Гадаад валютын албан нөөц 5 тэрбум доллар давлаа

Гадаад валютын албан нөөц 5 тэрбум доллар давлаа

Гадаад валютын албан нөөц 5 тэрбум доллар давлаа

Монгол Улсын Гадаад валютын улсын нөөц /ГВУН/ өнгөрсөн оны эцэст 5.5 тэрбум ам.доллар болж түүхэн дээд хэмжээнд хүрсэн бол он гарсаар нэгдүгээр сард 4.8 тэрбум ам.доллар болж 11.80 хувиар буурсан үзүүлэлттэй байсан юм. ГВУН нэмэгдэж хасагдах нь эдийн засаг руу орж, гарч буй валютын урсгалаас шууд хамаарна. Тэгвэл он гарсаар гадаад валютын нөөц буурсаар байгааг төвбанкны зүгээс импортын өсөлт тэр дундаа иргэдийн автомашины худалдан авалт, аялал жуулчлалтай холбон тайлбарлаж байсан юм.

Тэгвэл өнөөдөр /2025.04.08/ гадаад валютын улсын нөөц таван тэрбум ам.доллар давж нэмэгдсэн байна. Нөөцийн хэмжээ оны эхнээс 95 сая ам.доллароор буюу 1.9 хувиар нэмэгдэхэд банкны системээр дамжин орж ирэх гадаад валютын цэвэр дотогшлох урсгал сайжирсан, гадаад худалдааны тэнцэл ашигтай хэвээр хадгалагдсан зэрэг үзүүлэлтүүд голлон нөлөөлсөн байна.

Мөн Монголбанкны дотоодын зах зээлээс худалдан авсан үнэт металлын хэмжээ оны эхний хоёр сард 2.3 тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 1.1 тонноор буюу 88 хувиар нэмэгдсэн байна. Түүнчлэн Засгийн газраас 2024 онд төлөгдөх хуваарьтай гадаад бондыг амжилттай дахин санхүүжүүлэх замаар өрийн удирдлагыг гүйцэтгэсэн нь гадаад валютын нөөцөд үзүүлэх гадаад төлбөрийн дарамтыг бууруулсан талаар Монголбанкнаас мэдээллээ. Гадаад валютын нөөц нэмэгдэх нь улсын зээлжих зэрэглэлд эергээр нөлөөлж, хувийн хэвшлийн санхүүгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, олон нийтийн төгрөгт итгэх итгэлийг бэхжүүлэх, эдийн засгийн тогтвортой байдлын хөшүүрэг, нэг баталгаа болдог байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-04-08 202.9.40.136

Зээл аваад нөөцөө өсгөсөн. Яанаа энэ улс

Avatar

Нэргүй 2025-04-08 66.181.183.91

оюулзганы валютын мэдлэг нэг иймэрхүү. …своп хэлэлцээ нэрээр зээлж аваад 5тэрбум болгочихоор яадаг юм бол🤣

Avatar

Irgen 2025-04-08 103.140.11.161

ene heden tom tom diplomtoi er em darga nar cnin uls ornoo dampulahguiger awaad ywchih bolowsroltoi humuus alga bnu tamine irgedde hudalaa huuraad yriad bhas ichechee tamine

Avatar

Нэргүй 2025-04-08 202.9.40.136

Дампуурцаан

Avatar

Нэргүй 2025-04-08 202.9.40.136

Худал мэдээ

Avatar

Нэргүй 2025-04-08 139.5.217.191

Энэ нэг 5 тэр бум дотор толгой нь эрэгсэн банкны захиралтай байхымаа

Avatar

U 2025-04-08 202.126.88.101

Яагаад валютын ханш өсөөд байгаа тайлбарлаж өгөх хүн бна уу

Avatar

Нэргүй 2025-04-08 103.212.117.214

Өнөөдөр 4-8нд монгол банкны албан ханш төгрөг 13,98 төгрөгөөр суларч 3522.38 боллоо Валютын нөөц багтаж ядаж байгаа гэдэгт итгэхгүй байна

Avatar

Нэргүй 2025-04-08 103.212.117.214

1.8 тонн алтны нөөцөө зарсан,нийслэл 500сая долларын бонд өр авсан хүү төлж байгаа энэ тоонд ороод явьж байна

Avatar

Нэргүй 2025-04-08 103.212.117.214

Худлаа мэдээлэл алтны нөөцөө 1,8 тонн алтаа зарсан,нийслэл 500 сая долларын бонд буюу өр авсан хүү төлж байгаа энэ бүхэн энэ тоонд орсон

Avatar

Нэргүй 2025-04-08 203.91.115.43

Энэ худлаа мэдээ шүү. 550 сая долларын өр тавьж байж 5 тэрбум доллар давсан. Хойд хормойгоо авч урд хормойгоо түр нөхсөн. Одоо дампуурахаас сэргийлэх цор ганц арга 25 оны төсвийг тодотгож зардлыг 8 их наядаар бууруулах.

Avatar

Нэргүй 2025-04-08 203.91.115.43

Тэгэхдээ бүр хүний дээлний хойд хормойг гуйж түр зээлдсэн гэсэн үг. Өөрийн дээлний хойд хормой байтугай урд хормой аль эрт байхгүй болсон.

Avatar

Нэргүй 2025-04-08 202.9.41.65

2025 төсв 10 тэрбум доллар 35 их наяд хаа бн яаасн хулгай тасд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж