Узбекистанд “Нийгмийн хөгжлийн төлөөх парламентын үйл ажиллагаа” хурал үргэлжилж байна

Узбекистанд “Нийгмийн хөгжлийн төлөөх парламентын үйл ажиллагаа” хурал үргэлжилж байна

Узбекистанд “Нийгмийн хөгжлийн төлөөх парламентын үйл ажиллагаа” хурал үргэлжилж байна

Дэлхийн 140 орны 1700-гаад төлөөлөл оролцож байгаа уг Ассамблейн үеэр ОУПХ-ны дэргэдэх Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн ээлжит чуулга уулзалт болж, Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж оролцож байна.

Тэрбээр шинэ үеийн парламентын тогтолцоог төлөвшүүлж байгаа бодит жишээ болох Монгол Улсын Их Хурлаас баталсан шинэ стратеги төлөвлөгөө, парламентат ёсны төлөвшлийн талаар танилцуулж, харилцан туршлага солилцож, хоёр талын уулзалтуудад оролцсоор байна. ОУПХ-ны 150 дугаар ассамблейгээр нийт 90 гаруй дэд хуралдаан, хэлэлцүүлэг, дугуй ширээний уулзалт зохион байгуулж байгаагаас “Газрын тухай хууль тогтоомж: Газар эзэмших эрх болон тэгш эрхийг хангахад парламентын гишүүдийн үүрэг” сэдэвт дээд түвшний дугуй ширээний хэлэлцүүлэгт УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж мөн оролцсон байна.

Тэрбээр энэ үеэр холбогдох хууль тогтоомжуудын хэрэгжилт болон эрх зүйн орчныг боловсронгуй болгоход авах арга хэмжээний хүрээнд оролцогчид нээлттэй ярилцлаа. Бүс нутгийн түншлэлийг эрчимжүүлж, парламентын чиг үүргийг бэхжүүлэх асуудлаар зөвлөлдөж байгаа Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн хуралдаан лхагва гараг хүртэл үргэлжилнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж