Цаг үеийн асуудлаар ХИС-ийн профессор, шинжлэх ухааны доктор Д.Уламбаяртай ярилцлаа.
-АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп улсынх нь бараанд татвар ногдуулдаг 180 гаруй улсад хариу татварын арга хэмжээ авахаа зарласан. Үндсэнээ АНУ-ын бараанд ногдуулдаг татварынх нь талтай тэнцэх хэмжээгээр татвар ногдуулаад эхэлсэн. Та үүнийг юу гэж харж байна. Трампийн тарифын дайн хэнд ашигтайгаар тусах бол?
-БНХАУ-ын экспортын бараа бүтээгдэхүүн АНУ-ын зах зээлд олон арван жилийн турш хөгжиж буй орны статустайгаар гаалийн тарифын хөнгөлөлт эдэлж ирсэн. Д.Трампийн эхний бүрэн эрхийн хугацаанд буюу 2018-2020 онд өрнөсөн Хятад-Америкийн худалдааны дайны гол эх сурвалж нь дээрхийг шийдвэрлэх, БНХАУ-ыг хөгжиж буй орны статусаас хасах явдал байсан. Д.Трамп өмнө нь АНУ, Мексик, Канадын хооронд 1992 онд байгуулсан Хойд Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээрийг өөрчилж байлаа. Илүү тодорхой тайлбарлавал NAFTA-г бүрэн шинэчлэх хэлэлцээрт 2018 онд Буенос-Айрест болсон Их 20-ийн дээд түвшний уулзалтын үеэр гарын үсэг зурж, чөлөөт худалдааны хэлэлцээрийг “USMCA” болгон өөрчилж байсан. Шалтгаан нь гэвэл Өмнөд Солонгосын LG, "Samsung" зэрэг Led TV, угаалгын машин, хөргөгч зэрэг олон арван нэр төрлийн электрон бараа үйлдвэрлэдэг компаниуд АНУ-д хөрөнгө оруулах биш, харин хямд ажиллах хүчтэй Мексикт үйлдвэрээ байгуулж, тэндээс Америкийн зах зээл рүү татваргүйгээр бүтээгдэхүүнээ экспортолж байсан. Үүнээс болж Америкийн электрон бараа үйлдэрлэгчид зах зээлээ тэдэнд алдсан. Харин өнөөдөр Д.Трамп өөрөө гарын үсэг зурсан дээрх хэлэлцээрээ өөрөө шүүмжлэх болсон.
Өнгөрсөн онд АНУ-ын гадаад худалдааны нийт алдагдал бүх цаг үеийн хамгийн оргил цэг буюу 918 тэрбум ам. долларт хүрсэн. 2024 онд АНУ-ын БНХАУ-тай хийсэн нийт худалдааны эргэлт 582.4 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Геополитикийн орчинд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн дүрмээр тоглодог олон улсын дэг журмыг сэргээн цогцлоох, гео-эдийн засгийн орчинд ч мөн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн дүрмээр тоглодог олон улсын худалдаа, эдийн засгийн дэг журмыг цогцлоох шаардлагатай байгааг Америкийн шинжээчид нь өөрсдөө ноцтой анхааруулж эхлээд байна. Нөгөө талд даяаршил, дижитал үйл явц гүнзгийрч, харилцан хамаарал, хөгжил дэвшлийн тодорхойлогч хүчин зүйлсийн нэг болсон. Тиймээс хамгийн хүчирхэг батлан хамгаалах чадавхтай улс гүрэн ч тэр, хамгийн хүчирхэг эдийн засагтай улс гүрэн ч тэр өөрийн аюулгүй байдал, хөгжил дэвшлээ дангаараа хангаж, хөтлөн авч явах бололцоогүй болсон. Геополитикийн орон зай, цаг хугацаа бол улс орнууд нийгэм,улс төрийн хувьд зөрчилтэй, олон янз боловч бие биеэсээ харилцан хамааралтай болж байна.
-Монголын импорт, экспорт Хятадаас хараат гэж хэлж болно. Трамп Хятадад өндөр тариф ногдуулж байгаа нь манай эдийн засагт том цохилт өгч магадгүй юу?
-Монгол Улсын экспорт, импортын зах зээл БНХАУ-аас хараат гэхээсээ илүү хамааралтай гэдгийг бид бүгд мэднэ. АНУ Хятадын бараа бүтээгдэхүүний импортод ногдох гаалийн тарифыг огцом нэмэгдүүлж байгаа нь Хятадын эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлөх нь тодорхой. Хятадын эдийн засгийн эрчимтэй хөгжил мэдэгдэхүйц удааширч байгаа боловч үүнийгээ анх 2019 оны аравдугаар сард хуралдсан ХКН-ын Төв Хорооны 19 дэх удаагийн сонгуулийн IV бүгд хурал дээр өндөр хурдацтай хөгжлөөс өндөр чанарт суурилсан хөгжилд шилжиж байна гэж онцлон тэмдэглэсэн. Хятадын хөгжлийн ололт глобал эдийн засгийн хөгжил, олон улсын харилцааны олон талт системийг бүрдүүлэхэд болон Монгол Улсын хөгжилд эерэг нөлөө үзүүлсээр ирснийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу. Хятадын эдийн засгийн эрчимтэй хөгжил нь тус орны глобал болон бүс нутгийн геополитикийн орчинд хөршүүдтэйгээ түншлэлийн шинэ харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зүй ёсоор шаардаж байсныг ч хэлэх хэрэгтэй.
Дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлтэй холбоотойгоор Хятад нүүрсний хэрэглээгээ мэдэгдэхүйц багасгах чиг барьж байгаа нь Монгол Улсын хувьд таатай биш.
АНУ гангийн бүтээгдэхүүний импортод гаалийн тарифыг нэмэгдүүлсэн нь Хятадын коксын эрэлт хэрэгцээг бууруулж буй нь л гол асуудал болж байна. Түүнчлэн зэсийн үнэ бага зэрэг буурч эхэллээ.
-Трампийн энэ дайн түүний хүсч, мөрөөдөж байгаачлан агуу Америкийг цогцлоож чадах болов уу?
-Глобалчлалаас бүх улс адил ашиг хүртэнэ гэдэг нь тийм ч үнэмшилтэй биш болсон. Даяаршлын үйл явц улс орнуудын хөгжил, дэвшлийн өмнө өргөн боломж нээж байгаа нь үнэн. Гэхдээ жижиг бага улс орнуудын өмнө төдийгүй хөгжингүй улс орнуудын өмнө ч мөнхүү томоохон эрсдэлтэй асуудлуудыг дэлгэн тавьж байна. Чөлөөт худалдаа эдийн засгийн өсөлтөд гол түлхэц үзүүлнэ гэдэг ч бодит амьдралтай олон талаараа зөрчилдөж байгааг АНУ-ын жишээнээс харж болж байна. Эдийн засгийн интеграци ч цорын ганц боломжит хувилбар биш гэдэг нь мөн адил тодорхой болсоор байна. Бүх зүйл нэгдмэл байх үзэл баримтлал улс гүрний тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд нөлөөлж байна.
Даяаршил, чөлөөт зах зээл, дижитал үйл явцыг зөв залж жолоодох буюу манипуляци хийх явдал зайлшгүй чухал болсоор байна.
Даяаршлын үйл явцад улс орны бүх салбар хамрагдаж, гадаад, дотоод бодлогын зааг ялгаа багасч, харилцан хамаарал үндэсний аюулгүй байдлыг тодорхойлогч хүчин зүйлүүдийн нэг хэдийнэ болсон. Ийм түүхэн үед улс хоорондын харилцаанд эрх тэгш байх, шударга байх, олон хэлбэртэй байх, хамтын хариуцлага хүлээх зэрэг үндсэн зарчмуудын ач холбогдол өссөөр байна. Даяаршлын боломж бол хамтран ажиллаж, хоршин хөгжих, хамтаар хожих, хамтдаа ашиг хүртэх явдал юм.
Олон улсын худалдааг зөвхөн нэг талын хүсэл зоригоор шийдвэрлэх боломжгүй. Тиймээс Трампийн бодлого хэдийгээр үндэсний эрх ашигтай холбогдож буй боловч цаашид дэлхийн худалдааны системийг ганхуулж, эдийн засгийн ерөнхий хямралыг бий болгож болзошгүй байдал ажиглагдаж байгаа юм.
Гол асуудал бүтээгдэхүүний өөрийн өртгийг нэмэгдүүлж, энэ нь инфляцад нөлөөлж, улмаар үйлдвэрлэлийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай. Америк болон Азийн хөрөнгийн бирж дээр үнэт цаасны ханш унаж байгаа боловч дэлхий нийтийн хэмжээнд ам. долларын ханш чангарч байгаа нь ноцтой асуудал. Монголд ч мэдрэгдэж эхэлсэн. Харилцан нягт хамааралтай болсон өнөөгийн нөхцөлд дотоод зах зээлээ хамгаалсан неопротекционист Америк нэгдүгээрт бодлого нь өөрт нь шинэ эрсдэлийг дагуулах магадлал өндөр болж байгаа. Гэсэн ч АНУ-ын Сангийн сайд Скотт Бессентийн мэдэгдсэнээр эхний үед мэдэгдэхүйц цочрол үзүүлэх боловч дунд, урт хугацаандаа эерэг үр дүн гарна гэж мэдэгдсэн. Гол сорилт нь улс орнууд харилцан тарифаа нэмэгдүүлснээр олон улсын худалдааны дайн болох төлөв ажиглагдаж байна. БНХАУ дөрөвдүгээр сарын 10-наас эхлэн АНУ-аас импортолж буй бүх бараанд 34 хувийн нэмэлт татвар ногдуулахаар болсон. Европын холбоо ч дорвитой хариу үйлдэл үзүүлэх болов уу гэж харж байна.
-Том гүрнүүдийн том зодооноос эрсдэл багатай гарахын тулд Монгол Улс гадаад бодлогодоо юуг анхаарах хэрэгтэй вэ?
-Мэдээж олон эрсдлүүд бий болно. Энэ нь Монгол Улсын явуулж буй гадаад бодлогоос шалтгаалахгүй гэдгийг хэлэх нь зүйтэй. Олон улсын харилцаанд туйлшрах хандлага гүнзгийрч, геополитикийн орчинд тодорхойгүй нөхцөл өргөжиж байгаа энэ үед гадаад харилцаагаа эрсдэлгүй хөгжүүлэх явдал маш чухал болсоор байгаа юм. Үүнийг хэрэгжүүлэх арга нь “тэнцвэртэй” гадаад бодлого баримтлах шаардлагатай.
Гэхдээ одоогийн шатанд гадаад бодлого гэхээсээ илүүтэй дотоод бодлого, ялангуяа төсөв, хөрөнгө оруулалтын бодлогоо зөв оношлох явдал хамгийн чухал гэдэг нь харагдаж байна.
Хууль тогтоох дээд байгууллага улсын төсвийг хэлэлцэж батлахдаа дэлхийн зах зээлийн конъюнктур, Өмнөд хөршийн зах зээлийн судалгаа, бирж дээрх түүхийн эдийн үнэ ханшийн өөрчлөлт, геополитик, гео-эдийн засгийн хүчин зүйлүүдэд сайтар судалгаа, дүн шинжилгээ, үнэлгээтэй хандах шаардлагатай байгааг харуулж байна. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн эрх мэдэл хүчин мөхөстөж байж магадгүй. 2025 оны төсөвт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүхэлд нь хориг тавьсан нь хэчнээн чухал байсныг одоо тэмдэглэх нь илүүц байх.
–Монгол Улсын хоёр хөрштэй харилцах харилцаанд Д.Трампийн улс төр хэрхэн нөлөөлөх бол?
-АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп бүрэн эрхийнхээ эхний жилд буюу 2018 оны гуравдугаар сард холбогдох хуульд гарын үсэг зурж, GSP хөтөлбөрийг 2020 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл сунгаж, 2018 оны нэгдүгээр сараас эхлэн ухраан үйлчилдэг байхаар болгосон байдаг. АНУ-ын Хөнгөлөлтийн Ерөнхий Систем буюу GSP нь хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн хөтөлбөр бөгөөд нэн буурай хөгжиж буй ашиг хүртэгч 43 орнуудыг оролцуулан 134 орон, нутаг дэвсгэрээс 3,500 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг АНУ-ын хилээр гаалийн татваргүй нөхцөлөөр нэвтрэх давуу эрхийн боломж олгодог. Үүнд Монгол Улс багтдаг. Үүнээс гадна, ойролцоогоор 1,500 нэр төрлийн нэмэлт бүтээгдэхүүн зөвхөн нэн буурай хөгжиж буй ашиг хүртэгч орнуудаас АНУ-д экспортлох үед GSP-д хамрагдах боломжтой болсон байдаг. Харин одоо энэ журам хүчингүй болж байна гэж ойлгогдож байгаа нь Монгол Улсад ч хамаатай. АНУ-ын Монголтой хийсэн худалдааны нийт эргэлт 2024 онд 423.6 сая ам.долларт хүрсэн байна. 2024 онд АНУ-аас Монгол руу хийсэн нийт экспорт 396.6 сая ам.доллар болж, 2023 онтой харьцуулахад 136 хувиар (228.5 сая ам.доллараар) өссөн. Харин 2024 онд АНУ Монгол Улсаас 27 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолсон нь 2023 оныхоос 12.6 хувиар (3.9 сая ам.доллараар) буурсан үзүүлэлт юм.
Ингэснээр 2024 онд АНУ-ын Монголтой хийсэн худалдааны ашиг 369.6 сая ам.долларт хүрсэн нь 2023 онтой харьцуулахад 169 хувиар буюу 232 сая ам.доллараар өссөн үзүүлэлт юм. Ийм байхад Монголын экспортын бүтээгдэхүүн 10 хувийн гаалийн татвартай болж байгаа нь таатай зүйл биш.
Монголын экспорт АНУ-ын эдийн засагт зүү хатгахтай ч зүйрлэшгүй жижиг, ямар ч реакци үзүүлэхгүй. Удаан хугацаанд үргэлжлэх төлөвтэй Хятад, Америкийн худалдааны тарифын дайн, Тайваньтай холбоотой геополитикийн сөргөлдөөн Хятадын эдийн засгийн хөгжлийн мэдэгдэхүйц удаашрал Монгол Улсын хөгжил цэцэглэлт, мөн “гуравдагч хөрш”-ийн бодлогод таатай нөлөө үзүүлэхгүй.
–Тэгэхээр Трампийн уг шийдвэрт улс орнууд хариу арга хэмжээ авахаа мэдэгдээд байгаа шүү дээ. Тарифын энэ дайн хэр хугацаанд үргэлжлэх бол?
-Гадаад бодлогын шийдвэр гаргалтад улс төрийн удирдагчийн бихевиоризм буюу зан төлөв хэчнээн чухал хүчин зүйл болдгийг дэлхий дахинд дахин харуулсаар байгаа. Энд В.Путин, Д.Трамп гээд олон хүнийг дараалан нэрлэж болно. Улс төрийн бодлого, эдийн засгийн бодлого хоёр харилцан диалектик нэгдэлтэй гэдгийг дээрх үйл явц харуулж байна. Бас асуудлыг дан гагц бизнесийн өнцгөөр харж, мөнгөөр хэмжих боломжгүй юм. Хамгийн гол нь гаалийн тариф нь хоёр болон олон талт үе шаттай хэлэлцээрүүдээр харилцан зөвшилцлөөр тохиролцоонд хүрдэг механизм ард хоцорч, ДХБ-ын үүрэг хумигдаж байна. Одоо улс орнууд хариу арга хэмжээ авахаас гадна дасан зохицох, сөрөн тэсвэрлэх, бизнес моделиа шинээр угсрах шаардлагатай болж байна. Нөгөө талд Covid-19 цар тахлын үр дагавар, Орос, Украины дайн, Д.Трампийн бодлого олон зүйлийг шинээр эргэцүүлэх боломжийг олгож магадгүй байна. Ер нь бол дэлхийн эдийн засгийн шинэ тэнцвэрийг тогтоох шаардлагатай байна.
Зочин 1 цагийн өмнө 139.5.218.40
Монголд эрсдэл үүснэ гэнээ Гадаад бодлогоос хамаарахгүй.гэнээ тэгсэнээ гадаад бодлогооо тэнцвэртэй хадгалах нь чухал. гэнэ юу гэж байгаан бол.
Нэргүй 2 цагийн өмнө 103.212.118.168
Ямар ч зардлаар хамаагүй гангийн үйлдвэр нефтийн үйлдвэр хоёрыг маш хурдан барьчихаасай бүсээ чангаЛаад босгоод ирвэл манайх яг сэв хийтэл босоод ирнэ ш дээ яаядаа байз!!!
зочин 2 цагийн өмнө 124.158.104.34
жунго ямар зорилгоор худал яриад байнаа
Нэргүй 3 цагийн өмнө 103.168.34.130
Даяаршил устаж байхад даяаршил хөгжиж байгаа мэтээр ярих юм даа мөн их мэддэг нөхөр юм аа
Нэргүй 4 цагийн өмнө 202.9.41.65
Чи муж юу мэддгийн.
Нэргүй 1 цагийн өмнө 103.212.118.168
Харанхуй мунхаг зангаа зас тамын тогоо минь
Нэргүй 4 цагийн өмнө 139.5.216.136
hutsaaaaa chi huhsenee meddeg yum
Нэргүй 4 цагийн өмнө 103.168.34.124
Энэ хөгцөн шүдэт тарган шар Хятад маягын өвгөн сүүлийн үед өөрөө огт гадарлахгүй төлөв ярьж их мэддэг болсон ч нэг ч удаа банзанд ч оноогүй дээ. Эзэндээ таалагдах гээл ямар нэг "гоё" төлөв байдал бий болчоосой гд мөрөөдлөө л яриад яваа өөрийн толгойгүй өвгөн шүү дээ.
Нэргүй 5 цагийн өмнө 14.1.81.66
Хаа алс холын Америк яах нь бидэнд ямар хамаа байхвэээ…Монголтой ямар ч харилцаагүй улс ……