Тиймээс Zerofit болон түүнтэй төстэй тураах, үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүдийн хэрэглээнээс зайлсхийх, хэрэглэх гэж буй эм, хүнсний болон биологийн нэмэлт бүтээгдэхүүний найрлага, аюулгүй байдал, баталгаажсан эсэхийг мэргэжлийн байгууллагаар шалгуулах, хориглосон бодисын жагсаалттай тогтмол танилцаж, хэрэглэж буй бүх бүтээгдэхүүний найрлагыг нягтлахыг зөвлөж байна.
Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагаас үндэсний 12 бөхөөс хориглосон бодис илэрсэн талаар мэдээлсэн. Тодруулбал, Д.Отгонбаяр, Д.Оргилох, Г.Мөнхбаяр, А.Баяртогтох, Г.Пүрэвбаатар, Ч.Бямбадорж, Б.Ганзолбоо, Б.Бадамдорж, Э.Мөнхболд, Б.Цэрэнсумъяа, Б.Хаш-Эрдэнэ, Б.Буяндорж нараас допинг илэрчээ. Харин Б.Лхагварагчаагаа аналитик бус /шинжилгээний бус/ зөрчил илэрсэн байна. Эдгээр 13 бөхөөс долоод нь шийтгэл ногдуулсан бөгөөд таван бөхийн шинжилгээний асуудал дуусаагүй гэсэн юм.
Харин Дархан аварга Н.Батсуурь, аварга О.Хангай, П.Бүрэнтөгс болон улсын арслан Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон, улсын харцага Б.Зоригтбаатар, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нарын бөхчүүд допингийн шинжилгээнд бүдрээгүй байна.
зочин 2025-04-08 66.181.166.196
Хаха, монгол үндэсний бөх сумогийн замаар орсон ш дээ, том том гахайнууд түлхэлцээд л, үгүй нэгийгээ тэвэр ч гоомоорч зогсоод л, мэх энэ тэр гэж түй ч байхгүй, гахайнуудадад турах хэрэг байх уу
Зочин 2025-04-08 202.126.90.249
Хаха, тураах кофе уудаг бөх байх уу, өнөө цагийн бөх мэхээр биш, жин, массаар барилддаг, тиймээс аль болох жингээ нэмэх сонирхолтой, удахгүй яг сумо шиг болно