"CGTN"-ийн цаг үеийн асуудлаарх тусгай тоймч Хельга Зепп-ЛаРуше нь 1984 онд байгуулагдсан Германд төвтэй улс төр, эдийн засгийн судалгааны төв болох Шиллерийн хүрээлэнгийн үүсгэн байгуулагч, олон улсын ерөнхийлөгч юм. Тэрбээр дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж буйгаа онцлон тэмдэглэв.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 10 хувиас 50 хувийн хооронд "харилцан тариф"-ыг дэлхий даяар ногдуулахад хөрөнгийн за зээлийг бүхэлд нь цочирдуулсан. Үүнд Хятад улс хариу арга хэмжээ авч, тус улсаас импортолж буй бүх бүтээгдэхүүнд 34 хувийн татвар ногдуулсан юм. Зарим улс орнууд Хятадыг даган янз бүрийн хэмжээгээр АНУ-д хариу тариф ногдуулсан бол бусад нь Трампийн засаг захиргаатай ямар нэгэн тохиролцоонд хүрнэ гэж найдсан ч түдгэлзүүлэгдсэн.
Гол асуулт бол "Америк эхэнд" гэх бодлогогүй, эдийн засгийн хувьд хэврэг бодлогыг хэрэгжүүлэх нь Трампийн хүсч буй АНУ-ыг аж үйлдвэржүүлэлтийг сэргээж чадах уу?
Эсвэл аль хэдийн хэт их өртэй, найдваргүй санхүүгийн бүтцэд дампуурлын гинжин хэлхээг үүсгэж, олон улсын санхүүгийн системийг сүйрүүлэх үү? Үүний хариулт бол эдийн засгийн оновчтой зарчмуудыг дагаж мөрдөх, хэрэгжүүлэхээс ихээхэн хамаарна.
Цагаан ордон яагаад тарифыг нэмэгдүүлэх болсон талаар тайлбарлахдаа, "Хятад, Герман, Япон болон Өмнөд Солонгос зэрэг орнууд экспортын бүтээгдэхүүнийхээ эрэлтийг нэмэгдүүлэхийн тулд зохиомлоор ард иргэдийнхээ дотоодын хэрэглээг дарах бодлого баримталж ирсэн. Ийм төрлийн бодлогод бага орлоготой хүн баян хүнээс илүү их татвар төлдөг татварын регресс систем, байгаль орчныг бохирдуулах болон дордуулахад ногдуулдаг хэзээ ч хэрэгждэггүй торгууль, хөдөлмөрийн бүтээмжтэй харьцуулах ажилчдын цалинг дарах, багасгах зэрэг ордог" гэсэн байв. Гэсэн хэдий ч уг тайлбар нь бодит байдалтай зөрж байна.
Жишээлбэл, Хятад улс нэн ядуурлыг үгүй болгох бодлого хэрэгжүүлснээр 850 сая иргэнээ ядуурлаас гаргаж, худалдан авах чадвар өндөртэй 400 сая хүнийг бий болгосон. Цаашилбал, дэлхийн өмнөд бүсийн хөгжлийн хөдөлгүүр болж байна.
Харин Германы хувьд нөхцөл байдал арай өөр. Евро бүсийг 1999 онд нэвтрүүлсэн нь тухайн үедээ маш их шүүмжлэлийг дагуулж байсан. Тухайлбал, тус бүр өөр хөгжилтэй, эдийн засагтай улс орнуудыг нэг валют ашигладаг болгох нь "валютын оновчтой бүс, сонголт биш" гэж шүүмжлүүлж байв. Үнэн хэрэгтээ, Герхард Шродер 2000-аад оны эхээр Германы канцлер байхдаа "Хөтөлбөр 2010" шинэчлэлийн хүрээнд дотоодын цалингийн хэмжээг дарсан нь Евро бүсийн аж үйлдвэржсэн бусад улс орнуудтай харьцуулахад Германы эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлсэн юм.
Өөрөөр хэлбэл, Европын бусад улс орнууд экспортын бараа бүтээгдэхүүнээ илүү хямд болгож, гадаадын түншийг татах гэж валютын үнэ цэнээ бууруулах боломжгүй болгож, Германы эдийн засгийг улам сайжруулсан байдаг.
Үр дүнд нь Герман нэг хэсэг экспортын дэлхийн аварга гэгдэх болсон ч үндсэн дэд бүтцийг шинэчлэх дотоодын хөрөнгө оруулалт орхигдож, дотоодын зах зээлийн худалдан авах чадвар харьцангуй суларсан юм. Мөн энэ нь Оросын хямд байгалийн хийн хүртээмжгүй байдал нэмэгдэж, геополитикийн шалтгаанаар тус улсын зах зээл дэх байр сууриа алдсан зэрэг дараагийн асуудал, үйл явдлаас болж мартагдсан. Онолын хувьд Трампийн тариф нь Германд дотоодын асуудлаа цэгцлэх ёстойг нь сануулж байж болох юм.

Трампын засаг захиргаа өмнөх ерөнхийлөгчдийн үед үүссэн АНУ-ын үйлдвэрлэлийн алдагдлыг арилгахыг хүссэн нь ойлгомжтой. Эдгээр өмнөх удирдагчид неолиберал эдийн засгийн бодлогыг баримталж байсан бөгөөд энэ нь үйлдвэр, ажлын байрыг хямд ажиллах хүчинтэй улс орон руу шилжүүлэх гэсэн үг юм. Үр дүнд нь АНУ одоо маш цөөхөн тооны жижиг, дунд үйлдвэртэй бөгөөд үйлдвэрлэлийнх нь ихэнх хэсэг нь цэргийн салбарт төвлөрдөг. Трампийн төлөвлөгөө бол Уолл Стритийн ашигт төвлөрдөг эдийн засгаас (гол төлөв хувьцааны үнийг өсгөхийг хичээдэг) холдож, оронд нь урт хугацааны аж үйлдвэрийн хүчийг сэргээх явдал юм. Гэхдээ гадаад худалдааны бодлогодоо ийм том өөрчлөлт хийх нь эрсдэлтэй.
Ялангуяа АНУ аль хэдийн 37 сая их наяд ам.долларын үндэсний өртэй бөгөөд 2 тунамал ам.долларын үүсмэл санхүүгийн асар их хөөсрөлттэй. Тийм ч учраас Трампийн тариф нь дотоодод нь бизнесийн доголдол, тасалдал үүсгэж болзошгүй юм.
Трамп АНУ-ын эдийн засгийг бэхжүүлэх зорилготой хэдий ч зөвлөхүүд нь эдийн засгийн практик, урт хугацааны стратеги гэхээсээ илүү монетарист үзэл санааг баримталдаг. Энэ нь валютын нийлүүлэлт, богино хугацаанд санхүүг сайжруулахад анхаарал хандуулахыг хэлнэ.
Жишээлбэл, Трампийн худалдааны шилдэг зөвлөхүүдийн нэг Питер Наварро тариф ногдуулах нь АНУ-ын засгийн газарт жилд 600 тэрбум ам.долларын орлого оруулна гэж мэдэгджээ.
Гэхдээ энэхүү бодлого нь бусад улс орнуудын хариу тариф ногдуулах, худалдааны дайныг үүсгэж болзошгүй байдлыг хэлэлцэж үзээгүйг баталж байна. Үндсэндээ, АНУ-ын бизнес эрхлэгч, тариаланч, хэрэглэгчдэд хохирол учруулж, тарифаас олох аливаа ашгийг алданги тооцоход хэрэглэж магадгүй байдалд хүргэсэн.Мөн Трампийн өөр нэг зөвлөх болох Стивен Миран гадаадын зээлүүлэгч, хөрөнгө оруулагчдыг өөрсдийн хүсэлтээр АНУ-ын засгийн газрын үнэт цааснуудаа 100 жилийн хугацаатай, хүүгүй бондоор солиулах санааг дэвшүүлж, уриалах болжээ. Энэ нь асуудлыг шийдвэрлэж чадахгүй.
АНУ төдийгүй бусад улс орнууд эдийн засгийн хямралаа шийдвэрлэхийг хүсэх юм бол жинхэнэ гарч болох бодит эдийн засгийн зарчмуудыг баримтлах шаардлагатай. Үүнд шинжлэх ухаан, технологийн хөгжилд хөрөнгө оруулалт хийх, олон улсын сансрын хамтын ажиллагаа, ерөнхий шинэчлэлд анхаарах хандуулах зэрэг зарчим орно. Мөн энэ зорилгод нийцэхүйц, өндөр ур чадвартай ажиллах хүчнийг бэлтгэх, урамшуулал, нөхцөлийг бий болгох хэрэгтэй.
Трампийн нэг талыг баримталсан тарифын хамгийн том аюул нь дэлхийн эдийн засгийг нэгдмэл бус чадвартай улс орнууд өөрсдийн бүлэг эдийн засгийг бий болгож, худалдааны дайнд талцуулах болсон явдал юм.
Энэ дайнд ялагч байхгүй бөгөөд хүн бүрт сөрөг үр дагаврыг мэдрүүлэх болно. Харин хамгийн зөв зам бол нэгдмэл, хамтын ажиллагаа юм. Африк, Ази, Америк, Европын орнууд томоохон төслүүд дээр хамтран ажилладаг дэлхийн хамтын ажиллагааг дэмжих нь хүн бүрт эерэг үр дүнг авчирна. Жишээлбэл, зам, үйлдвэр, ферм, сургууль, эмнэлэг барих, шинжлэх ухааны судалгаа хийх зэргээр хамтран ажиллавал ухаалаг, бүтээмжтэй хөрөнгө оруулалтыг татаж, санхүүжиж чадна.
Нэг жижиг бялууны төлөө тэмцэхийн оронд улс орон бүр өөр өөр давуу тал, хөгжлийн үе шаттай гэдгийг хүлээн зөвшөөрч, шударгаар хамтран ажилласнаар том, асар их сайхан амттай бялууг хийж чадна. Эцсийн дүндээ “хүн төрөлхтнийг” нэгдүгээрт тавьснаар хүн бүр ашиг хүртэж, аль ч талдаа ашигтай байх болно.
Нэргүй 2025-04-08 202.9.40.136
Жомбого Трамп.
Нэргүй 2025-04-08 188.162.254.100
наймаачин оноодор, оорийгоо л бодож байна, наймаачинд найз ноход, маргааш ногоодор хэрэггуй !!!
Нэргүй 2025-04-08 202.9.40.136
Жомбого Трамп
Нэргүй 2025-04-08 139.5.216.136
yasii chamaig nuhelsen yumuu haha chi tuunii haanch hurehgui