Байр суурь: Намууд ирэх V сард 7.4 тэрбумын санхүүжилт авна

Байр суурь: Намууд ирэх V сард 7.4 тэрбумын санхүүжилт авна

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Харин санхүүжилттэй холбоотой хэсэг нь Данс мөрдөх журмын тухай хуулиараа 2024 оны долдугаар сараас эхлэн хэрэгжиж буй. Улс төрийн намууд 2024 оны тайлангаа гаргаж, сонгуулийн дараагийн жил санхүүлжилтийг олгох юм. Тодруулбал, УИХ-ын 2024 оны сонгуулийн дараах жилд буюу 2025 оноос МАН төрөөс 2.8 тэрбум төгрөг, АН 2.1 тэрбум төгрөг, ХҮН нам 993 сая төгрөг, Үндэсний эвсэл 446 сая төгрөг, Иргэний зориг ногоон нам 455 сая төгрөг, Шинэ нэгдсэн эвсэл 312 сая төгрөг, Үнэн ба зөв нам 250 сая  төгрөг гээд нийт 7.4 тэрбум төгрөгийг авахаар төлөвлөж байна. Энэ хуулийн хэрэгжилтийн талуудын байр суурийг хүргэе.


СЕХ-ны Улс төрийн намын санхүүжилт, хяналтын газрын дарга Н.Булгамаа:

-Сонгуулийн ерөнхий хорооноос Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг цаг тухайд нь хүргэж ажилласан. Бид улс төрийн намуудын санхүүжилтийн талаар 2024 оны есдүгээр сард хэвлэл мэдээллийн хэрэгслээр хуулийн дагуу нийтэлсэн. Хуульд заасны дагуу төрийн санхүүжилтийн хэмжээг тооцож үзээд долоон нам, эвсэлд олгож болох дээд хэмжээг 7.4 тэрбум төгрөг байна гэж зарласан. Үүний дараа бид хуулийн дагуу энэ мөнгийг намуудад өгөхийн тулд санхүүгийн тайланг нь шалгаж, хяналтын үйл ажиллагааг нь хэрэгжүүлсний дараа өгнө гэж заасан. Энэ хуулийн хэрэгжилт нь гурван үе шаттай. Нэгд, хараат бус аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулах. Хоёрт, Сонгуулийн ерөнхий хороо өөрөө хянах. Гуравт, Үндэсний аудитын газар хянах. Үүний дагуу хуулийн хугацаанд 2025 оны хоёрдугаар сарын 10-ны дотор СЕХ-нд 27 нам санхүүгийн тайлангаа ирүүлсэн. Эдгээр намыг бид хараат бус аудитын хуулийн этгээдийн сонгон шалгаруулалтыг зарлах ажлыг нь дууссан учраас хүлээлгэн өгсөн.

Ингээд энэ оны гуравдугаар сарын 15-нд хараат бус аудит СЕХ-нд буцаан намуудын санхүүгийн тайлангийн аудитлагдсан тайланг ирүүлсэн. Манайд бас нэг улс төрийн нам тайлангаа ирүүлж, нэмэгдээд 28 санхүүгийн тайлан СЕХ-нд хянагдаж байна.

Бид энэ оны дөрөвдүгээр сарын 5-ны дотор гурав дахь хяналт буюу Үндэсний аудитын газарт намуудын тайланг хүргүүлэх ёстой. Одоогоор бид тус газарт 28 намын санхүүгийн тайланг хүргүүлээд байна. Сонгуулийн ерөнхий хорооны санхүүгийн тайланд тавих хяналтын ажиллагаа дуусгавар болох тийшээ хандаж, товч дүгнэлтээ гаргасан. Бид дүгнэлтүүдээ хорооныхоо хуралдаанд танилцуулсны дараа олон нийтэд мэдээлнэ. Үндэсний аудитын газраас 2025 оны дөрөвдүгээр сарын 25-ны дотор тайлангийн дүгнэлтийг гаргах ёстой.  Ингэснээр улс төрийн намууд төрөөс эхний санхүүжилтээ 2025 оны тавдугаар сард авах болов уу гэж төлөвлөж байна. Дараагаар нь улс төрийн намууд хагас жилийн санхүүгийн тайлангаа 2025 оны долдугаар сарын 20-ны дотор СЕХ-нд ирүүлэх ёстой. Тэр тайлан дээр намууд төрийн санхүүжилтийг хэрхэн зарцуулсан талаарх мэдээлэл гарах юм.

Хуульд улс төрийн намууд намын гишүүний татвар, хуулийн этгээдийн хандив, иргэдээс өгсөн хандивын орлогынх нь хэмжээг хоёр дахин нэмэгдүүлснээс илүү хэмжээнээс улс төрийн намын санхүүжилт хэтрэх ёсгүй гэж заасан.

"ИРГЭН 10 САЯ ТӨГРӨГ, ХУУЛИЙН ЭТГЭЭД 30 САЯ ТӨГРӨГ ХАНДИВЛАНА ГЭЖ НЭМСЭН"

“Бодлогод залуусын хяналт” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ц.Мандхайхатан:

-Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэхэд чамгүй хүчин чармайлт гаргасан тал бол иргэний нийгэм судлаачид байгаа. Улс төрийн намын төлөвшлийг дэмжих нь ардчиллын баталгаа болно. Тодорхой шаардлага хангасан улс төрийн намуудад төрийн санхүүжилт өгөх нь зүйтэй гэдэг дээр олон улсын туршлага ч байдаг. Иргэний нийгмийн байгууллагын зүгээс энэ хуулийн хэрэгжилтийг тасралтгүй ажиглаж байна. Монгол Улс анх удаагаа улс төрийн намуудад санжүүжилт, институцичлэх шахалтыг хуулийн аргаар бий болгосон учраас цаг хугацаа шаардана. Тэгэхээр Сонгуулийн ерөнхий хорооноос энэ үйл явцад идэвхи чармайлт гарган, олон улсын санаачлагад нэгдэж байгаа нь сайшаалтай. Энэ 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс Улс төрийн намын тухай хууль бүрэн хэрэгжиж эхэлсэн.

Намуудын санхүүжилттэй холбоотой тайланг хүлээн авч, аудит хийж байна. Иргэний нийгмийн байгууллагаас хуульд заасан нээлттэй өгөгдөл бий болгож, хайлт хийх боломжтой болгох шаардлагаа биелүүлэхийг харна.

Ер нь энэ хууль Монголд бүрэн утгаараа үзэл баримтлалын хэмжээнд хэрэгжвэл ардчилалд маш хэрэгтэй зүйл болно. Энэ хуультай холбоотойгоор намууд дүрэм журмаа шинэчлэх, нийт гишүүдээ хуралдуулах заалтыг хойшлуулсан. Ингэснээр улс төрийн намууд 2025 ондоо багтан дүрэм журмаа шинэчилж, засаглалаа Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн тодорхойлох явцыг хийх ёстой. Уг нь ном журмаараа хугацаа нь 2024 оны арванхоёрдугаар сарын 31-н гэхэд дууссан байх ёстой байсан. Гэхдээ энэ хуулийн хэрэгжилтийг харж байна. Улс төрийн намуудад төрийн санхүүжилтийг хуваарилах үйл явц нээлттэй, ил тод байх ёстой. Хуулийн шалгуур нь их нарийн байгаа.

Улс төрийн намын санхүүжилт, нэр дэвшигчийн зардал мөнгөтэй холбоотой асуудлыг Сонгуулийн тухай хуулиар зохицуулдаг бол Улс төрийн намын тухай хуулиар сонгуулийн бус үеийн санхүүжилтийг зохицуулна. Цаашид эрх зүйн шинэчлэл зогсох ёсгүй. Энэ хоёр санхүүжилт хоорондоо холбоотой. УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуулиас үл шалтгаалан намын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байдаг. Улс төрийн намын зорилго сонгуульд оролцож, ялах байдаг учраас сонгуулийн зардалтай холбоотой зохицуулалт нэг байхаас аргагүй. Эхний ээлжид Улс төрийн намын тухай хуулиар нарийн зохицуулалт оруулж ирж байгаа нь том үсрэлт. Дахин 5-6 жилийн дараа сонгуулийн зардалтай холбоотой төсвийг нэгтгэхгүй бол хяналт тавихад бэрхшээлтэй хэвээр байна.

Улс төрийн намын хандивтай холбоотой асуудлаар иргэний нийгмийн байгууллагаас сонгууль бүрийн өмнө шүүмжлэлтэй ханддаг. Сонгуульд өгч болох хандивын дээд хэмжээг жил бүр нэмж байна. Өмнө нь хандивлагч иргэн таван сая төгрөг байсан бол 10 сая төгрөг болсон. Харин хуулийн этгээд 15 сая төгрөг байсан нь 30 сая төгрөг болж нэмэгдсэн. Тэгэхээр дэлхийн жишгээр хуулийн этгээдийн хандивыг аль болох хязгаарлаж, намууд дэмжигч гишүүн төвтэй байх үүднээс иргэдээс санхүүжилтээ авдаг чиглэл рүү явж байгаа гэв.

"УЛС ТӨРИЙН НАМ НЬ УИХ-ЫН ГИШҮҮНЭЭСЭЭ БАГА САНХҮҮЖИЛТТЭЙ БАЙДАГ"

Улс төрийн намын төлөөлөл, ИЗНН-ын нягтлан бодогч Ш.Батсүрэн:

-Иргэний зориг ногоон нам нь парламентад дөрвөн суудалтай. Төрөөс дээд хэмжээндээ 455 сая төгрөг хүртэлх санхүүжилт авах боломжтой. Намын гишүүдийн татвар хандив цуглахгүй бол энэ санхүүжилтийг авч чадахгүй. Гишүүчлэлийн хувьд ерөнхийдөө 73 мянган дэмжигчтэй. Гэтэл 2024 оноос хэрэгжиж буй Улс төрийн намын тухай хуульд татвар төлсөн гишүүнчлэлийн тоогоор дэмжигчдийг тооцно гэж заасан. Улс төрийн намуудын зүгээс хуулийн дагуу дүрэм журамдаа анхаарах хэрэгтэй болж байна. Улс төрийн намын тухай хуульд хяналт тавьж буй Сонгуулийн ерөнхий хорооны эрх, үүргийг тусгайлан заагаагүйгээс үл ойлголцох байдлууд үүсч байна. Шинээр байгуулагдсан, жижиг улс төрийн намуудад гарааны суурь санхүүжилтийг олгох ёстой юм болов уу. Зарим намын төлөөлөл нягтлан бодогчийнхоо цалинг хүртэл тавьж чадахгүй нөхцөл байдалтай байгааг хэлж байна. Бидний хувьд намын бүртгэлтэй холбоотой маш их асуудлыг нэг жилийн хугацаанд цэгцэлж, ажиллана.

Тэглээ гээд улс төрийн намууд олон улсын жишгээр үйл ажиллагаагаа явуулах нь зүйтэй. Нэгэнт энэ хуулийг хэрэгжүүлж байгаа бол улам сайжруулах тал дээрээ анхаарах хэрэгтэй.

Иргэд улс төрийн намын гишүүнчлэлийн татвар төлөх, хандив өгөхөд төдийлөн сайн хэвшээгүй байна. Улс төрийн намын санхүүжилт олон улсынхтай харьцуулахад харьцангуй бага байна. УИХ-ын гишүүн 20 сая төгрөгийн цалин авдаг гэж бодоход нам нь тэрнээс бага хэмжээний санхүүжилттэй байх жишээтэй.

Гэрэл зургийг О.Болорсувд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-04-08 59.153.113.96

Энэ жинхэнэ солиорол байна шүү. Луйварчин хулгайч нарын эвсэл намуудыг шагнадаг мөн сонин солиорол шүү.

Avatar

уншигч 2025-04-08 43.228.130.66

татвар төлөгч бидний мөнгөөр санхүүжүүлэгдээд байдагаа болиочээ ………………..намын нишүүдийн татвараар наадах санхүүжүүллэлтээ бүрдүүлээч ……….эмнэлэг цээцрлэг сургууль хөгжлийн брэхшээлтэй иргэд, хүүхэд гэх мэт нийтийн эрх ашигт шаардлагатай өчнөөн дутагдсан гачигдсан зүйл байхад …. арайчдээ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2025-04-08 188.162.254.100

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!!

Avatar

Хулгайч 2025-04-08 202.9.47.73

хулгай сайн хийдэг мафинууд хэмээн улсаас шагнаж буй нь тэр

Avatar

Нэргүй 2025-04-08 139.5.216.177

ард түмэн өнөө маргаашаа яая гэж бхад энэ нам нэртэй луйварчдад мөнгө тараахнуу. Ард түмээээн сэрээч ээ

Avatar

Нэргүй 2025-04-08 43.242.242.59

Намууд болимоор юмаа. Улс төрчдөд зориулж татвар төлөгчдийн мөнгөөр тансаглаж байна.

Avatar

Нэргүй 2025-04-08 103.57.93.244

Төрийн албан хаагчид казакуудын, эрлийзүүдийн, Монгол дахь оросуудын ба Хятадуудын өмнө ажил дээрээ жүжиг тавиад байна. Үүнийг мэдэхгүй гэж бодоо юу?

Avatar

uniin osolt 2025-04-08 202.9.41.47

irgediin tatvaraar namuudaa tejeeseer 7 terbumiig bid nar tugjren uniin osoltoo busad zardluudaa tolon baij tsalingiing talig ogch baij daraa ni uhej duusad uls uurd bayajina

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж