“Миний дэлгүүр”-т гарсан галыг унтраахаар ажиллаж байхдаа амиа алдсан гал сөнөөгч Д.Жанчив агсны ар гэрийнхэн өнөөдөр /2025.04.08/ мэдээлэл хийж байна.
Талийгаачийн энхэр Б.ГАНЦЭЦЭГ:
-Одоогоос нэг жилийн өмнө 2024 оны дөрөвдүгээр сарын 8-нд Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороо “Миний” сүлжээ дэлгүүр, агуулахын байранд гарсан галыг унтраахаар ажиллаж байгаад миний хань амиа алдсан. Бид хоёр амьдраад 22 жил болсон. Энэ хугацаанд таван хүүхэдтэй болсон. Нөхрөө алдсанаас хойш олон дарга нарын хаалга сахиж арга мухардаад өнөөдөр мэдээлэл хийж байна.
Миний нөхөр Онцгойгийн албанд 25 жил ажиллаж, 7000 гаруй хүний амь насыг аварсан. Энэ бол маш урт хугацаа. Өргөсөн тангарагтаа үнэнчээр үүргээ биелүүлсэн. Тэгвэл төр ямар үүрэгтэй вэ?
Төр яагаад 25 жил ажилласан иргэнээ үнэлж чадахгүй байгаа юм бэ. Үүнд маш их харамсч, гомдож, гайхаж байна. Би өөрөө эрүүл мэндийн асуудалтай. Сүүлийн нэг жилд хоёр удаа хагалгаанд орлоо. Бүтэн нэг жил ОБЕГ, төр засгийг хангалттай удаан хүлээлээ. Тиймээс хоёр зүйлийг асуумаар байна. Хувцас хангамжийн асуудлыг дурдмаар байна. Аврагч хүнийг хувцас хэрэглэл хамгаална. Одоо бол хувцас нь сайжирсан ч гэсэн өмнө нь яагаад сайжруулж болоогүй юм бэ? Онцгойгийн алба хаагчдын эрхийг хамгаалдаг байгууллага гэж алга. Яагаад алба хаагчдын амь нас эндэхээс өмнө яагаад арга хэмжээ авч болдоггүй юм бэ. Миний ханьд холбоо станц байсан бол эсэн, мэнд байх ч байсан юм бил үү. Ер нь 25 жил ажилласан хүн амь эрсдэнэ гэдэг чинь хувцас хэрэглэл ямар түвшинд байгааг харуулж байна. Гал унтраагч, онцгойгийн алба хаагчид гар нүцгэн шахуу гал руу ордог.
Гавьяа шагнал авах болохоор дарга нар нь авдаг мөртлөө гал, ус руу ордог алба хаагчдадаа Монгол Улсын Баатар цолыг яагаад өгдөггүй юм. Энэ бол хөндөх ёстой сэдэв. Монгол Улсын баатар цол гэдгийг хэнд өгдөг юм. Би бол ханийгаа баатар гэж хэлнэ. Тиймээс энэ шагнал нь ямар хэмжээнд байж ямар хүнд олгогддог юм бэ гэдгийг би асуумаар байна. 7000 мянган хүн аварсан хүн өнөөдөр үрэгдчихээд байна. ОБЕГ-ын алба хаагчид чинь үрэгдсэн ч баатрын цолыг нь гэр бүлийнхэнд нь өгчхөж болдоггүй юм уу. Ар гэрийнхнийх нь хувьд энэ чинь амь насных нь үнэ цэнтэй тэнцэх бахдам зүйл. Гавьяа шагнал авах болохоор мундаг дарга нар нь гал ус руу алба хаагчид нь ороод байна шүү дээ. Алба хаагчдынхаа шагналыг дарга нар нь авдаг хэр нь хариуцлагыг нь хүлээдэг билүү.
Дараагийн асуудал бол миний ханьд өнгөрсөн хугацаанд олгогдох ёстой байсан тэтгэвэр тэтгэмжийг нь хууль ёсны дагуу олгосон. Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилж Дүнжингаравын дэлбэрэлтийн үеэр гал унтраах явцдаа амиа алдсан аврагчдын ар гэр ахуйн асуудал дээр буцалтгүй тусламж үзүүлсэн. Гэхдээ миний гэр бүл, үр хүүхдүүдийн хувьд яагаад ийм шударга бус хандаад байгаа юм.
Би өнгөрсөн жилийн хугацаанд өвчнийхөө хажуугаар маш олон дарга нарын хаалгыг татлаа. Арга мухардаад өнөөдөр би энд суугаад ийм юм ярихаас өөр сонголт үлдсэнгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний даргад хандаж хэлмээр байна. Санаачилсан хуулийнхаа хүлээнд энэ асуудлыг шийдэж болдоггүй юм уу. Хуулийн хүрээнд биш юм аа гэхэд энэрэнгүй хүн чанар гаргаад энэ алба хаагчийн ажилласан жилийг нь хүргээд адилхан үнэлж болохгүй байгаа юм бэ. Ажилласан жилийг нь үнэлдэггүй юм аа гэхэд үлдсэн таван хүүхдийнх нь өмнө төр хариуцлага хүлээхгүй шударга бус хандаад байгаа юм бэ. Өнөөдөр миний хань заавал олны анхааралд өртөж амь насаа алдах ёстой байсан юм уу. Олны анхааралд өнгөрсөн бол миний хүүхдүүд тэрхүү тусламжид хамрагдаж чадах байсан юм болов уу гэж би бодож байна. Бид энэ хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөг У.Хүрэлсүх, Чингилтэй дүүргийн ИТХ-ын дарга болон Засаг даргад хандсан.
Ерөнхийлөгчийг зөв шийдвэр гаргатал бид гэр бүлээрээ маргаашнаас суулт хийнэ.
Би гал унтраах алба хаагчийн бэр, эхнэр, одоо ээж нь болж байгаа хүн. Хөдөлмөрийг нь үнэлээд бидний хүүхдүүдэд хуулийн дагуу олгох ёстой зүйлийг нь олгооч.
Лондон зураач 8 цагийн өмнө 94.1.57.204
Дарга генерал нар нь шагнуулдаг, жирийн цэргүүд нь амь үрэгдсэн ч тоохгүй. Ингээд шудрага биш хандаад дургүй хүргэх юм аа. Түшмэдэд их учир бий, асуудлыг доогуур нь дардаг. Нэг муу өөдгүй түшмэлээс болоод Төр засгийн нэр хүнд ард түмний дунд унаж байгаа…
Лондон зураач 8 цагийн өмнө 94.1.57.204
Дарга генерал нар нь шагнуулдаг, жирийн цэргүүд нь амь үрэгдсэн ч тоохгүй. Ингээд шудрага биш хандаад дургүй хүргэх юм аа. Түшмэдэд их учир бий.
Зочин 2025-04-08 103.212.117.38
Яг үнэн шүү дээ хуучин дарга байсан Онцгойгоос хулгай хийгээд ял авч шоронд ялаа эдэлсэн Даш гээд генерал саяхан үйлчилгээнийн гавъяат ажилтан ерөнхийлөгч Хүрэлсүхээс аваад зогсож байсан шударга ёс гэж алга даа Онцгой байдлын дарга нар нь гавъяа шагналыг хүртээд харин жирийн албан хаагч нар амь насаараа тэдний төлөөсийг төлөөд л явж байна шүү дээ юу үнэн тэр үнэн
Иргэн 2025-04-08 202.126.89.3
Нээрээ л ард нь үлдсэн гэр бүлд нь сар бүр улсаас тэтгэлэг тэтгэмж өгч байгаач ард түмнийхээ төлөө амиа үл хайрлан зүтгэсэн байхад баатар цол өгсөн ч багадна шдээ улсаас тусгай халамжид хамруулах хэрэгтэй ТӨР ЗАСАГ УИХын гишүүд өөрсдөө бхоор ар гэр хамаатан садан найз нөхдөдөө бхоор эл далд шагнал урамшуулал одон медалиа харамгүй өгдөг байж АРД ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨ ЗҮТГЭЖ АЛТАН АМИА АЛДСАН ЭГЭЛ САЙХАН БААТРУУДДАА ТЭР ШАГНАЛАА ӨГМӨӨР БНА
Зочин 2025-04-08 203.91.115.38
Ариунбуян хэмээгч бузарбуян чи хэзээ ажлаа өгөх вэ гөлдийсэн кармааны хулгайч , Хүүрэнсүг байхгүй бол яаж амиа авч явах новноо
Зочин 2025-04-08 202.21.107.18
Харамсалтай явдал болсон. Аль болох туслах нь зөв. Гэхдээ онцгой болон бусад хууль хүчний байгууллагад ажиллагсад, ер нь хэн ч гэсэн тухайн ажлын байрныхаа бодит нөхцөл байдал, эрсдэлийг ойлгож мэдээд хүлээн зөвшөөрөөд ажиллаж байгаа. Хэн ч тэднийг хууран мэхэлж юмуу хүчээр ажиллуулаагүй гэж бодож байна. Тийм учраас хүн өөрийн хийсэн сонголтондоо бас хариуцлага хүлээж амьдрах ёстой. Бусдыг дандаа буруутгаж юм нэхээд байж болохгүй
Нэргүй 2025-04-08 188.162.254.100
бухимдаад сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад туухэн алсын хараатай зохицуулчихна !!!!!
Нэргүй 2025-04-08 139.5.216.144
ХАНАЖ ЦАДАХАА МЭДЭХГҮЙ АВИЛГАЧИД ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ БАЙГАЛИЙН БАЯЛАГТАЙ НЬ ХУЛГАЙЛЖ ИДЭЖ БАЙХААР АР ГЭРТ НЬ ӨГӨӨ
зочин 2025-04-08 59.153.112.176
Талийгаачийн ар гэрийнхэн нэг л гомдолтой үлдэж дээ. Олон дарга нарын хаалга сахиж суусан гэхээр их чирэгдээд
яваа юм бишүү? Судлаад өгч болохоор тусламж, үзүүлж болохоор дэмжлэг байвал Засгийн газар, Онцгойгийнхон үзүүлээч.
Аргаа бараад суулт нтр хийх гэж бгаа бхдаа.
Зочин 2025-04-08 139.5.216.135
улсын баатарыг ч нэхэмжилсэн болгонд өгвөл буруу жишиг тогтоно. Үүргээ гүйцэтгээд амь насаа алдсан цагдаа, онцгой байдал, цэргийнхэн бүгд л улсын баатар авна гэх байлгүй.
daatgalaar no;XT xylgaichduinzz 2025-04-08 50.147.160.114
xynui yumuig
зочин 2025-04-08 103.212.118.42
Бат-Үүл улсын баатар байхад нээрэн бусдын амь нас, эд хөрөнгийг хамгаалдаг хүмүүст нь яагаад улсын баатар өгч болохгүй гэж
Нэргүй 2025-04-08 202.126.88.106
Хуулийн дагуу нөхөн төлбөр өгсөн л байна даа. Нэг шуналтай авгай л байна
Иргэн 2025-04-08 202.21.111.218
Үйлдвэрлэлийг ослын акт, амь насаа алдсаны нөхөн төлбөр 50 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр авах ёстой доо. Олгож, авсан юм болов уу даа
Зочин 2025-04-08 66.181.169.108
Нээрээ бодох л асуудал…. Улсыэ баатар цолыг ийм хүмүүст олгоход болохгүй зүйлгүй юм байна шүү
Нэргүй 2025-04-08 202.179.25.231
зөв шүү
зочин 2025-04-08 103.212.162.165
Улс зөв явахад ухамсар чухал болохоос танил тал, найз нөхөд, холбоо сүлбээ, бүлэглэл, талцал бол алсуураа улсын шудрага зөв замыг устгачих, залгамжилсан өшөө хорсол дагуулдаг аюултай юм даа.
зочин 2025-04-08 124.158.104.34
нөхөн төлбөрийг нь ахиухан өгч болдоггүй юм уу
Zochin 2025-04-08 139.5.219.231
Гал гаргасан байгуулага нь гол нь ар гэрт нь тусламж өгч чадсан юм болов уу
zochin 2025-04-08 64.119.31.179
Iim l niigemd amidarch bna daa. Ontsgoi baidliing darga nar ni byajaad . Haana urgadag uvsiig nuutsad oruulj mungu bolgood l .
Нэргүй 2025-04-08 59.153.112.211
SEXSDI80955877XUSNEER UILCHLGE