"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 5 багц буюу 32.0 мянган тонн коксжих нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.
Арилжаанд таван оролцогч оролцож 94.3 ам.долларт хэлцэл хийгдлээ. Биржийн арилжаа эхэлснээс хойш нийт 128 удаагийн арилжаагаар 2.88 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 25.5 сая тонн нүүрс борлуулсан үзүүлэлттэй байна.
Компани зах зээл уналттай энэ үед борлуулалтын оновчтой бодлого хэрэгжүүлэн, нүүрсний борлуулалтыг тасралтгүй, хэвийн явуулахыг зорж байна. 2025 он гарснаас хойш Монголын Хөрөнгийн Биржийн нээлттэй цахим арилжаагаар амжилттай хийгдсэн хэлцлийн дийлэнх хувийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хэлцэл бүрдүүлсэн үзүүлэлттэй байна.
Нэргүй 2025-04-08 202.9.41.65
х***а манж хулгайчуудыг нам төр-с далд ор2л.
Нэргүй 2025-04-08 203.91.115.43
Өө хөөрхий. Хэдэн сая тонноор л ярьдаг байсан. Одоо тэгсэн мянган тонноор ярьдаг болжээ. Удахгүй 100 тонн, машинаар ярих юм байна. Бэлдээ ч бууж байна даа, хөөрхий!