"The MongolZ" баг хоёр өдөр дараалан ялагдав

"The MongolZ" баг хоёр өдөр дараалан ялагдав

"The MongolZ" баг хоёр өдөр дараалан ялагдав

Цахим спортын "CS2" төрлийн "PGL Bucharest" тэмцээн үргэлжилж байна. Өнөөдөр/2025.04.07/ Монголын "The MongolZ" баг хоёр дахь тоглолтоо хийлээ. Тэдний энэ удаагийн өрсөлдөгч нь польш тоглогчидтой, Португалын "Apogee" баг байв. Мэргэжлийн түвшинд топ тэмцээнд оролцсон туршлага багатай, залуу багийн тухайд өнөөдрийн гол шуугианыг тарьжээ. Тэд "The MongolZ"-ийг 2-0 гэсэн харьцаатай хожиж, багийнхаа түүхэн дэх хамгийн том ялалтыг байгуулсан аж.

Тоглолт эхлээд "Ancient" дээр болоход Португалын баг 13-8 гэсэн харьцаатай хожжээ. "The MongolZ"-ийг "Ancient" дээр хожно гэдэг баргийн багаас гардаггүй амжилт. Дараа нь "Nuke" дээр тоглоход 13-11 гэсэн харьцаатай дахин ялав. Эдгээр тоглолтууд "Apogee" багаас "jcobbb" тун сайн тоглож, хувь тоглогчийн үзүүлэлтээрээ бүх тамирчдыг тэргүүлсэн.

"The MongolZ"-ийн хувьд байдал бишдсэн. Тэд өчигдөр Францын "3DMAX" багт хожигдсон бол өнөөдөр дахин ялагдал амслаа. Одоо дахиад ганцхан ялагдахад л тэмцээнээ өндөрлүүлэх аюултай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Оюун 2025-04-07 66.181.184.210

Өө яачихваа. та нар минь нойрноосоо сэрээд сэргэлэн тоглоочдээ. дэндүү амарчихаа юу. Амжилт. Урагшаа

Avatar

Нэргүй 2025-04-07 202.9.46.124

hudlaa hojihoor n n ter geed neeh cs2 togoldog ym shig haha

Avatar

Нэргүй 2025-04-07 66.181.178.135

за зүгээрээ зүгээр ялж ялагдаж бас дахиад л ялах нь мэдээж шүү

Avatar

zochin 2025-04-07 202.126.90.49

Тийм дээ улсууд хөгжиж бна манайхан бие тоож эхлэв бололтой доо

Avatar

Монгол өвгөн. 2025-04-07 14.1.81.158

Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй. Бүү шантарцгаа! Хожигдох цаг байхад хожих цаг бас бйй!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж