Барьцаагүй, гар утсаараа богино хугацаанд шуурхай авах боломжтой аппликейшний зээлийн үйлчилгээ нэвтэрсэн нь нэг талаар сайн ч нөгөө талдаа иргэдийг санхүүгийн дарамтад оруулж буй. Учир нь хүмүүс санхүүгийн боловсрол муутайгаас олон аплликейшнээс зэрэг зээл авч, төлөлт хийх хугацаагаа хэтрүүлснээр зээлийн муу түүхтэй болж, мөн өөрсдөө санхүүгийн хүнд байдалд орж байна.
Иргэд олон аппликейшны зээлтэй, тэрхүү зээлээ төлж чадахгүй өр төлбөрт орсноор олон төрлийн хязгаарлалтад орж байгаа нь ч анхаарах асуудал.
Тухайлбал, төлөлт хийгээгүй нийт хугацаанаас хамаарч зээлийн мэдээллийн санд мэдээлэл нь шилжижх бөгөөд олон сар өр төлбөртэй байвал чанаргүй буву хар зээлдэгчийн ангилалд хүртэл орно. Ингэснээр виз мэдүүлэх, дахин зээл авах, санхүүгийн бусад төрлийн үйлчилгээ авахад иргэнд хязгаарлалт үүсч байгаа юм. Гэхдээ одоогоор банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийн төлөлтөө хийгээгүй, хугацаа хэтрүүлсэн хүмүүст виз мэдүүлэх, бусад санхүүгийн үйлчилгээ авахад хязгаарлалтгүй байгаа гэлээ.
НАСАНД ХҮРСЭН ИРГЭНИЙ 80 ХУВЬ НЬ АППЛИКЕЙШНИЙ ЗЭЭЛТЭЙ
Барьцаа шаардахгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт ч хамаарагүй богино хугацааны зээлийг насанд хүрсэн иргэн таван минутад багтаагаад л авдаг. Тус зээлийн үйлчилгээ нэвтэрснээр давуу болон хоруу чанар их үүсэх болжээ. Энэ төрлийн зээлийг Монгол Улсын насанд хүрсэн хүний 80 хувь нь авсан байна.
Тодруулбал, 2024 оны аравдугаар сарын байдлаар улсын хүн ам 3.5 сая байгаагаас 1.3 сая нь хүүхэд. Насанд хүрсэн 2.2 сая иргэн байгаагаас 1.7 сая гаруй нь аппликейшний зээлтэй гэсэн статистик гарчээ.
Энэ тоо бол бага биш. Fintech /Financial Technology/ буюу санхүүгийн технологи гэсэн холбоо үгийн товчлол финтек зээл нь санхүүгийн үйлчилгээ болон технологийн хөгжлийн хослол гэгддэг. Нөгөөтээгүүр дэвшилтэт технологийг ашиглан санхүүгийн үйлчилгээг үзүүлэх гэж ойлгож болно. Бизнес эрхлэгчид технологийн дэвшил, инновацын хялбар шийдэл, хиймэл оюун ухааныг ашиглан уламжлалт санхүүгийн үйлчилгээг хамгийн бага зардлаар харилцагчдад финтекээр дамжуулан хүргэж байна. Гэхдээ эрсдэл нь иргэдэд сөрөг нөлөөтэй.
Хэрэв иргэд авсан богино хугацааны зээлийн төлөлтөө хийхгүй чанаргүй зээлдэгчийн ангилалд шилжвэл өөрөө, өөрийгөө хохироож байгаагаас ялгаагүй хэрэг болно. Тиймээс аль болох энэ төрлийн зээлээс татгалзах хэрэгтэйг эдийн засагчид зөвлөж байна.
"АППЛИКЕШНААР НЭГЭН ЗЭРЭГ 2-3 ЗЭЭЛ АВЧ БАЙГАА НЬ ЭРСДЭЛ"
Хугацаа хожимдуулсан тохиолдолд зээлийн ангилал өөрчлөгддөг. Энэхүү мэдээлэл нь иргэн дараагийн санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ авахад тодорхой хэмжээний төвөг учруулдаг. Тэр утгаар хар жагсаалт гэж явдаг.
Нэргүй 6 цагийн өмнө 103.168.34.95
Ийм луйврын шинжтэй бизнесийг хөхүүлэн дэмждэг санхүүгийн зохицуулах хороо татан буугдвал таарна. Уг нь хүмүүсийн санхүүгийн эрсдлийг бууруулах гэж байгаа биз дээ.
Нэргүй 6 цагийн өмнө 103.168.34.95
Санхүүгийн сахилга баттай хүн сарын 5-10 хувийн хүүтэй апп зээл авахгүй л дээ. Тийм зээл авч байгаа нь л сахилга батгүйг нь гэрчилнэ.
УТГА НАЙРУУЛГА АЛАГАА 7 цагийн өмнө 119.40.98.2
Утга найруулга, үгийн алдаа маши их байна. Хянаж, нягталж мэдээгээ оруулдаг болмоор байна аа. Мэдээллийн эх сурвалж нь өөрөө чанартай, зөв мэдээлэл өгөх үүрэгтэй байдаг гэж боддог доо.
Нэргүй 7 цагийн өмнө 202.9.41.65
Зэвхийн царилсн цаана-са өлн манж х***а гичинүүдыг хулгай өлнтлтыг тасдн зогсоо.
Нэргүй 7 цагийн өмнө 202.9.41.65
Гажиг гичинүүд.