Эзэн хаан Нарүхито АНУ, Японы ширүүн тулаан болсон аралд айлчлав

Эзэн хаан Нарүхито АНУ, Японы ширүүн тулаан болсон аралд айлчлав

Эзэн хаан Нарүхито АНУ, Японы ширүүн тулаан болсон аралд айлчлав

Японы эзэн хаан Нарүхито, хатан хаан Масако нар өнөөдөр /2025.04.07/ дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 80 жилийн ойд зориулсан арга хэмжээний хүрээнд Номхон далайн Ивото аралд айлчиллаа. Токио хотоос өмнө зүгт 1250 км-ийн зайд орших Ивожима арал буюу одоогийн нэршилээр Ивото аралд АНУ, Японы хооронд ширүүн тулаан болж байв. АНУ-ын цэргүүд 1945 оны хоёрдугаар сард арал дээр ирснээс хойш тулаан нэг сар орчим үргэлжилж байжээ. Энэ тулаанаар 21900 орчим япон, 7000 америк цэрэг амь үрэгдсэн гэдэг.

Өмнө нь 1994 онд эзэн хаан Акихито, хатан хаан Мичико нар дайн дууссаны 50 жилийн ойг тохиолдуулан тус аралд очиж хүндэтгэл үзүүлж байв.

Эзэн хаан Нарүхито, хатан хаан Масако нарын хувьд алслагдмал аралд анх удаа айлчилж байна. Тэд тулаанд амь үрэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлжээ.

Эзэн хаан Нарүхито, хатан хаан Масако нар зургадугаар сард Японы өмнөд Окинава мужид айлчилна. Окинавагийн тулаанд тухайн үеийн хүн амын дөрөвний нэг орчим нь амиа алдаж байжээ. Эзэн хаан, хатан хаан хоёр үргэлжлээд мөн сардаа Хирошимад, есдүгээр сард Нагасакид тус тус айлчлах товтой байна.

ЭХ СУРВАЛЖ: KYODO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

777 2025-04-07 202.9.47.73

энэ одоо ямар гоё сунайсан урт онгоц вэ, 777 юу, А350 гэдэг ньүү

Avatar

gapuin ycegeen; 2025-04-07 172.59.228.174

naigyic

Avatar

no changing 2025-04-07 172.59.228.174

-##

Avatar

-xsgyi yleej, izdyyU; dyjrems. 2025-04-07 172.59.228.174

porchggyi TSONX solison xyn bna.gergyi umyy, trkni yumyy, buildingaar olonlogznt.
@@@@@@
========

Avatar

зочин 2025-04-07 103.212.119.155

хатан хаан Масако гэж бичихгүйээ, хатан Масако гэж бичнэ.
Нөхөр нь Японы эзэн хаан шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж