйлдвэрлэлдээ анхаарч байна.  Тиймээс бид ноолууран тогтвортой бодлого хэрэгжүүлье гэж байгаа юм. Нүүрс, алт зөвхөн валют болоод байгаа юм биш ноолуур ч бас валют.

УИХ-ын гишүүн Б.Уянга:

-“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд олгогдож байгаа зээл Дархан-Уул, Орхон, Улаанбаатар хотод олгогдоол байна гэж. бусад аймгууд яах вэ. Нийт улсыг хамрах хүрээнд ямар арга хэмжээ хэрэгжүүлж байна вэ яам. Зээлийг аж ахуй нэгжид олгох шийдвэрийг хаанаас гаргаж байна вэ?

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр:

-“Цагаан алт” хөтөлбөрийн зорилго нь арьс шир ноос ноолуурын болловсруулалтын төвшинг дээшлүүлэх. Боловсруулах үйлдвэр сая дурдсан аймгуудад байна. Жишээ нь арьс ширний үйлдвэр улсын хэмжээнд 27 байна. Үүний 24 нь Улаанбаатар хотод ,  нэг аж ахуй нэгж Өвөрхангайд, хоёр нь Дархан- Уул аймагт. Ноолуурын боловсруулах үйлдвэр үндсэндээ 99 хувь Улаанбаатар хотод, ноос мөн адил . Үйлдвэрлэлийн дэд бүтэц нь төвлөрсөн газар бий болчихсон.

Зээл олголт дээр ноос, ноолуур, арьс ширний холбоодтой бүрэн дүгнэлт хийгээд, аль үйлдвэр дээр ямар технологи нэвтрүүлэх вэ, алийг нь сайжруулах вэ гэдэг дээр маш сайн ажилласан.

Сонгон шалгаруулалтаа холбоодууд хийж байгаа. Хоорондоо өрсөлдөж шаардлагагүй хүчин чадлыг нэмж суурилуулахгүй гэсэн бодлоготой.

Ноолууран дээр угаах, зөвхөн ээрэх, сүлжих, утсаа будах, эцсийн бүтээгдэхүүн хийх буюу ахисан төвшиндөө гол хөрөнгийг зориулж байгаа. Бодлогоо ч тэгж гаргасан.  200-300 хувийн хүчин чадал суурилсан байхад шаардлагагүй газар хөрөнгө оруулалт хийхгүй.

Зээл улс орны хэмжээнд хэрэгжиж байгаа. Аймгуудын төвшинд дэд бүтцээ хангасан маш цөөн тооны аж ахуй нэгж орж чадаж байна. Ихэнх нь шинээр байгуулна, шинээр боловсруулна гэсэн асуудлууд. Арьс шир боловсруулахад маш их химийн бүтээгдэхүүн ашигладаг.  Тэгэхээр байгаль орчныг хамгаалах зорилгоор цэвэрлэх байгууламжийн асуудал хөндөгддөг тул хязгаарлагддаг. Ховдод хийгдэж байгаа үйлдвэр технологийн парк боловсруулах чиглэлээр бэлтгэгдэж, цэвэрлэх байгууламж нь баригдаж байгаа тул баруун таван аймгийн түүхий эдийг боловсруулах ажил Ховд руу ирэх жилээс төвлөрч хүчин чадал нь нэмэгдэх байх.

Мэдээлэлтэй холбогдуулан ноолуур бэлтгэлийн талаар Засгийн газарт чиглэл өгөх байнгын хорооны тогтоол баталлаа.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2025-04-08 202.21.111.198

ямааны 34 хувийг төрд авах нь дээ

Avatar

Нэргүй 2025-04-08 85.12.7.169

Агуу ЖДҮ-чин

Avatar

Нэргүй 2025-04-08 66.181.181.224

ene jil nooluur deer bosoh magadlal ondor bna. Hyatadiin nooluur tariffd orson

Avatar

Зочин 2025-04-08 139.5.219.133

ж Энхбаяр гэж нэг ийм аавын нэрийг барж идсэн хүн байж л байхын энэ улсын төлөө яг юу хийж гийгүүлсэн хүн бэ хүүкийн хүн л гээд том дарга болоод яваад бдаг л хүндээ

Avatar

ylcuin,+xylgaichduin zz. 2025-04-08 172.58.56.176

– xsgyiCJN rnoirmoglyylj; xylgailjgej xed xelexuin be?
ta naruig bodloo yu NAVCHIN CJN worker; kitdjyylj+

Avatar

Нэргүй 2025-04-08 158.59.146.30

enkayaaaraaa, chi noooluuriig yamaan deer urguulaagui shd, chi uhnadaj yamaa urjuuleegui izdee, malchdiin hudulmuruur huudegnej baihaar uildver baiguulahad anhaarch uildverleleer ediin zasgaa bosgohod anhaarna uu daa.

Avatar

Нэргүй 2025-04-08 66.181.191.193

ха ха хэдэн жил ганц сэдвээр попрох новшнууд олон байна дөө

Avatar

ХЭХЭ 2025-04-08 66.181.176.137

Пязда энэ ямар энхбаяр пяздагийн мөнгө юмуу пязда чинь

Avatar

Нэргүй 2025-04-08 103.57.93.244

Монголчууд Univision ба Skymedia-аас ичих хэрэгтэй учир нь монголчууд зурагт ба интернет үзэж зугаацдаггүй ба тэд интернет ашиглавал гүүглээр ба фэйсбүүкээр зөвхөн хүн судлал хийдэг.

Avatar

Нэргүй 2025-04-08 202.131.244.66

ёстой худлаа ш**. эмээлтээр дүүрэн арьс шир өмхийрч хаягдаж байна. хөдөө ноолуур авах хүн алга. малчид орлогогүй болж байна.

Avatar

Нэргүй 2025-04-08 202.9.40.32

ийм эргүүчүүдийг төрдөө бүү ойртуулаач ээ

Avatar

GFe 2025-04-08 66.181.179.63

OK OKe

Avatar

GF 2025-04-08 185.220.101.0

OK OK

Avatar

Худал 2025-04-08 202.9.47.73

битгий худлаа щаа

Avatar

Нэргүй 2025-04-08 103.57.93.244

Төрийн албан хаагчид ажил дээрээ казакуудын, эрлийзүүдийн, Монгол дахь оросуудын ба Хятадуудын өмнө жүжиг тавиад байна. Үүнийг мэдэхгүй гэж бодоо юу?

Avatar

Нэргүй 2025-04-08 103.212.117.92

ХУВИА БОДСОН ХУЛГАЧАА ХУЦАЖ БАИХАР ХИГЭЧЭЭЭЭ

Avatar

Нэргүй 2025-04-08 202.9.41.17

Хоосон сампин цохих яах вэ? Би бол чиний чадварт төдийлөн итгэдэггүй.. Хоосон доо

Avatar

Нэргүй 2025-04-08 66.181.187.100

Бас нэг буурал Мянгуужин гарч иржээ !

Avatar

Нэргүй 2025-04-08 66.181.161.141

үхсэн баас малчдын архины мөнгийг л төрөөс босгож өгч байгаа шдээ ноолуур зах зээлийн жамаараа 10000-20000байж л ашгаа эдийн засагт өгнө нэг л өдөр малчидад өгсөн их мөнгө чинь иргэдийн зөрчил болох вий

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж