Улаанбадрах суманд Уранаас үүдэлтэйгээр байгаль орчин, мал амьтанд нөлөөлөл үзүүлж байгаа эсэх талаарх хяналт шалгалтын дүнг өнөөдөр /2025.04.08/ албаныхан танилцууллаа.
Тодруулбал, Сүүлийн үед Уран мал, амьтны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөлж байна гэх мэдээлэл иргэдийн дунд үүссэн. Тиймээс уг асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулагдсан байдаг. Тус ажлын хэсгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газар ахалж, ажлын хэсэгт Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Байгаль орчин, уур амьсгал өөрчлөлтийн яам, Усны газар, Мал эмнэлгийн ерөнхий газар гэх мэт бусад холбогдох газрууд багтжээ. Ажлын хэсгийнхэн Улаанбадрах сумд ажиллаж ургийн гажигтай төрсөн малтай нэр бүхий малчдын мал, ус, хөрс бэлчээрээс лабораторийн шинжилгээ авсан байна.
Мал, эмнэлгийн ерөнхий газрын дарга: Б.Болдбаатар
-Дорноговь аймгийн Улаанбадрах сумд ургийн гажигтай төлд шинжилгээ хийлээ. Ингэхдээ аймгийн мал эмнэлгийн лаборатортой хамтран ажилласан. Улмаар тухайн аймгийн малчин Норсүрэнгийн дутуу төрсөн ихэр хээлд, Батбаатар гэх малчны ургийн гажигтай төрсөн хурганаас дээж авч шинжилсэн. Шинжилгээг эд, эрхтэнд цацрагийн болон хүнд металийн үлдэгдлийг үзсэн. Ингэхэд цацраг идэвхт бодис илрээгүй мөн хүнд металийн хэмжээ хэвийн хэмжээнээс давсан зүйл байгаагүй. Тэгэхээр ямар нэгэн химийн гаралтай хүчин зүйлээс шалтгаалсан гэж үзэх боломжгүй. Ерөнхийдөө Монголд ургийн гажигтай төл гардаг. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Улаанхуст суманд нэг толгой нийлсэн хурга төрсөн. Энэ он гарсаар дөрвөн ургийн гажигтай төл төрсөн. Ердийн тохиолдлоос их, давтамж нь нэмэгдсэн зүйл байхгүй" гэв.
Усны газрын дарга З.Батбаяр:
-ШинжиУлаанбадрах сумд анх удаа Газрын доорх усны чанарын мониторинг хийлээ. Уурхайгаас хол малчдын ундандаа ашигладаг, малаа усалдаг худгаас дээж авсан. Нийт таван цэгээс дээж авсан. Энэ удаагийн шинжилгээгээр хүн, малын унданд аюул учруулах хортой бодис илрээгүй. Нэг удаагийн үйлдлээр дүгнэлт гаргах боломжгүй тиймээс цаашдаа тогтмолд хугацаанд дээж авч шинжилнэ. Гэдэсний савханцар вирус бага хэмжээгээр илэрсэн. Энэ нь тухайн худгийн ойролцоох малын өтгөнөөс илэрсэн гэж тооцоолсон. Ерөнхийдөө Улаанбаатар хотод байх голуудаас гэдэсний савханцар вирус байнга илэрч байгаа гэлээ.
Oid 2025-04-08 139.5.218.49
Гэдэсний савханцар вирус гэж байдаг юм уу
иргэн 2025-04-08 202.179.22.28
яана даа яана энэ мэт эх орноо худалдагсдыг,хийсэн үйлээ эдэлнэ дээ хөөрхий гэж
зочин 2025-04-08 66.181.185.74
Манжийн үр садууд аа Орос үранд ямар хамааралтай юм ураныг хүн байгал орчинд ээлтэй аюулгүй байдал хангаж олборлох зөв ,,
Нэргүй 2025-04-08 66.181.178.135
шинжилгээний багаж чинь хятадынхуу францынх уу илрүүлэх чадваргүй хуурамч багаж ганцыг зориулж хийгээд явуулсан ч юм билүү яаж мэддэг юм
Нэргүй 2025-04-08 66.181.186.156
хордлогогүй гэж ярьж байж оросуудын шахалтаар ажилгүй болов доо хө. Монгол маягаар хордсон ч юм шиг хордоогүй ч юм шиг бөөрөнхий юм ярихгүй дээ
Нэргүй 2025-04-08 66.181.160.18
1990 оноос өмнө Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт оросууд Мардайн урааны ордод ил аргаар ураан олборлодог байхад ойр орчмын малтай айлуудад энэ мэтийн хэл ам гардаггүй байсан!! 1989 оны намар Мардайн уурхайгаас холгүй нутагладаг танил айлдаа очсон, мал нь зүв зүгээр л байсан!! Ил уурхайгаас бүр л их хордох ёстой баймаар?? Ухаж онгичоод хаяихсан уурхайн том хонхор нь нуур шиг ус тогтоод одоо ч байж л байдаг.
Мардай. 2025-04-08 139.5.217.187
Зүв зүгээрэээ манай Оросуудын гар хөлүүд албаар улсын хөгжил гацаах зорилгоор л хийж байгаан.
Монгол 2025-04-08 103.57.94.117
ургийн гажигтай төлд цацрагийн бохирдлын шинжилгээ хийхгүй, генийн өөрчлөлтийн шинжилгээ хийлгэнэ. эхнээсээ дуустлаа буруу үйл ажиллагаа байна.
Нэргүй 2025-04-08 103.212.118.71
Мал дагасаар мал болчихсон,худал цуурхал,гадны нөлөөнд амархан автдаг боолынхоо эздэд үхэтлээ итгэж үйлчилэхэд бэлэн малнууд юу ч ойлгож мэдэхгүй байж эргүү юм их ярих юм аа
Нэргүй 2025-04-08 202.55.191.130
ta nar ilersen gej medegdvel galzuu hun ch bsan zuvshuurnu, ilreegui gesen hamgiin super lab-iin dugneltiig ch nulimana..kkk
Нэргүй 2025-04-08 139.5.219.189
худлаа үлээгээд унгаад байгаарай
Нэргүй 2025-04-08 66.181.179.60
Эдэнд хэн итгэхийн худалдагдсан хувалзнууд
Нэргүй 2025-04-08 139.5.219.189
3 дагьч хөндлөнгийн байгууллагын хамтарсан мониторинг хийн байж эцсийн шинжилгээ дүгнэлтээ гаргасан шийдвэри итгэнэ үү гэхээм ийм худлаа жүжигт хэн итгэх юм бэ
Нэргүй 2025-04-08 139.5.219.189
Нүдээ цавчихгүйгээр худлаа шаадагаа больчих
Нэргүй 2025-04-08 202.55.191.194
МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН ДАРГЫГ ШҮТЬЕ
з 2025-04-08 202.9.43.4
ulsaa hudaldsan sdanuud hugel ni nudeeree garah baigui dee
Нэргүй 2025-04-08 66.181.178.72
Цацраг илэрсэн байсан ч үгүй хэлж чадах дүлзэн байна. Тэр хаагаад байгаа 8 худгаас шинжилгээ ав…
Нэргүй 2025-04-08 103.212.118.224
чи очоод аваа.