АН-ын генсекээр Н.Ганибалыг батламжлав

АН-ын генсекээр Н.Ганибалыг батламжлав

АН-ын генсекээр Н.Ганибалыг батламжлав

Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн асан Н.Ганибалыг томилоод байна. Тодруулбал, Ардчилсан намын Үндэсний бодлогыг хорооны өнөөдрийн /2025.04.07/ хуралдаанаас Н.Ганибалыг тус намын ерөнхий нарийн бичгийн даргаар батламжилсан юм.

УИХ-ын 2024 оны сонгуульд зүүн бүсэд өрсөлдөн ялагдсаныхаа дараагаас тэрбээр Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч болсон.

Улаанбаатар их сургуулийг хэрэглээний математикч мэргэжлээр төгссөн тэрбээр 2020-2024 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байв. Түүнээс өмнө ШУТИС-ийн Сүхбаатар аймаг дахь Технологийн сургууль, математикийн багш, компьютерийн ухааны секторын эрхлэгч, Сүхбаатар аймгийн Засаг даргын зөвлөх, Хүнс, хөдөө аж ахуйн яамны МААБХЗГ-ын дарга, Зам тээврийн хөгжлийн яамны ТЗУХЭЗГ-ын дарга, Ардчилсан Намын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, намын байгуулалтын газрын дарга зэрэг алба хашиж ирсэн байдаг.

Түүнийг Ардчилсан намын генсекээр томилсонд зарим гишүүн нь шүүмжлэлтэй хандаж буй. Тухайлбал, тус намын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ “Генсек гэдэг чинь боловсролтой мэдлэгтэй, олонд танигдсан, дайчин, шударга, үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хүнийг тавьдаг биздээ. Гэтэл УИХ-ын 2024 оны сонгуульд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт Ардчилсан намаас 7, Ардын намаас мөн 7 хүн нэр дэвшихэд хамгийн сүүлд 14-т орж өвдөг шороодсон хүнийг томиллоо. 2028 онд тэр намын жагсаалтаар нэр дэвшин УИХ-ын гишүүн болно” гэж шүүмжилсэн юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 24 минутын өмнө 66.181.188.35

Ганибал телев тевшин нуруутай залуу шударга улс терч гэж боддог

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.185.212

uabahgui nee ene nam

Avatar

Зочин 2 цагийн өмнө 139.5.218.151

МӨНХ-ЭРДЭНЭ ЗОДУУЛААД ШАЛАН ДЭЭР УНАЧИХСАН БИЧЛЭГ ГАРЛАА.

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 66.181.183.15

Ганнибал бол женко

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 185.220.101.3

АН-ын дарга нь шаамий Гантөмөр генсек нь Ганибал гэж шаасан, ккк

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 103.57.93.244

Хэрэгцээгүй улс төрчдийн тухай битгий нийтлэл гаргаж байгаач ээ, АНУ-д байгаа 50000 монголыг судлаач ээ!

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 202.55.191.194

эрдэнэцагааны хүүхэнг олон жил шаасандаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж