Филиппиний Канлаон галт уул өнөө өглөө /2025.04.08/ дэлбэрсний улмаас 8000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Иргэний хамгаалалтын албаны Канлаон дахь ажлын хэсгийн ахлагч Раул Фернандесын мэдээлснээр эдгээр хүмүүс 22 нүүлгэн шилжүүлэх төвд байрлаж байна. Галт уулын үнс 4000 метр өндөрт хүртэл цацарсан байна. Үдийн 12:00 цагийн байдлаар 22 тосгон нөлөөлөлд өртсөн буюу үнс нурам ажиглагджээ. Эдгээр тосонд 7900 орчим гэр бүл буюу 25 мянга орчим хүн амьдардаг.
Галт уулын дэлбэрэлтийн улмаас хүн бэртэж гэмтсэн тохиолдол гараагүй байгааг Канлаон хотын орон нутгийн засаг захиргаанаас мэдээлэв. Аюулгүй байдыг хангах үүднээс галт уулын эргэн тойронд зургаан километрийн радиуст иргэдийг нэвтрэхийг хатуу хоригложээ. Мөн ямар нэгэн аюул учирлаа гэхэд хариу арга хэмжээ авахаар цэргийнхэн бэлэн бадйлаа хангаад байна.
Филиппиний Иргэний нисэхийн газар авиа компаниудад хандаж Канлаон галт уулын ойролцоо нисэхгүй байхыг сануулав. Канлаон галт уулын гадаргаас дээш 7000 метр хүртэл босоо тэнхлэгийн хязгаар тогтоожээ. Энэ хязгаарлалт нь дөрөвдүгээр сарын 8-ны 08:20 цагаас дараагийн өдрийн 05:51 цаг хүртэл хүчинтэй байна.
ҮГЛЭЭ.ӨВГӨН 2025-04-08 66.181.177.225
дэлхийн төвд байдаг лав цацагддагбайх!?