Төрийн байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлнэ

Төрийн байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлнэ

Төрийн байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлнэ

Төрийн байгууллагын бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх зорилго дор  өнөөдөр /2025.04.07/ Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захирал Б.Бямбадорж, Монголын Бүтээмжийн төвийн гүйцэтгэх захирал Я.Эрхэмбаяр нар “Төрийн байгууллагын төгөлдөршил, загвар байгууллагын төсөл” -д хамтран ажиллах гурван талт гэрээнд гарын үсэг зурлаа. Төсөл хэрэгжсэнээр дараах үр дүнд хүрнэ гэж талууд онцоллоо.


Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.ӨНӨРБАЯР:

-Төрийн байгууллагын бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх тодорхой ажлыг Хяналт хэрэгжүүлэх газар хийж ирсэн. Үүнд Азийн бүтээмжийн холбоо тус дэм болж, арга зүйн зөвлөгөө өгч хамтарч ажиллаж ирсэн байдаг. Энэ ажлыг авснаас хойш Я.Эрхэмбаяр ерөнхийлөгчтэй уулзаж санал солилцоод загвар, жишиг болох төрийн байгууллагуудыг бий болгоё. Иргэдийн дунд хамгийн их хүлээлт үүсгэн, бухимдал төрүүлээд байгаа эрүүл мэндийн салбар, нийгмийн даатгалын байгууллага, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар гээд гурван байгууллагыг сонгоод бүтээмжийг нэмэгдүүлэх,  төрийн үйлчилгээг үр ашигтай болгох чиглэлээр хамтарч ажиллах санал тавьсныг нааштайгаар хүлээн авсан.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын нэг чиг үүрэг нь зөвхөн төрийн байгууллага,  албан тушаалтныг хянадаг шалгадаг биш төрийн байгууллагуудын бүтээмжийг дээшлүүлэх, үр ашгийг нь дээшлүүлэх, давхардсан чиг үүргийг арилгах, иргэдэд хүргэх үйлчилгээг сайжруулах чиглэлээр тандан судалгаа, бодлогын судалгаа хийдэг. Энэ чиглэлээр  инноваци, шинэ шийдлүүдийг төрийн байгууллагад нэвтрүүлж ажилладаг. Тиймээс цоо шинэ ажлын эхлэлийг тавьж байна гэлээ.

Монголын Бүтээмжийн төвийн гүйцэтгэх захирал Я.ЭРХЭМБАЯР:

-Монголын Бүтээмжийн төв нь байгууллагуудын бүтээмжийг дээшлүүлэх талаар олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа, туршлага хуримтлуулсан байгууллага. Хамтарсан Засгийн газрын үед бүтээмжийн хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлж, аж ахуй нэгж , төрийн байгууллагууд бүтээмжтэй ажиллахыг маш ихээр дэмжиж, бодлого боловсруулан ажиллаж байгааг манай байгууллага олзуурхаж, өөрсдөд байгаа боломжийг бүрэн дүүрэн ашиглаж, бүтээмжийн мэргэжилтнүүдэд дэмжлэг туслалцаа үзүүлж, загварчилсан байгууллагыг Азийн бүтээмжийн  орнуудын хэмжэнд хүргэхээр зорьж ажиллаж байна гэлээ.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.БАТЖАРГАЛ: 

-Нийгмийн даатгалын байгууллага нь 21 аймаг нийслэлийн есөн дүүрэг, 330 суманд салбартай, улсын хэмжээний бүтэцтэй том байгууллага. Энэ онд бид 5.9 их наядын зарлагыг нэг сая гаруй иргэдэд хүргэх даалгавартай.

Хоёр жилийн өмнө Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас процессын дахин инженерчлэлийг манай салбар дээр  хийсэн. Жишээлбэл, Нийслэлийн нийгмийн даатгалын байгууллагыг нэгтгэж,  үр ашиггүй орон тоог бууруулах, ил тод байлгах, шат дамжлага, хүнд суртлыг багасгах зарчмыг хэрэгжүүлж ажиллаж байгаа. Энэ дээрээ түшиглээд үйлчилгээг илүү илүү хүртээмжтэй болгох зорилгоор чармайлт гаргаж ажиллах болно гэлээ.

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захирал Б.БЯМБАДОРЖ: 

-Улсын хоёрдугаар төв эмнэлэг 20 мянга орчим хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Нийгмийн эрүүл мэндийн төвийн үйлчилгээг давхар гүйцэтгэдэг. Бүтээмж нэмэгдүүлэх, процессын дахин инженерчлэлийн шугамаар хийгдэж байгаа төслийн хүрээнд бий болсон үр дүн, загварчлал нь улсын хэмжээнд эрүүл мэндийн байгууллагад жишиг болоод хөгжихөд зөв зүйтэй сонголт шийдэл болжээ гэж хэлэхийг хүсэж байна.

Нөгөө талаар бидний энэ төсөл хэрэгжиж байх явцад Монгол Улсын эрүүл мэндийн яамнаас “Цахим тавдугаар эмнэлэг” шинэ  хөтөлбөр хэрэгжиж байгаа. Улсын хоёрдугаар төв эмнэлэг дээр улсын хэмжээний дүрс оношилгооны хариуг бичих, зөвлөгөө өгөх, цахимаар хяналт хийх, үзлэг шинжилгээ хийх, улсын хэмжээний эмнэлгүүд дээр үзлэгийн дугаар авах үйлчилгээнүүдийг  нэгтгэсэн байдлаар зохион байгуулалтад оруулж эхэлж байгаа.  Энэ үйл ажиллагаа зөв гольдролд ороход эл төсөл үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

уншигч 3 цагийн өмнө 66.181.161.80

Энэ ёстой дэмий зүгээр л сул цалин авсан новшнууд болно. Ямар ё ашиггүй шийдвэр

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 66.181.190.15

ккк. Худлаа ярих хулхидахад бас бүтээмж гэж ярьж байна ?

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 103.212.117.92

ШИРЭ САНДАЛ БӨГӨЛСӨН ЛАЛРУДА ЦОМОТГОЧЭЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж