Соёлын өвийн эд зүйлийг хувьдаа завшсан хэргийг шүүнэ

Соёлын өвийн эд зүйлийг хувьдаа завшсан хэргийг шүүнэ

Соёлын өвийн эд зүйлийг хувьдаа завшсан хэргийг шүүнэ

Прокурорын байгууллага 2025 оны гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 4-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 50641, мөрдөн байцаалтын 3231 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 277 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал,

  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан Д.Г нь албаны эрх мэдлээ хэтрүүлэн “О” компанид  нэмэлт ажил олгох тусгай зөвшөөрөл гаргуулан өгсний хариуд 20 сая төгрөг, “Г” компаниас 6.6 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дугаар зүйлийн 1/Нийтийн албан тушаалтан хахууль авах/-д зааснаар, дээрх нэр бүхий компанийн удирдах албан тушаалтнуудад Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “С” ХХК-ийн удирдах албан тушаалтан М.Ц нь их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор татварын тайлант хугацаанд бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр хий бичилтийг бусдаар хийлгэж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 51 сая төгрөгөөр бууруулан, татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “Б” ХХК-ийн удирдах албан тушаалтан Б.Ж нь их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор татварын тайлант хугацаанд огт үйл ажиллагаа явуулдаггүй компаниас бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр хий бичилт хийлгэж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 156 сая төгрөгөөр бууруулан, татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, “Clozapine Tablets” эмийг зохих зөвшөөрөлгүйгээр бусдад худалдсан А.П, З.Г нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэргийн 20.14 дүгээр зүйлийн 2 /Хууль бусаар эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хүрэл тогоо, бүс, чулуун эдлэл, сумны зэв зэрэг 28 төрлийн 135 ширхэг түүх соёлын биет өвийг завшсан С.Г-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 25.5 дугаар зүйлийн 1 /Түүх, соёлын дурсгалт зүйлийг эвдэх, гэмтээх, устгах/, 25.5 дугаар зүйлийн 3 /Соёлын биет өвийг завших, үрэгдүүлэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 13 минутын өмнө 202.9.40.246

мнголд будаа тариад хэрггүй тэр тэргүй тэрн-с хямд гурл орж ирж бхад өчнөөн жил тариа тарьсн нэртэй хулгай шаагчдыг давргчдыг л***р болгх ёстой.

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 202.9.40.246

Өлн түрүүний бөөс хулгайч х***а манж шаарууд нам төр үтр түргн далд ор2л.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж