Ньюс агентлаг өнөөдөр /2025.04.08/ болох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
09:00 ЦАГТ:
-Хүүхдийн зуслангийн хөгжлийн бодлого, тогтолцооны шинэчлэл үндэсний чуулган Туушин зочид буудлын хурлын танхимд болно.
10:00 ЦАГТ:
-УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно.
11:00 ЦАГТ:
-Миний дэлгүүрт гарсан галыг унтраахаар ажиллаж байхдаа амиа алдсан нийслэлийн гал унтраах, аврах 10 дугаар ангийн тасгийн дарга, ахлах ахлагч Д.Жанчив агсны ар гэрийнхэн мэдээлэл хийнэ.
-ЗТХЯ-аас зөвшөөрөх хэмжээнээс хэтэрсэн, задрах боломжгүй ачаа түр хугацаагаар зогсоох шийдвэр гарсантай холбоотойгоор орон нутагт үүсээд буй асуудал, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил болон бусад цаг үеийн сэдвээр мэдээлэл өгнө.
11:30 ЦАГТ:
-Үндэсний болон олон улсын хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах ”UB food” фестивал Сүхбаатарын талбайд болно.
12:00 ЦАГТ:
–Дорноговь аймгийн Улаанбадрах суманд уранаас үүдэлтэйгээр байгаль орчин, мал амьтанд нөлөөлөл үзүүлж байгаа эсэх талаарх хяналт шалгалтын дүнг Төрийн ордонд танилцуулна
14:00 ЦАГТ:
-Сургуулийн өмнөх боловсролын үйлдвэрчний эвлэлийн хорооны 250 гаруй гишүүн, багш ажилтнууд тулгамдаж буй асуудлаа танилцуулна. Тодруулбал, багш нарын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төлөгдөөгүй удсан, цалин хөлсөө дутуу авч байгаа асуудлаар мэдээлэл өгөх юм.
Холбоотой мэдээ