ТЦА: Суррон, цахилгаан дугуй унасан 150 зөрчлийг илрүүлсэн

ТЦА: Суррон, цахилгаан дугуй унасан 150 зөрчлийг илрүүлсэн

ТЦА: Суррон, цахилгаан дугуй унасан 150 зөрчлийг илрүүлсэн

 Тээврийн цагдаагийн албанаас өнөөдөр /2025.04.07/ суррон, цахилгаан дугуй, скүүтертэй холбоотой замын хөдөлгөөний зохицуулалтыг тодрууллаа.


Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир:

-Урин дулаан цаг ирж хоёр дугуйт тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд орж эхэлж байна. Иргэд болон хүүхэд залуус 4-10 дугаар сарын хооронд хоёр дугуйт тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд идэвхтэй оролцдог. Тиймээс сурроны бүрэн бүтэн байдлыг хянах, дээрээс нь улсын бүртгэлийн дугаар авч, хоёр тольтой, тоормостой, дохионы гэрэлтэй байх ёстой гэж шинэ журамд заасан. Үүнд цагдаагийн алба хаагчид хяналт тавин ажиллана. Өнөөдрийн байдлаар насанд хүрээгүй хүүхэд залуус суррон, цахилгаан дугуй унах буюу жолоодох эрхийн үнэмлэхгүй 150 гаруй зөрчлийг илрүүлж, таслан зогсоогоод байна.

Мөн сурроныг 18 насанд хүрсэн ангилалын жолоодох эрхийн А үнэмлэхтэй хүн жолоодоно.

Харин скүүтерийг техник үзүүлэлтээр нь мопедын ангилал руу оруулсан учраас 16-аас дээш насны хүүхдүүд унаж замын хөдөлгөөнд оролцохоор болсон. Үүнтэй холбоотой шинэ журам 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлж байна. Хэрэв 18 нас хүрээгүй хүүхэд суррон унаж хөдөлгөөнд оролцвол Зөрчлийн тухай хуулиар 400 мянган төгрөгөөр торгоно. Хуулийн хугацаандаа торгуулиа төлбөл 50 хувь хөнгөлнө. Гудамж зам талбайд нийтлэг гарч буй зөрчил бол мопид болон скүүтертэй явган хүний замаар зорчиж байна. Энэ нь дүрэм зөрчсөн үйлдэл. Мөн дээрээс  нь бага насны хүүхдүүд унаж, замын урсгал сөрж байна.  гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-04-07 49.0.141.65

Скүүтер унаж яваад 13 настай хүүхэд гэмтвэл компани нь бүх хохирлыг барагдуулна. Учир нь насанд хүрээгүй хүүхдэд үйлчилгээ үзүүлсэн

Avatar

Нэргүй 2025-04-07 66.181.191.193

цайчихсан н**ш уу. хаа сайгүй л явна цагдаа нар нь тоох ч үгүй юм бишүү

Avatar

Нэргүй 2025-04-07 202.126.89.109

битгий ингэж худлаа ярьж бай. Зам дээр бгаа цагдаа чинь хараад л зогсож бдаг

Avatar

мишээл экспо далангаар маш 2025-04-07 202.131.232.158

мишээл экспо далангаар маш их унаж байна. Хүмүүс дайрчих гээд. Тэнд цагдаа өдөртөө 1 эргээд байвал

Avatar

зочин 2025-04-07 103.212.119.155

ЯВАХ ГАЗАРГҮЙ БОЛСОН УЛААНБААТАРТ БҮХ ТӨРЛИЙН ДУГУЙ Ж НЬ СУРОН, МОПЕД, СКҮҮТР ГЭЭД БҮГДИЙГ ХОРИГЛОХ ХЭРЭГТЭЙ.
ДУГУЙН ЗАМ ГЭЖ ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ДЭЭР ҮҮСГЭСЭН ЗАМЫГ ЯВГАН ЗОРЧИГЧИД НЬ ҮЛДЭЭХ НЬ ЗҮЙТЭЙ.

Avatar

ЗОЧИН 2025-04-07 103.57.95.219

ЗЦагдаа ганцаараа тэмцээд хүчирэхгүй ээ. Оруулж ирсэн байгууллага, кампани, Зөвшөөрөл өгсөн газар, Нийслэлийн тээврийн газар,ЭХ ЭЦЭГ бүгд нийлж тэмц НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭДЭД УНАХ КОД БАТАЛГААЖДАГГҮЙ болго

Avatar

Нэргүй 2025-04-07 82.149.82.12

Зөв өө, ядуу хүмүүс наад "Суроныг" чинь унадагүй. Яагаад гэвл өртөг маш өндөр учираас хэн хүн аваад байдаг унаа биш.

Avatar

Нэргүй 2025-04-07 59.153.112.211

SEKSDN MASSAJLN VAWALDN TSAGN SEKSYGR UILCHLN80955877

Avatar

Нэргүй 2025-04-07 202.9.40.246

х***а манж гичинүүд аймшгийн өлн аймшгийн үрглж материл шүтж хүсч бдгийн үрглж гай тарьж.

Avatar

Нэргүй 2025-04-07 66.181.160.18

Sur-Ron гэдэг нь цахилгаан мотоцикл, дугуй үйлдвэрлэдэг (БНХАУ) компанийн нэр юм. Суррон жолоодох албан ёсны эрх авах шаардлагатай эсэх нь мотор (батарей)-ын хүчин чадлаас хамаардаг юм байна. Өөрөөр хэлбэл, бага хүчин чадалтай бол жолооны эрх авах шаардлагагүй! Гагцхүү хамгаалалтын малгай, өвдөгөвч г.м. хэрэгсэл өмсөх шаардлагатай байдаг гэнэ.

Avatar

зочин 2025-04-07 103.212.119.155

Явган хүн явах замгүй болсон Улаанбаатарт энэ скүүтер, мопед нтрийг хоригломоор юмаа

Avatar

Нэргүй 2025-04-07 66.181.160.18

Хориглох гэдэг хамгийн муйхар, мунаг, ухаан шаардахгүй хялбар арга!!! Тиймээс газар чөлөөлөлтөөр гарсан газарт тусгай зориулалтын дугуй, суррон, скутерийн талбай байгуулах нь зүйтэй!!!

Avatar

Нэргүй 2025-04-07 152.42.237.111

hrve duguigyn horgilcxyn bol tugjrln ihsdyn bgzde🤦‍♂️

Avatar

Нэргүй 2025-04-07 202.179.25.231

хяналтаа чангалаарай. Эхнээс нь л хянаж байхгүй бол бүр задгайрна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж