АНУ-ын компаниуд 104 хувийн татвартай тулгарч магадгүй

АНУ-ын компаниуд 104 хувийн татвартай тулгарч магадгүй

АНУ-ын компаниуд 104 хувийн татвартай тулгарч магадгүй

Хятад улс 34 хувийн сөрөг татвараа эргүүлэн татахгүй бол АНУ 50 хувийн нэмэлт татвар ногдуулна гэж Трамп сүрдүүлжээ. Эргэн сануулахад, Трамп өнгөрсөн долоо хоногт "Чөлөөлөх өдөр"-ийн хүрээнд Хятадын импортод 34 хувийн татвар ногдуулах шийдвэр гаргасны дараа Бээжин хариу арга хэмжээ авч, АНУ-д доод тал нь 10 хувийн татвар ногдуулсан билээ. Трамп Даваа гаригт дээрх мэдэгдлээ хийхдээ Хятадад Мягмар гариг буюу өнөөдрийг хүртэл хугацаа олгосон. Мөн тэрбээр тарифтай холбоотой Хятадын хүссэн бүх яриа хэлэлцээг зогсооно гэжээ.

АНУ-ын шийдвэр болон сүрдүүлгийг Вашингтон дахь Хятадын Элчин сайдын яам "эдийн засгийн дээрэлхэлт" гэж нэрлэн буруушааж, Бээжин хууль ёсны эрх, ашиг сонирхлоо тууштай хамгаална гэв.

Хэрвээ Трампийн сүрдүүлэг бодит болвол АНУ-ын компаниудын импортын татвар 104 хувьд хүрэх магадлалтай. Гуравдугаар сард тогтоосон 20 хувь, өнгөрсөн долоо хоногт зарласан 34 хувь дээр хамгийн сүүлийн сүрдүүлгийн 50 хувь нэмэгдээд энэ болох юм.

"Чөлөөлөх өдөр"-ийн дараа АНУ-тай хэлэлцээр хийхийг зорьж буй олон улс орон байгаа. Тэдэнд боломж олгохын тулд шийдвэрээ эргэн татах бодолгүй байгаагаа Трамп хэлжээ. Мөн "АНУ-ын эсрэг хариу арга хэмжээ авч, нэмэлт татвар ногдуулсан улс орнуудад тэр даруй шинэ, мэдэгдэхүйц өндөр татвараар хариу барина гэж анхааруулсан ч Хятад сөрөг арга хэмжээ авсан" гэв.

АНУ харилцан гэдэг нэрийн дор ноёрхогч бодлогоо хэрэгжүүлж байна гэж Хятад үзсэн. Энэ талаар БНХАУ-ын Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч Лю Пэнгю хэлэхдээ "Энэ бодлогоороо АНУ бусад орны хууль ёсны ашиг сонирхлыг хохироож, өөрсдийн хувиа хичээсэн ашиг сонирхолд үйлчилж байна. Мөн олон улсын дүрмээс ангид байдлаар Америкийг нэгдүгээрт тавьж байна. Энэ бол нэг талт үзэл, протекционизм, эдийн засгийн дээрэлхэлтийн ердийн алхам" гэв.

Шинэ нэмэгдэл нь Хятадын үйлдвэрлэгчдэд томоохон цохилт болно.

Хятадаас АНУ-д экспортолдог гол бүтээгдэхүүнүүдийг нэрлэвэл цахилгаан болон бусад машин, компьютер, тавилга, тоглоом, тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж зэрэг юм. Харин АНУ-аас Хятадад экспортолдог гол бүтээгдэхүүнд тосны ургамал, үр тариа, нисэх онгоц, машин механизм, эм бэлдмэл зэрэг багтана.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-04-08 202.9.47.48

ацны чинь америк компаниуд хар хятадын компаниудад 104% татвар ногдуулж байгаа амжилт Трамп Америк хар хятадыг ялнаа.

Avatar

Нэргүй 2025-04-08 202.9.40.136

Жомбого Трамп

Avatar

evrei trump 2025-04-08 202.9.41.47

hyatadin zov evrei trumpad mongo l heregtei uur yu ch bish uls oron hudlaa shvv a**s delhiin boss gedeg uy ongorloo

Avatar

Zochin 2025-04-08 210.245.54.26

Amerik bish Huatadiin companiudiin tatvar 104 % bolno. Yamaa oilgoj bich !!

Avatar

зочин 2025-04-08 66.181.166.196

Хятад хөгжиж буй орны статустайгаар АНУ-ийн зах зээлийг олон жил ашигласан, сүүлдээ бүр эзэн суухдаа тулсан, хэзээ нэг өдөр ийм хариу ирэх нь тодорхой байсан ш дээ

Avatar

Нэргүй 2025-04-08 59.153.115.127

Хятад жудагтай баймаар юм аа, арай л биш ээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж