
Дунд ба дээд сургуулийн багш нар хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, орон тооны цомхотголыг зогсоохыг шаардаж байгаа гэнэ. Ажил хаялтыг Францын багш нарын хоёр том үйлдвэрчний эвлэл зохион байгуулсан байна.
Үйлдвэрчний эвлэлийн мэдээгээр ажил хаялтад багш нарын гуравны нэг оролцсон гэнэ. Харин Боловсролын яам багш нарын 5-7 хувь нь ажилдаа гараагүй гэжээ. Энэ ажил хаялт мягмар гаригт үргэлжилсэн байна. Багш нар бүх нийтийн ажил хаялтаас нэг хоногийн өмнө эсэргүүцлээ илэрхийлсэн ба дараагийн ажил хаялтуудад сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллагынхан, тээвэр, холбооны ажилтнууд оролцож эхлэв. Үйлдвэрчний эвлэл эдгээр эсэргүүцлийн арга хэмжээнд хэдэн сая хүн оролцоно гэж хэлж байна. Засгийн газар 2018 оноос тэтгэврийн насны хэмжээг 60-62 болгохоор төлөвлөж байгаа нь ажил хаялтын гол шалтгааны нэг болов.