Дональд Трампийн тарифын дагуу Хятадаас ирэх импортын бараа бүтээгдэхүүнд их хэмжээний гаалийн татвар ногдуулахгүйн тулд "Apple" компани Энэтхэгээс АНУ-руу "iPhone" гар утас нийлүүлэлтээ нэмэгдүүлжээ. Гаалийн шинэ татвараас бүрэн чөлөөлөгдөх арга замыг олох хүртэл түр хугацаанд Энэтхэгээс импортлох аж. "Wall Street Journal"-ийн мэдээлснээр, Хятадын импортын өмнө нь хэрэгжиж байсан болон шинээр ногдуулсан нийт тарифын хэмжээ 54 хувь юм. Харин Энэтхэг улсад 26 хувийн тариф ногдуулсан.
Шинжээчдийн үзэж буйгаар, 550 ам.доллар орчим эхлэх үнэтэй "iPhone" гар утсыг Хятадаас АНУ-руу импортлох юм бол "iPhone 16Pro"-г үйлдвэрлэх зардал 300 ам.доллараар нэмэгдэнэ гэв.
"Apple" компани энэ жил Энэтхэгт 25 сая "iPhone" гар утас үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа бөгөөд 10 сая хүртэлх ширхгийг АНУ-д худалдаалахаар тооцоолжээ. Тус компани 2017 оноос хойш Энэтхэгийн үйлдвэрлэлээ өргөжүүлж байгаа. Энэ нь тарифаас зайлсхийх төдийгүй Хятадаас хамааралтай байдлаа бууруулах зорилготой.
Мөн Энэтхэгийн хурдацтай хөгжиж буй ухаалаг утасны зах зээлд "Apple" нэвтэрч, байр сууриа олохыг эрмэлзэж байна.
Энэтхэг болон АНУ-ын зарим үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа хэдий ч ихэнх "iPhone" гар утасны үйлдвэрлэл Хятадад явагддаг. Үүнээс гадна, даамжирч буй худалдааны дайны үр дагавраас эмээсэн хөрөнгө оруулагчид гадаадад бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг компаниудаас хөрөнгө оруулалтаа татсаны улмаас "Apple"-ийн хувьцаа гурав хоногийн дотор 20 хувиар унасан нь сүүлийн 25 жилийн хамгийн муу үзүүлэлт юм.
Нэргүй 2025-04-08 202.126.90.186
Дональд Трамвай АНУ Мексикийн хил дээр цагаан хэрэмний дараагаар орох хамгийн урт ханыг босгосон.
Нэргүй 2025-04-08 202.9.40.136
Жомбого Трамп