Дэлхийн II дайнаас хойших хамгийн хортой бодлогын нөлөөлөл

Дэлхийн II дайнаас хойших хамгийн хортой бодлогын нөлөөлөл

Дэлхийн II дайнаас хойших хамгийн хортой бодлогын нөлөөлөл

Трампийн тарифын нэмэгдлээс болж дэлхий даяар хөрөнгө оруулагчид үймж, хувьцаагаа яаран худалдах болов. Тайванийн "TAIEX" болон Хонг Конгийн "Hang Seng" индекс Даваа гаригт 10 орчим хувиар буурсан бол Японы "Nikkei 225" индекс бараг есөн хувиар буурчээ. Цаашилбал, Сингапурт "The Straits Times" индекс долоон хувиар, Өмнөд Солонгосын "KOSPI" тав гаруй хувиар, Австралийн "ASX 200" зургаа орчим хувиар тус тус буурсан байна.

Харин Трамп энэ арга хэмжээгээ "эм"-тэй зүйрлэж байна.

"Юуг ч уруудаж буруудаасай гэж хүсэхгүй байна. Гэхдээ заримдаа ямар нэг зүйлийг засахын тулд эм уух хэрэгтэй болдог. Бусад улс бидэнд үнэхээр онцгүй хандсан. Яагаад гэвэл бид ингэхийг нь зөвшөөрсөн тэнэг удирдлагатай байсан юм. Тэд бидний бизнес, мөнгө, ажлыг маань булаасан. Бусад улс АНУ-тай хийх худалдаагаа тэнцвэржүүлэхгүй бол ухрахгүй" гэж Трамп хэлжээ.

Тэрбээр өнгөрсөн амралтын өдрүүдээр энэ асуудлаар гадаадын удирдагчидтай уулзсан байна. Тэдгээр удирдагчийг Трамп "хэлэлцээр хийхээр үхэн хатан тэмцэгсэд" гэж тодорхойлсон юм.

АНУ Ням гаригаас импортын бараа бүтээгдэхүүнд 10 хувийн суурь тариф ногдуулж эхэлсэн билээ. Түүнчлэн Лхагва гаригаас өөр олон оронд 11-50 хувийн тариф ногдуулахаар болжээ. Суурь тариф хэрэгжиж эхлэхтэй зэрэгцээд Ням гаригт "S&P500" жишиг индекстэй холбоотой фьючерс 2.7 хувиар буурсан бол "Nasdaq-100"-тай холбоотой фьючерс 3.55 хувиар буурчээ. Хөрөнгийн зах зээл нээгдэх үед АНУ-ын хувьцаанууд өшөө ч буурах төлөвтэй байна.

Өндөр тариф АНУ-ын өрсөлдөгчид болон холбоотнуудад адилхан нөлөөлнө. АНУ-ын стратегийн гол өрсөлдөгч, худалдааны гурав дахь том түнш Хятад 34 хувийн тариф ногдуулж байгаа бол Европын холбоо, Япон, Өмнөд Солонгос 20-25 хувийн тариф ногдуулахаар бэлтгэж байна. АНУ, Хятадын худалдаа асар их алдагдалтай байгаа бөгөөд хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ Трамп мэдэгдсэн.

Хятадын Худалдааны дэд сайд Лин Жи Ням гаригт мэдээлэл хийхдээ "Бээжингийн тариф АНУ-ыг олон талт худалдааны тогтолцооны зөв замд эргүүлэн оруулах зорилготой" гэсэн юм.

Харин Их Британи, Австрали, Индонези, Тайвань зэрэг АНУ-ын бусад худалдааны түнш одоохондоо хатуу арга хэмжээ авахаас татгалзаж байна.

Тарифын нэмэгдлийн асуудлаар Трамптай анх удаа нүүр тулан ярилцах анхны удирдагч Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху болсон. Тодруулбал, тэрбээр Даваа гаригт Вашингтонд айлчилсан бөгөөд энэ үеэр Трамптай хоёр талын тарифын асуудал, барьцааны хүмүүсийг суллах хүчин чармайлт, Израиль-Туркийн харилцаа, Ираны заналхийлэл, Олон улсын эрүүгийн шүүхийн эсрэг тэмцлийн талаар хэлэлцэнэ гэж ерөнхий сайдын ажлын албаны мэдэгдэлд дурджээ.

Нүүр тулан уулзаж амжаагүй байгаа ч 50 гаруй улс Цагаан ордонтой шууд холбогдож, худалдааны яриа хэлэлцээ эхлүүлснийг АНУ-ын албан тушаалтнууд мэдэгдсэн байна. Тайвань, Энэтхэг, Итали зэрэг орон хэлэлцээ хийх сонирхолтой байгаагаа эртнээс илэрхийлжээ.

Хөрөнгийн зах зээл дэх асуудлаас болж АНУ-ын эдийн засаг ирэх онд уналтад орох магадлал илүү өндөр байна гэж шинжээчид таамагласан. Тухайлбал, "JPMorgan" пүүс энэ магадлалыг 60 хувь гэж өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн бол "S&P Global" 30-35 хувь гэж таамаглажээ.

Тарифын нэмэгдэл АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн буурахад хүргэж болзошгүй гэдгийг мөн эдийн засагчид анхааруулж буй.

Ерөнхийлөгч асан Билл Клинтоны үед Төрийн сангийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Лоуренс Саммерс Трампийн тарифын нэмэгдлийг "Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш АНУ-аас хэрэгжүүлж буй хамгийн их хор хөнөөлтэй эдийн засгийн бодлого байж магадгүй. Улс орнууд ийм үндэслэлээр хариу үйлдэл үзүүлж байна" гэжээ.

Харин Трампийн засаг захиргааны албан тушаалтнууд илүү өөдрөг, өөр хариу үйлдэл үзүүлж байна. Тухайлбал, АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент "Хямрал болох албагүй. Зах зээл нэг өдөр, нэг долоо хоногийн дараа хэрхэн хариу үйлдэл үзүүлэхийг хэн мэдэх вэ. Бид хөгжил цэцэглэлт бүхий урт хугацааны эдийн засгийн үндэс суурийг бий болгох алсын хараатай байгаа. Өмнөх засаг захиргаа биднийг санхүүгийн гамшигт хүргэх замд оруулсан" гэжээ.

Тарифын нэмэгдэлд нийт 185 газар орон хамаарсан, тэр дундаа хүн оршин суудаггүй эзэнгүй зэлүүд арлууд хүртэл хамрагдсан билээ. Үүнийг шүүмжлэгчид алдалгүй барьж авсан ч гэлээ Цагаан ордны Худалдааны нарийн бичгийн дарга Ховард Лутник Трампийн стратегийг хамгаалж, "Энэ бол улс орнууд тарифыг тойрч гарахаас урьдчилан сэргийлэх зорилготой арга хэмжээ" гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2 цагийн өмнө 139.5.218.151

Трамп үзэл суртлыг урьтал болгодог байсан өмнөх удирдагчдаасаа өөр хүн байна.ТЭР ЭДИЙН ЗАСГИЙГ, ЦААШЛААД АМЕРИК ИРГЭДИЙН ЭРХ АШГИЙГ НЭГД ТАВЬЖ БАЙНА.БАРУУН ЕВРОПЫН ҮЗЭЛ СУРТАЛЖСАН НИЙГЭМД ТОМ САНУУЛГА БОЛЛОО.

Avatar

Бадарч тахар 4 цагийн өмнө 103.57.92.159

өмнөх сонгуульд Трампыг Жо байдён луйврын аргаар ялсан юм тэрэнд Трамп үнэхээр хорссон гомдсон ! одоо болтол хорсол гомдол нь тайлагдаагүй байгаа ! Жо байдёний дэмжиж ирсэн бүх юмыг хааж устгах нь Трампын зорилго болсон ! хамаг юм Байдёнгаас л болсон !

Avatar

зочин 5 цагийн өмнө 66.181.160.92

Хэсэг хугацааны дараа бужигнаан намжихад Америк л хожсон байна .. Дандаа л тийм байдаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж