Нийслэлийн Улаанбаатар хотын захирагч бөгөөд Засаг дарга Х.Нямбаатар ТҮЦ, гарааш буулгах, орц гарц нээх, явган хүний зам барих ажлыг эрчимжүүлэхээ мэдэгдсэн. Тиймээс зөвшөөрөлгүй ТҮЦ буулгах ажил нийслэлийн Баянзүрх дүүргээс эхэлжээ. Тодруулбал, тус дүүргийн 22 дугаар хорооны автобусны буудлын ТҮЦ-ийг нүүлгэж, ул суурийн хог хаягдлыг цэвэрлэж эхэлсэн байна.
Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиар нийслэл хотын иргэн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах, дэд бүтцээр хангагдах эрхээ эрх бүхий байгууллагуудаас шаардах эрхтэй болсон юм. Нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй барьсан барилга, байгууламж, гарааш зэргийг буулган, иргэдийнхээ тав тухыг хангасан орчин бүрдүүлэх үүрэгтэй. Гэтэл автобусны буудал, нийтийн эзэмшлийн зам талбай дагуу зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг ТҮЦ-үүдийн үйл ажиллагаа хотын өнгө үзэмжид нөлөөлөхөөс гадна хог хаягдлаа эмх замбараагүй хаях, эрүүл ахуйн наад захын чанар стандартыг хангадаггүй зэргээр тус үйлчилгээтэй холбоотой иргэдийн гомдол санал тасрахгүй хэвээр байна. Өнөөдөр нэгийг нь буулгасан ч маргааш өөр нэг нь ирж ТҮЦ байршуулах тохиолдол бий. Нэг ёсондоо төрийнхөн ТҮЦ эрхлэгчидтэй муур хулгана болж тоглосоор байна.
ӨР ШИРТЭЙ ДЭЭРЭЭ ӨНӨӨ МАРГААШГҮЙ Л ХӨӨГДӨХ ЮМ ШИГ БАЙНА
Сүхбаатар дүүргийн … дугаар хороонд ТҮЦ эрхлэгч Н.Г хэлэхдээ “ТҮЦ эрхлэгчдийг удаа дараа дарамталдаг. ТҮЦ ажиллуулж амьдарч байгаа нь төрдөө буруутгагдах шалтгаан болж байна. Ажил хийе гэхээр 40 гарсан биднийг авах газар олдохгүй юм. Нас зүс хараад голоод байна. Үр хүүхдүүдээ тэжээж, өөрсдөө бас хоногийн хоолтойгоо залгуулах хэрэгтэй байна. ТҮЦ ажиллуулаад өдөрт хамгийн их орлого олсон тохиолдолд 60-70 мянган төгрөгийн ашигтай ажиллана. Ус, ундаа ойр зуурын зүйл дээрээ 50-100 төгрөгийн л ашиг харж байгаа шүү дээ. Албан ёсны зөвшөөрлийг нь авах гэхээр бидэнд олдохгүй юм. Энэ ТҮЦ-ээ бас л зээлээр авсан. Одоо зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа ТҮЦ-нүүдийг ачих юм гэсэн. Хэзээ ирээд ачих бол гэсэн айдастай л амьдарч байна. Өглөө ирээд ойр орчмынхоо хог хаягдлыг шүүрдээд аль болох л орчин тойрноо цэвэр цэмцгэр байлгахыг хичээдэг. Өдөр ч бас хүн бага бол гараад цэвэрлэчих тохиолдол бий. Ойр орчимд сургууль, цэцэрлэг байхгүй учраас хүүхдүүд бужигнах нь бага. Автобус хүлээх зуураа хүмүүс ус, ундаа ойр зуурын хэрэгцээнийхээ зүйлийг авдаг. Орой үдэш цаг хэтрүүлж ажилладаггүй.
Манайх арван жилд сурдаг гурав, нэг оюутан хүүхэдтэй. Нөхөр маань барилга дээр ажилладаг. Өвлийн улиралд ажилгүй суучихдаг учраас ар гэрийн нөхцөл байдал хэцүүднэ. Тиймээс худлаа хэлж, хулгай хийсэн биш гээд ТҮЦ ажиллуулахаар шийдсэн юм. Гэтэл одоо өр ширтэй дээрээ өнөө маргаашгүй л хөөгдөх юм шиг байна.
Хувиараа бизнес эрхэлж, өөрөө өөртөө ажлын байр бий болгож, ар гэрээ тэжээх гэж байгаа ядарсан бидэнд төр үнэхээр хатуурхаж байна. Бид төрөөс халамж хүсээгүй. Яаж ийж байгаад амь зогоох хэрэгтэй биз дээ. Сонгуулийн өмнө үйл ажиллагаа явуулахад заавал төрийн зөвшөөрөл авах хэрэггүй. Зах зээлийн зарчмаараа явна. Бүгдийг нь дэмжинэ, иргэдээ ажилтай орлоготой болгоно”гээд сайхан сайхан зүйл ярьж байсан. Гэтэл өнөөдөр иргэд ажил хийгээд ч өдөр хоногоо өр зээлийн дунд өнгөрүүлж байна. Удахгүй нөхрийн ажил эхлэх сураг байна. Гэсэн ч ганц хүний цалингаар амьдрах чанга байна шүү дээ. Уг нь дулаараад ирэхээр ус, ундаанаас олох орлого нэмэгддэг. Тиймээс энэ зун их сургуульд сурдаг охиныхоо сургалтын төлбөрийг олчих юмсан гэж бодож байсан юм. Гэтэл одоо хэцүүхэн л болох юм шиг байна. Олны хөл ихтэй юм уу л гэж бид автобусны буудал бараадаж байна. Хөл хөдөлгөөн багатай газар бол орлого муу. Бараг орохгүйтэй ижил. Тийм учраас ингээд хөөгдөж, туугдаад л сууж байна даа гэж учирлав.
ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ТҮЦ-ҮҮДИЙГ НҮҮЛГЭЖ ЭХЭЛСЭН
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2024 оны А/826, нийслэлийн Засаг даргын 2025 оны А/234 дугаар захирамжуудын хүрээнд тус дүүргийн 22 дугаар хороо, Цэргийн төв эмнэлгийн урд талын автобусны буудалд нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилт, явган хүний зам, ногоон байгууламж, шугам сүлжээ, бүтээн байгуулалт хийгдэхээр төлөвлөгдсөн газарт зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй дөрвөн ширхэг ТҮЦ/Түргэн үйлчилгээний цэг/-ийг албадан чөлөөлсөн байна. Тус дүүргийн Газар зохион байгуулалтын албаны хүний өгч байгаа мэдээлээр тус ТҮЦ-үүдийн үйл ажиллагаа эрхлэгчдэд удаа дараа сануулга өгч, заасан хугацаанд газраа чөлөөлөхыг шаардсан боловч шаардлагыг биелүүлээгүй учраас ийнхүү албадан буулгахаас өөр аргагүй нөхцөл байдалд хүрсэн гэдгээ учирлаж байна.
Дүүрэг, хорооноос албан ёсны зөвшөөрөл олгоогүй учраас нийтийн эзэмшлийн зам талбайд дур мэдэн үйд ажиллагаа явуулах нь хууль зөрчиж байгаа үйлдлээс гадна, иргэдийн ая тухтай амьдрах эрхийг ноцтой зөрчиж байгаа үйлдэл. Тиймээс зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэж байгаа гэдгийг тодотгож байна.
Мөн хог хаягдлаа зориулалтын хогийн цэг дээр хаядаггүйн улмаас гудамж талбайд хог хаягдал хаях, бие засах газраа шийдээгүй учраас ил задгай бие засах гэх мэтээр эрүүл ахуйн асуудлууд ч хөндөгддөг гэв. Албан ёсоор зөвшөөрөл аваад үйл ажиллагаагаа хууль дүрмийн дагуу явуулж байгаа тохиолдолд хороо, дүүргийн удирдлагууд хамтын ажиллагаагаа сайжруулж, илүү хариуцлагатай хамтын ажиллагааг чухалчилж байгаа гэв. Мөн бүх зүйл төлөвлөлтийн дагуу явах ёстой. Автобусны буудал дээр 10 ТҮЦ байршуулахад тэнд юу болох вэ. Тиймээс норм дүрмийн дагуу холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл олгодог. Гэтэл иргэн Б ТҮЦ ажиллуулж болж байхад, яахаараа би ажилуулж болдоггүй юм гэж барьцах тохиолдол ч гардаг гэв.
ТҮЦ-НИЙ ЗӨВШӨӨРЛИЙГ АТГАЧИХСАН ХҮМҮҮСИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1800 орчим ТҮЦ бий гэх тооцоо судалгаа гарсан байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмыг баталсан. Уг журамд ТҮЦ-тэй холбоотой заалтуудыг тусгасан байдаг. Тодруулбал, дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөл тухайн нутаг дэвсгэр дэх ТҮЦ-үүдийн байршлыг тогтоон, дүүргийн Засаг даргын захирамжаар батлуулах эрх, үүрэгтэй гэж заажээ.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас иргэдийн зорчих хөдөлгөөнд саад учруулж, замын хөдөлгөөний аюулгүй байдал хангахгүй болон ногоон байгууламж дээр зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэх, үйлчилгээ эрхлэх боломжтой байршлыг тогтоох чиглэлийг дүүргүүдэд өгсөн байна. Хотын өнгө үзэмжийг нэмэх, орон зайн төлөвлөлтийг зөв болгох, иргэд чөлөөтэй орж гарах, алхах нөхцөлийг бүрдүүлэхийг олон нийт хүсэж байна. Иргэдээс ТҮЦ эрхлэгчдийн талаар ямар байр суурьтай байгаа талаар тодруулахад “Хувиараа жижиг, дунд бизнес эрхэлж буй хүмүүсийг дэмжих нь зүйтэй. Гэхдээ тухайн ТҮЦ ямар байршилд байна вэ, хотын өнгө үзэмжид хэрхэн нөлөөлж байгаа вэ, зарж буй хүнсний бүтээгдэхүүнүүд нь стандартын шаардлага хангаж байгаа эсэх зэрэг асуудлуудад хяналт тавих нь зөв. Зарим нь хүн гишгэх ч газаргүй болгоод ТҮЦ -ээ байршуулчихдаг. Энэ мэт эмх замбараагүй байдлыг засах зайлшгүй шаардлагатай.
Тухайлбал, зарим ТҮЦ-ийг машин эргэх эргэлт дээр буюу явган хүний гарц хааж байршуулсан нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд саад учруулж байгаа харагддаг. Тэгэхээр ямар нэг судалгаагүй, зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэх шаардлага байх. Харин дүүрэгтэйгээ байршлаа зөвшилцсөн, хог, цахилгааны болон бусад гэрээгээ хийн, албан ёсоор үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ-үүдийг дэмжих ёстой байх. Яарч сандарсан үед ТҮЦ-ээс үйлчилгээ авах нь амар байдаг. Хамгийн гол нь амархан муудах хүнсний зүйл зарж байгаа газрууд хадгалалт болоод хугацаан дээр нь сайн хяналт тавь даг байх хэрэгтэй. Мөн ТҮЦ-ийнхээ эргэн тойрон хог хаягдлыг цэвэрлэж байх нь зүйтэй байх. Ер нь бол ямар сайндаа л хүн ТҮЦ ажиллуулж байхав дээ. Зарим нэг хүмүүс ТҮЦ эрхлэх зөвшөөрлийг нь хэд хэдээр нь авчихаад ТҮЦ-ээ түрээслүүлдэг хүмүүс ч байдаг юм билээ. Бүх автобусны буудлуудын ТҮЦ-ний зөвшөөрлийг атгачихсан хүмүүсийг бол шалгах л хэрэгтэй. Мөн ТҮЦ-ээс бүх насныхан тамхи худалдаж авч байгаа харагддаг. Тиймээс бага насны хүүхдэд тамх зарахгүй байх хууль дүрмээ мөрдөж ажиллах хэрэгтэй гэсэн юм.
Дорж 2025-04-08 66.181.179.238
нэг хүн олон ТҮЦ зэрэг ажлуулдаг !!ТҮЦ одоо болно оо.Шууд нүүлгэ!!!
Нэргүй 2025-04-08 66.181.187.172
ард түмэн чинь ядуу зүдүү амьдарч бхад ингэж дарамталж хэрэггүй ээ
өөр хийх ажил зөндөө бхад ийм юм маар хөөцөлдөж явах ч гэж дээ.
эд хөрөнгөнд халдах нь энэ даргын буруу шүү.
БЗДүүргийн иргэн 2025-04-08 203.23.199.2
ТҮЦ-г нүүлгэх нь зөв. Цэгцлэх хэрэгтэй
Нэргүй 2025-04-08 66.181.189.11
ТҮЦИЙГ ОДОО ЦЭГЦЛЭХ ЦАГ БОЛСОН ДОО
Нэргүй 2025-04-08 103.212.116.103
Хотын төв талбай руу орох яг замд багшийн дээдийн ТҮЦ үүд гутаадаг шүү. Төв зам дагуух түцээ буулгая.
Нэргүй 2025-04-08 66.181.185.152
Багшийн дээдийн түц маш муухай харагддаг.Хурдан зайлуулаасай.
Зочин 2025-04-08 139.5.218.20
ядарсан дүр үзүүлсэн бохир заваан ТҮЦ.нүүдийг бүгдийг буулгах хэрэгтэй ….орой шагийн архи зарна….дотроо шээж баана ….
Иргэн 2025-04-08 202.126.89.171
зайлуулвал таарна заваан газрууд. юм нь аймхр үнэтэй нөт өгдөггүй
ИРГЭН 2025-04-08 103.57.95.203
Ачилаа эргээд ТҮЦ тавилаа хэн ч хянахгүй!!! ккк Монгол улсын төр дампуу болохоор хууль дүрэм журам хэрэгждэггүй!!! Араас нь хяналтгүй хаядаг дахиаад олон шинэ ТҮЦ!!! кк
Нэргүй 2025-04-08 66.181.161.183
үе нь өнгөрсөн эд, хувинд бааж шээгээд асгадаг, хамгийн хямд муу муухай юм зардаг, өвөл хөлдөнө, зун халж хайлна.
Зочин 2025-04-08 202.126.89.226
Хот эзэнтэй болжээ. Хоноцын сэтгэлгээтэй хуучин хотын дарга нар хотын асуудлуудыг шийдэхийн оронд хотын газрын нүх сүв болгоныг зарж ашиг олохоо л мэддэг байлаа. Газрын замбараагүй наймаанаас болж хотын түгжрэл үүссэн билээ.
Нэргүй 2025-04-08 122.201.23.28
Буулгаж ачвал бүх ТҮЦ-ийг буулга ! Бүү танил талийнхаа ТҮЦ-ийг үлдээсэн алаг цоог ажил бүү хий,гээрэй,
ХӨДӨӨ 2025-04-08 202.55.191.194
ТҮЦ үүргээ гүйцэтгэсэн…УЛ НЬ ЦООРООГҮЙ ГЭЭД ХАМАР НЬ ХАЛЦАРСАН ГУТАЛ ЭЗНЭЭ ГУТААДАГ АРЧААГҮЙ МУУ ГЭЖ ХЭЛҮҮЛСЭН…
Зочин 2025-04-08 202.126.89.226
Бүх ТҮЦ-ийг зайлуул. ТҮЦ байршуулахдаа нийтийн эзэмшлийн зам талбай, хашлагыг эвдлэн сүйтгэж байна. Иймд нийтийн эзэмшлийн зам талбай, хашлагыг эвдлэн сүйтгэсэн ТҮЦ эзэмшигчдэд төлбөр тавиарай.
Бнтву 2025-04-08 59.153.112.39
[БНТВУ – Бүгд найрамдах түц вант улс] ….одоо болио…хэтэрлээ. 21-р зуун . Нийслэлд нийцэхгүй!,
Нэргүй 2025-04-08 124.158.120.146
Инээдмийн Х түц гээшшааа
Нэргүй 2025-04-08 103.212.118.168
Дан хөдөөнөөс суурьшсан ажилгүй хүмүүс байдаг шүү
Нэргүй 2025-04-08 66.181.185.152
тэгвэл хашаандаа түц-ээ ажиллуул биз дээ. даварсан гарууд.
Мао 2025-04-08 202.55.188.126
Зөв
Нэргүй 2025-04-08 202.126.90.230
төрөөс юуч гуйлгүй явж байгаа иргэдээ дэмжих чадахгүй бол зүгээр байгаачээ Нянбаатар
Нэргүй 2025-04-08 103.212.118.168
Нийтийн эрх ашиг хувийн эрх ашгаас дээгүүрт тавигддаг зүй ёсны зүйл ш дээ!Үнэхээр ТҮЦ нүүд хотын соёлд нийцэхгүй байна
Нэргүй 2025-04-08 124.158.120.146
Niitiin alhah zamd saad bolox yosgui shdee erguu malaa!!
амгаа 2025-04-08 202.21.105.59
маш зөв бүгдийг нь ганцыг ч үлдээлгүй буулгаж цэвэрлэх хэрэгтэй
Нэргүй 2025-04-08 202.21.109.7
болж байна
Нэргүй 2025-04-08 103.168.34.130
CU, sG-25 гэх мэтийн солонгосчуудын бизнесийг дэмжиж байхаар өөрийн ядарсан иргэдийг орлого олох гарааны санхүүжилтийг өгч эхлүүлэх хэрэгтэй юм биш үү? ТҮЦ-тэй тэмцэх хамгийн үр өгөөжтэй хэн хэндээ хэрэгтэй ажлыг хиймээр юм
Зочин 2025-04-08 202.126.89.226
Манайхан дэмжих гэхээр мөнгийн идээд хувийн чанаргүй сургуульд хүүхдээ сургахад зарцуулж машины сэг авч унаад үмхий махаар хуушуур хийгээд зардаг. Бид алийн болгон ийм хүмүүсийг дэмжих вэ?
Нэргүй 2025-04-08 124.158.120.146
Uilchilgeenii soyol 00, b**s shees hognii ovoolgo bolson ambaaruudiig buulgaa malaa!
Нэргүй 2025-04-08 59.153.112.211
SEKSDI80955877XUSNEER80955877VANXANDI
иргэн 2025-04-08 43.228.128.226
Эхнээс нь буулгаж газар чөлөөлж эхэлсэн байна лээ. ХОТЫН ЗАХИРГААНДАА БАЯРЛАЛАА
Зочин 2025-04-08 202.126.89.226
Хот эзэнтэй болжээ. Хоноцын сэтгэлгээтэй хуучин хотын дарга нар хотын асуудлуудыг шийдэхийн оронд хотын газрын нүх сүв болгоныг зарж ашиг олохоо л мэддэг байлаа. Газрын замбараагүй наймаанаас болж хотын түгжрэл үүссэн билээ.
Нэргүй 2025-04-08 124.158.120.146
Odoo uxsendee ungursuniig buruutgaad bgaa yum ireeduid amidar!
Зочин 2025-04-08 103.57.94.103
ӨР ШИРТЭЙ ДЭЭРЭЭ ӨНӨӨ МАРГААШГҮЙ Л ХӨӨГДӨХ ЮМ ШИГ БАЙНА ч гэх шиг бзда, эд нарын өр шир бид нарт ер нь ямар хамаа байнаа.
Нэргүй 2025-04-08 43.228.129.131
Явган хүний зам дээр байрлуулсан бол хайр найргүй ачиж зайлуулах ёстой
Зөв зөв 2025-04-08 66.181.164.211
ТҮЦ одоо хэрэггүй болот байна дооо
Зөв шд 2025-04-08 202.21.126.30
ТҮЦ-г зайлуулж байгаа нь маш зөв. Нийслэлийн өнгө төрхийг гутаасан ТҮЦ бол өнөө цагт хамгийн хэрэггүй хог. Бүх ТҮЦ-ийг зайлуулах хэрэгтэй.
zochin 2025-04-08 64.119.31.179
TYTS-iig bugdiig zailuul. Erk ugdug darga nariig shalga gedegtiei 100 % sanal neg bna. Busad zovson irgedee hundetge?????????
Нэргүй 2025-04-08 139.5.218.91
хохь нь толгойны өвчин болох биш энэ түц шиг хэрэггүй хогийг бүгдийг зайлуул улсад ажил хийх сонирхолгүй хог н**ш зарж амьдрах сонирхол их болсон залхуу хүмүүс их байдаг
Нэргүй 2025-04-08 203.91.115.43
Буруу харж буруу тайлбарлаж байна. Наана чинь Хэнтийнхэн Түц-нүүдээ байрлуулах гээд хэрүүл болж байна. Одоо байгаа нь Увс, Ховд, Баян-Өлгий, Баянхонгорын голдуу. Наадуулыг чинь хуу буулгаад Хэнтийнхний шинэ Түц-үүд ярайх учиртай юм.
1234 2025-04-08 202.5.202.32
ТҮЦ-НИЙ ЗӨВШӨӨРЛИЙГ АТГАЧИХСАН ХҮМҮҮСИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ.ТҮЦ-ний 80 гаруй хувийг Казакууд ажиллуулж байна.
Нэргүй 2025-04-08 66.181.185.65
sdak bugdiig n shataagaach oromj hig n**** b**s shees uur yu ch bish ene tuts
Иргэн 2025-04-08 139.5.216.39
АВТОБУСНЫ БУУДЛЫН ТҮЦ ҮНЭНДЭЭ Л ӨНГӨ ҮЗЭМЖГҮЙ БАЙГАА ШҮҮ. ТҮЦ ИЙНХЭЭ ҮҮДЭНД, ЦОНХНЫХ ДООР ХИВС, ДРОЖ ДЭВЧИХСЭН ҮНЭН ТЭНЭГ ЭЭ. ЯМАР ХАШААНДАА БАЙГАА БИШ ДЭЭ. (ВИВА СИТИ БУУДЛЫН 2 ТҮЦ)
Нэргүй 2025-04-08 103.212.117.92
ТӨМӨР ЗАМЫН ВАГЗАЛ БУСАД ТҮЦ НЭРТЭИ ЖОРЛОГУУДЫГ БҮГДЫГ Н БУЛГА
Нэргүй 2025-04-08 66.181.161.216
Тэгэхгүй яах юм.Нийтийн эзэмшлийн болон худалдааны бүх дүрэм журмыг зөрчин хууль бусаар бизнес хийж байгаа юм чинь.
Нэргүй 2025-04-08 124.158.120.146
Бусдад гай болдог лайнууд ийм
ЮУ л*****н ГАРЧИГ ӨГДӨГИЙН 2025-04-08 202.70.38.210
ЮУ л*****н ГАРЧИГ ӨГДӨГИЙН УЛС ОРОН ХӨГЖИХИЙН ТУЛД ЭНЭ ЗЭРГИЙН ЮМ БАЙНАШДЭЭ АРАЙ ЮУ СОЛОНГОС ЖУУЛЧИН ИРЭЭД МАНАЙ 80 ОНЫ ШИГ БАЙНА ГЭЭД БАЙСАНД ТҮЦ ХАРААД БОДОХ АСУУДАЛ ШҮҮ НЭЭРЭЭ ЭД НАРЫН ОРОНД CU G25 ЭД НАР ЗҮГЭЭР
зочин 2025-04-08 192.82.65.103
Та нарын сонгосон сонголт одоо яая гэхэв 4 жилийн дараа наад байдлаа мартачихгүй бол сонголтоо зөв хийхийг хичээ дээ.
Нэргүй 2025-04-08 203.23.199.47
эд нарын өрөвдүүлэх тактик одоо хол явахгүй ээ, ТҮЦ-ийг хотоос зайлуулах хэрэгтэй
Зочин 2025-04-08 139.5.219.133
энэ түцүүдыг буулгахад нямбаатарын шазруун зан л хэрэгтэй төмөр нүүрээ харуул ах ёстой ажил чинь энэ
Нэргүй 2025-04-08 14.1.81.66
Аливаа СТАНДАРТ БУС, ХУУЛЬ БУС ЮМС бүхэн өөрөө аандаа алга болж амирладаг жамтай.
Нэргүй 2025-04-08 103.168.34.124
Авлигын Эзэнт гүрнийг ТҮЦ зовоолоо гэж үү?
Нэргүй 2025-04-08 172.58.211.164
Угаасаа юу ч сураагүй ийм эргүүнүүдийг алийн болгон өрөвдөж нийтмйн эрх ашгийг хохироож байх вэ. Бөндгөрөө ажиллуулж сур. Тэгж байж л хоолоо олж иднэ. Зах зээл тийм юм. Ард түмэн тийм сонголтоо хийсэн биз дээ. Яагаад гонгиноод төрөөр, бусдаар тэжээлгэх гээд байдгийн
Нэргүй 2025-04-08 103.212.116.63
Зөв өө зөв, хураасан дээр. Хотын үзэмж, нөгөө талаас эрүүл ахуй гээл олон юм байна даа
Нэргүй 2025-04-08 202.9.41.65
Үмхий х***а манж гичинүүд
Нэргүй 2025-04-08 66.181.185.96
жирийн иргэн дураараа аваачаад тог залгаад түцээ байршуулдаг гэвэл номонд хазгай юм болно цаана н хурган дарга нарийг шалгах хэрэгтэй