NEWS.MN сайт "126:1″ булангийнхаа энэ удаагийн дугаарт УИХ-ын 2024 оны сонгуульд МАН-аас жагсаалтаар нэр дэвшин парламентад сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг танилцуулж байна.
УИХ-ын сонгууль бол ёндоо юм гэдгийг утгаар нь харуулж, жагсаалтын 18-д эрэмбэлэгдэн парламентын гишүүнээр сонгогдсон нэр дэвшигч бол Х.Баасанжаргал юм. Учир нь, Ардын намд хоёрхон жил ажиллаад л жагсаалтын 18-д эрэмбэлэгдэн УИХ-д сонгогдоход түүнээс олон хүн “Хэдэн төгрөг өгч, жагсаалтад дээгүүр бичигдсэн бэ” гэх асуултыг тавьсан байдаг.
Гэвч МАН-ын дэргэдэх Хүний эрх, дэвшил бодлогын хүрээлэнгийн захирлаар ажилласан нь жагсаалтад дээгүүр эрэмбэлэгдэх боломж олгосон төдийгүй сонгогчид Ардын намаас жагсаалтаар нэр дэвшигчдээс эхний 18 –д итгэл үзүүлснээрээ тэр парламентын босгыг давж чадсан. Хэрвээ жагсаалтын 19-д эрэмбэлэгдсэн эс бол сонгогчид жагсаалтаар нэр дэвшигчдээс эхний 17-д итгэл үзүүлсэн, мөн нам нь гүйцэтгэсэн үүргээр нь гишүүдийг эрэмбэлж, нэр дэвшүүлсэн бол тэрбээр өнөөдөр УИХ-ын гишүүн болж чадахааргүй байв.
Ямартай ч ховорхон тохиолын эзэн болж, 32 эмэгтэй гишүүний нэг болж УИХ-д сонгогдсон түүхтэй.
Их засаг их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн тэрбээр хуульч өмгөөлөгчөөр 20 шахам жил ажилласан байна. Энэ хугацаанд Олон улсын Барын холбооны “Про Боно” шагналыг хүртсэн анхны монгол эмэгтэй хуульчийн нэг болжээ.
УИХ-д сонгогдсоныхоо дараа Х.Баасанжаргал гишүүн Төрийн ордон дахь албан өрөөнийхээ дугаарын талаар жиргээд олон нийтийн шүүмжлэлтэй тулж байв. Тэрбээр “Дугаараасаа болж хэд хэдэн хүнд гологдож ирсэн өрөө минь…Хүнийг, амьтныг зүсээр нь, гарал үүслээр (олон доо) нь голж шилдэг бид ямар ч амьгүй тоог хүртэл голох, ялгаварлан гадуурхах болж дээ.
461 гэдэг тоо хуульч бидний хувьд ажил амьдрал минь өрнөдөг нэг л төрлийн ажлын байр.
Зүглэхэд цээртэй боловч төрийн үйл хэрэг өдөр тутам явагдаж, олон сайхан аавын хүү зөв замдаа ороод гарсан газар. Тэр ч байтугай хүүхэд тогтохгүй эмэгтэй ороод гарахад дом болдог гэж сүсэглэдэг.
Би бол өрөөтэй болсондоо бөөн баяр, өмгөөлөгчийн ажлын утга учрыг мэдэрч байсан газартай (Цагдан хорих 461-р хаалттай анги) ижил дугаартай болохоор нь голох биш билэгшээж орлоо. Нийт ард түмэндээ өргөсөн тангарагатаа үнэнч байна аа” гэж жиргэсэн юм. Дээрх жиргээнээс үүдэлтэйгээр "Жагсаалтын 461" гэж ч тодотгох нь бий.
Хүний эрх, хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар идэвхтэй байр сууриа илэрхийлдэг гишүүдийн нэг гэж хэлж болно. Тухайлбал, өнгөрсөн өвөл Сүхбаатарын талбайд морьтой жагсаал болж “Дүнжингарав” хаврын морин уралдааныг сэргээхийг шаардахад тэрбээр эсэргүүцэж байв. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал “15 жилийн түүхтэй хаврын уралдааныг яагаад өнөөдөр өв соёл гэж ойлгох хэмжээнд хүрэв гэвэл улстөрчдийг буруутай гэж хэлнэ. Улстөрчдийн асар их оролцоо байна. Хаврын бүсийн морин уралдааныг 2004 оноос албан ёсоор Засгийн газрын тогтоолоор зохион байгуулдаг болсон. Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулсан уралдаанд уяач оролцох юм бол цол чимэг олгодог хуультай болсон. Ингэж хүүхдийн эрхийг ноцтой зөрчих болсон.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2019 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа жил бүрийн есдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хооронд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон Засгийн газрын тогтоол баталсан.
Гэтэл өнгөрсөн жил сонгуулийн ажлаар орон нутагт ажиллаж байхад мөнгөтэй хэсэг бүлэг этгээдүүд “Сонгуульд та бүхэн ялъя гэж байгаа бол хаврын морин уралдааныг сэргээ. Хөдөө орон нутгийн залуучуудын саналыг авъя гэвэл хаврын уралдааныг сэргээ” гэдэг ятгалга хийдэг байсан. Та бүхэн санаж байгаа, Ерөнхий сайд өнгөрсөн жилийн цагаан сараар Улсын алдарт уяач нартай суугаад нэвтрүүлэг хийсэн. Тэр нэвтрүүлгээр хаврын уралдааныг сөхөж гаргасан Уяачдын лобби улс төрд асар хүчтэй явдагийн тод хоёр жишээ энэ болж чадна.
Монголын морин спорт уяачдын холбоо/ММСУХ/-ны зүгээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан болон холбогдох бусад албан тушаалтнуудад хаврын морин уралдааныг сэргээх талаар хүсэлтээ өгсөн, би бол үүнд үгүй гэдэг хариуг өгөөсэй гэж бодож байна.
Орон нутгийн уяачдын хувьд хаврын бүсийн морин уралдааныг сэргээчих болов уу гэдэг хүлээлт байна. Ийм хүлээлт байх ёсгүй. 2019 оноос хойш хаврын бүсийн уралдаан байх ёсгүй гэдгийг хангалттай тогтоосон байтал жил бүр энэ асуудлыг сөхөж гарган яагаад ийм байдалд хүргээд байна вэ.
Шүүх аль хэдийнэ цэг тавьсан, Засгийн газар цэг тавьсан, иймээс дахин сөхөх гэсэн асуудалд үгүй гэдгээ хэлэх хэрэгтэй байна” гэж мэдэгдсэн юм. Улмаар эл асуудлыг Засгийн газар хэлэлцээд орон нутаг нь шийдэх эрхтэй байхаар шийдвэр гаргасан бол дараа нь өөрчилж, хориглох шийдвэр гаргасан. Ингэж энэ өвлийн турш хоёр талцуулсан хаврын морин уралдаанд засаг цэг хатгаж байв.
Хаврын морин уралдааныг эсэргүүцэж байсан түүний байр суурь нь хуульч өмгөөлөгчөөр ажиллаж байх үеэс энэ чиглэлээр шүүхэд нэхэмжлэл гаргаж ажиллаж байсантай нь холбогддог.
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн гуравдугаар сард хойшлуулшгүй ажиллагаа явуулж, “Ноорог” медиагийн залуусыг саатуулахад хүний эрх зөрчигдсөн болохыг сануулж байв. Энэ тухай тэрбээр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар эл асуудлыг хэлэлцэх үед хөндсөн.
“Тэрбээр “Бүтэн шөнөжингөө хүнийг явуулахгүй байлгаад байна гэдэг цагдаагийн хуулийн дагуу хийж байгаа саатуулах ажиллагаа болж таараад байна. Хэрвээ саатуулах үйл ажиллагаа юм бол энэ чинь Цагдаагийн албаны тухай хуульд заасан үндэслэл шаардлагыг хангахгүй. Ямар тохиолдолд хүнийг саатуулах юм бэ гэдэг заалтыг уг хуульд оруулсан. Хүний эрхтэй холбоотой асуудал дээр яагаад ийм хөнгөн гоомой ийм байдалтай хандаж байгаа юм бэ. Энэ хандлага чинь болохгүй байна. Чиглэл өгдөг юм уу. Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт ямар ч үндэслэлгүйгээр хүнийг ийм байдалд оруулж байгаа дээр залруулга гаргадаг юм уу, уучлал гуйх ажлаа хийгээсэй гэж хүсэж байна.
Хэвлэлийн эрх чөлөөтэй холбоогүй хамаагүй гэж үзэж байгаа бол хурааж авсан эд зүйл дээр үзлэг хийх явц чинь маш нарийн. Миний өмгөөлөгчийн материалыг хурааж авлаа гэхэд уг материал дотор үйлчлүүлэгчийн асар их нууц байгаа.
Сэтгүүлчийн материал дотор эх сурвалжийн нууц гэж байгаа. Энэ мэдээлэл нь алдагдвал яах вэ. Энэ нууц руу та бүхэн эрээ цээргүй л халдаж байна гэсэн үг. Энэ чинь өөрөө зөрчил биш юм уу” гэдэг асуудлыг хөндөж байсан удаатай юм.
УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвших үеэрээ Авлигатай тэмцэх газарт гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 175 сая төгрөгийн орлоготой, 337 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй, 174 сая төгрөгөөр үнэлэгдэх тээврийн хэрэгсэлтэй, 14 сая төгрөгийн малтай, 6.4 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, хадгаламжиндаа 35 сая төгрөгтэй, 54 сая төгрөгийн авлагатай, 98 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ.
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
- 2004 онд Их засаг их сургуулийг эрх зүйч мэргэжлээр Бакалавр
- 2009 онд СЭЗДС-ийг бизнесийн удирдлага мэргэжлээр Бакалавр
- 2019 онд МУИС-ын Хууль зүйн сургуулийн магистрант
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 2006 онд Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авч ажиллаж эхэлсэн
- 2009-2011 онд “Сувд Партнерс" Хууль зүйн фирмд Өмгөөлөгч
- 2010-2011 онд Хууль Зүйн Үндэсний Хүрээлэнд “Хуульчийн ёс зүй" хичээлийн сургагч багш
- 2011-2013 онд “Легал вэй” хууль зүйн фирмийн ахлах хуульч, өмгөөлөгч
- 2013-2019 онд Өмгөөллийн "И Эл Си” ХХНөхөрлөлийн Гишүүн, Ахлах хуульч, өмгөөлөгч
- 2020 оноос “Хөгжлийн шийдэл” ТББ-д Өмгөөлөл, Нөлөөллийн зохицуулагч
- 2022 оноос Хүний эрх-дэвшилтэт бодлогын хүрээлэн ТББ-ийн захирал
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
ШАГНАЛ
- Алтангадас одон
ГАДААД ХЭЛ
- Англи
Г.ХОРОЛ
Нэргүй 1 цагийн өмнө 66.181.187.100
ХХ зууны эхээр Хятадын Сан Ши мужаас Монголд цагаа чилж ирсэн гуйлгачин х*******н 3 дахь үеийн, Булганы Бугатын хурлийз, ширэн нүүртэй хар авгай чи мөдхөн үхнэ дээ…..
Иргэн 2 цагийн өмнө 139.5.216.39
Энэ гишүүний ярлцлагыг уншиж, сонсож байхад харин ч тун чамбай бүсгүй санагдаад байгаа. Ажилд нь улам их амжилт хүсье.
Зочин 3 цагийн өмнө 202.179.18.232
Энэ элийрсэн авгайг буцаагаад байранд нь тавиач ээ
Зочин 4 цагийн өмнө 66.181.185.65
өв соёлоо устгах алхам хийж монгол хүүхдийг мориноос нь холдуулж байгаа нь малчин удмаа таслах алхам юм даа өв соёл руугаа дайрсан хүн ч өөдлөхгүй дээ мянга мянган уяачдын эсрэг хамгийн муу муухай үг чулуудна гэдэг бол тамд унах алхамах хийж буй хэрэг яаж өөдтэй явахад дээ
zochin 4 цагийн өмнө 43.228.129.139
songogdoj orj ireegui hun bolhoor tanigdah argaa bas olson huuhen dee
zochin 5 цагийн өмнө 64.119.31.179
Teneguud min ene huniig sain ajilaa hiij bgaad bayarla. Unen ug helsen hund uhen ushuutei, uher ynasan hund nohoi ushuuteig sain sana.
Нэргүй 5 цагийн өмнө 66.181.187.100
Хүн нэрээ өөрөө сонгодоггүй ч хүний нэрнээс тэр хүний төрсөн, өссөн ахуйн оюун санааны амьлралын орчин маш тодорхой харагддаг юмаа. Баасанжаргал,, Шээсэнбаяр гэх мэтийн өөрийгөө доромжилсон балай нэртэй хүн гэж бас байдаг л бгаа юмдаа ! Аргагүй л тэнэг мунаг, зөнөг шу наг орчинд төрсөн өссөн, тэнэг мангар, шизотой авгай, түй түй түй….
Нэргүй 6 цагийн өмнө 202.9.41.65
Гажиг гажиг.
zochin 6 цагийн өмнө 203.91.114.244
dajgui sain huuhen shuu amjilt az jargal husey