Бүртгэл нь нээлттэй үргэлжилж буй тэтгэлэгт, хөтөлбөрүүдийн мэдээллийг хүргэж байна.
БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСАД СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА
Тавигдах шаардлага:
- Бакалаврын түвшинд суралцах хүсэлт гаргагч нь ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцдаг Монгол Улсын иргэн (2025-2026 оны хичээлийн жилд суралцаж буй хугацааны дүнгийн хуулбар 85+);
- Магистрын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь бакалаврын зэрэгтэй Монгол Улсын иргэн (голч дүн 3.3 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан ажлын
- Докторын түвшинд суралцах хүсэлт гаргагч нь магистрын зэрэгтэй туршлагатай, 35 хүртэлх насны); зэрэгтэй Монгол Улсын иргэн (голч дүн 3.3 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан ажлын
- Англи хэл эсвэл Орос хэлний B2 түвшний мэдлэгтэй;
- Монгол Улсын Засгийн газрын тэтгэлэг болон зээлд хамрагдаагүй байх. Мөн бусад улсын Засгийн газрын тэтгэлэгт давхар хамрагдаагүй байх;
Суралцах мэргэжлийн чиглэл:
- Барилга, хот байгуулалт
- Зам тээвэр
- Уул уурхай, олборлолт
- Эрчим хүч
- Цахим хөгжил, мэдээлэл технологи
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт шаардлагатай инженер, технологи
- Боловсрол судлал
- Багш /Тусгай хэрэгцээт боловсрол/
- Боловсролын сэтгэл судлал
- Олон улсын харилцаа
Бүртгэл 2025 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 10:00 цаг хүртэл цахимаар явагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж харна уу.
ПОЛЬШ УЛСАД БАКАЛАВР, МАГИСТРЫН ХӨТӨЛБӨРТ СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
Тавигдах шаардлага:
- Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцдаг Монгол Улсын иргэн (2025-2026 оны хичээлийн жилд суралцаж буй хугацааны дүнгийн хуулбар 85+);
- Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид суралцагч Монгол Улсын иргэн (голч дүн 3.2 ба түүнээс дээш);
- Магистрын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь бакалаврын зэрэгтэй Монгол Улсын иргэн (голч дүн 3.2 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай, 35 хүртэлх насны);
- Өмнө нь Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх;
Суралцах мэргэжлийн чиглэл:
- Хөдөө аж ахуй
- Мэдээлэл, харилцаа холбооны технологи
- Хүрээлэн буй орчин судлал
- Нано шинжлэх ухаан, инженерчлэл
- Сургуулийн өмнөх болон бага боловсролын багш
- Тусгай хэрэгцээт боловсрол
- Биотехнологи, био-инженерчлэл
- Хими, биологи
Бүртгэл 2025 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 23.59 цаг хүртэл цахимаар явагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж харна уу.
Холбоотой мэдээ