Олны анхаарлын төвд буй шийдэгдээгүй хэргүүдийн мэдээллийг нэгтгэн хүргэж байна.
А.ГАНХУЯГ НАРЫН ТАВАН ХҮНД ЯЛ ОНООХ УУ?
Ногоон автобусны гэх тодотголтой шүүгдэгч А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал олон нийтэд нээлттэй болж, нийт 25 өдрийн турш үргэлжилсэн. Улмаар өнгөрсөн Лхагва гаригт буюу дөрөвдүгээр сарын 02-ний өдөр завсарласан юм. Тодруулбал, өнгөрсөн шүүх хурлуудад гэрч, шүүгдэгч нар мэдүүлэг өгч, улсын яллагч нар шинжлэн судалж, дүгнэлтээ танилцуулсан билээ.
Хэргийг эргэн сануулбал, Нийслэлийн Засаг даргын 2022 оны арванхоёрдугаар сарын 23-ны А/1620 дугаартай “Улсын төсвийн хөрөнгөөр 2023 онд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 318 тэрбум төгрөгөөр нийтийн тээврийн 600 автобус худалдан авахаар шийдвэрлэсэн. Гэвч энэ тендерийг “маш нууц” ангилалд оруулж “Тэнүүн-Огоо” ХХК¬ийг шалгаруулан эдийн засгийн давуу байдал хууль бусаар бий болгосон, улс, нийслэлийн төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэх эл хэрэгт Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, УИХ¬ын гишүүн асан Ж.Сүхбаатар, нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ, нийслэлийн Засаг даргын орлогч асан Ж.Сандагсүрэн, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга асан Г.Энхтайван, Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар, тус газрын Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Дөлгөөн, нийслэлийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Мишээлт, “Тэнүүн-Огоо” ХХК¬ийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат, БНСУ-ын иргэн Лий Жон Соб, Ким Кэа Баум зэрэг 24 хүн энэ хэрэгт холбогдсон байдаг.
БНСУ-ын “Дэү” компаниас Вьетнамд угсарч будсан хуучин автобус оруулж ирснийг хүлээн авч, үйлчилгээнд явуулах шийдвэр гаргасан хэмээн буруутгаж буй дээрх хүмүүсээс тавыг нь гэм буруутай, бусад 19 нь буруугүй гэж дүгнэснээ иргэдийн төлөөлөгчөөр оролцсон иргэн шүүхэд танилцуулсан.
Тодруулбал, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуяг, гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат, тус компанитай хамааралтай Ц.Болортуяа, “Эктэ” ХХК-ийг үүсгэн байгуулагч БНСУ-ын иргэн Ким Кэа Баум, Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар нарыг буруутай гэж үзжээ. Гэхдээ уг дүгнэлт эцсийн шийдвэр биш бөгөөд шүүх бүрэлдэхүүн тогтоолоо гаргахдаа тухайн дүгнэлтийг тусгадаг эрх зүйн зохицуулалттай.
Өнгөрсөн Лхагва гаригийн хуралдааны төгсгөлд "шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж гэм буруутай эсэх шийдвэрийг гаргана. Хэдий хугацаанд зөвлөлдөхийг хэлж мэдэхгүй. Шүүх хурлын товыг өмнөх өдөр нь мэдэгдэнэ" хэмээн шүүх хуралдаан завсарласан юм.
Прокуроруудын гаргасан дүгнэлтээс танилцуулбал:
- Ногоон автобусны худалдан авалтын жуулчлагч Ким Кэа Баум, тээвэрлэгч Ли Жин Соп нарыг евро 5 наалттай, евро 2 хөдөлгүүртэй автобус нийлүүлж байгаагаа мэдсээр байж 2-3 удаагийн нийлүүлэлт хийсэн тул тэдний үйлдлийг залилах гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзсэн.
- Мөн энэ үйлдэлд хамаатуулан Тэнүүн огоо ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуяг, гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат нарыг гурван удаагийн үйлдлээр шаардлага хангаагүй автобус оруулж ирсэн гэж үзэн гэрээний харилцааны итгэмжлэлээр олгосон бусдын эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг хууль бусаар өөртөө олж авахаар хуурч мэхлэх буюу итгэл эвдэх аргаар хандаж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч байгаа залилах гэмт хэрэгт буруутайд дүгнэж шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцуулах санал гаргасан.
- Автобус худалдан авах ажлын албаныхан автобусыг шаардлага хангаагүй гэдгийг мэдээгүй гарын үсэг зурсан нь худал. Ажлын хэсгийн гишүүд өөрсдөө автобусыг очиж шалгаж, шаардлага хангаагүйг нь мэдсэн хэр нь гарын үсэг зурсан. Тиймээс ажлын хэсгийн шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хатгагч, хамжигч, гүйцэтгэгч гэж журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг дэмжсэн.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцвол, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох ял онооно.
- Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар, Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар нарыг мөн автобус худалдан авах ажиллагаанд санаа сэдэлтэй оролцсон гэж үзэн ажлын хэсгийнхний адил хамжигчаар буруутгаж дүгнэлт үйлдсэн.
- Тэнүүн Огоо ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуяг, тус компанитай хамааралтай Ц.Болортуяа нарыг үлэмж хохирол учруулсан хэмээн үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12.1 хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг дэмжсэн.
Харин шүүгдэгчдийн зүгээс дөрөвдүгээр сарын 02-ний өдрийн шүүх хуралдааны үеэр эцсийн үгээ хэлж, гэм буруугүйд тооцож, цагаатгах хүсэлтээ шүүх танхимд илэрхийлсэн билээ.
ДАВ.ЦОГТБААТАРЫГ ШИЙТГЭХ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ШШГЕГ РУУ ХҮРГҮҮЛЖЭЭ
УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатар Хөгжлийн банкны гэх хэрэгтэй холбоотойгоор нийтийн албанд томилогдох эрхээ 2 жил хасуулж, 20 сая төгрөгөөр торгуулах ялаар шийтгүүлсэн. Гэвч тэрбээр өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч буй.
Тэгвэл Дав.Цогтбаатарыг шийтгэх шүүхийн шийдвэрийг ШШГЕГ руу өчигдөр хүргүүлсэн талаар БЗ, СБ, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн тойргийн шүүхээс мэдээллээ. Харин ШШГЕГ-аас тодруулахад "Шүүхийн шийдвэр одоогоор ирээгүй байна. Удахгүй ирэх байх" гэсэн тайлбарыг өглөө.
ШШГЕГ-ын дарга, хурандаа Б.Нандинболор хэлэхдээ “Даваагийн Цогтбаатар гишүүнтэй холбогдох шийтгэх тогтоол шүүхээс манай дээр ирээгүй байна. Шийтгэх тогтоол ирвэл хуулийн дагуу шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх үүрэгтэй. Шүүхийн шийдвэр манайд ирснээр бүртгэж, мөнгөн торгууль төлөх хугацааг зааж өгнө. Тэр хугацаандаа төлөхгүй бол албадлагын арга хэмжээ авна” гэж байсан юм.
Г.БАЙГАЛМАА НАРЫН ХЭРГИЙГ ДАХИН ХЭЛЭЛЦҮҮЛНЭ
Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар Хөгжлийн банкны 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шийдвэрийг /2024.12.11/ танилцууллаа. Ингэхдээ зарим улстөрчдийн ялыг хэвээр үлдээж, цагаатгасан хэргийг нь дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Тодруулбал, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөх Г.Байгалмааг анхан шатны шүүхээс Хөгжлийн банкны хэргээр яллаж, гурван сая төгрөгөөр торгох, зургаан сараар зорчих эрхийг хязгаарлах ял оноосон юм. Тэгвэл давж заалдах шатны шүүхээс гэм буруутайд тооцож, хэргийг нь анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Харин хяналтын шатны шүүхээс Г.Байгалмаагийн холбогдсон МоАХ-ны удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглан “Пирамид орд” ХХК-аар холбооны газар дээр орон сууц бариулахдаа төлбөрт авах ёстой орон сууцыг хувьдаа ашигласан, мөнгө угаасан гэх хэргүүдийг дахин хэлэлцүүлэхээр тогтсон билээ.
Хөгжлийн банкны хэрэгт нэр холбогдож, яллагдагчаар татагдсан 80 хүний нэг нь УИХ-ын гишүүн Б.Найдалаа юм. Тэрбээр Хөгжлийн банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж улсад 44.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар татагдаж байв. Тэрбээр “Бэрэн групп” ХХК-д 22.7 сая хүртэлх ам.долларын зээлийг олгохыг дэмжсэн санал өгч, 2014 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн 08 дугаартай “Бэрэн групп” ХХК-д зээл олгох тухай” тогтоол гаргаж байжээ.
Улсын дээд шүүхээс Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга, гишүүдэд холбогдох хэргийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгон, цагаатгаж шийдвэрлэхдээ дүгнэлтэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхаарч үзээгүй, цагаатгасан үндэслэл нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй байна гэж дүгнэв.
Тодруулбал, анхан шатны шүүх хэргийн болсон үйл явдал, шүүгдэгч тус бүрийн үйлдэл, хамтран оролцоог нотлох баримтад тулгуурлан тодорхойлж үйл баримтын дүгнэлт хийгээгүй. Иймд Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдийн холбогдсон бүх хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны, үндэслэлтэй болсон гэж шийдвэрлэсэн билээ. Дахин хэлэлцэх шүүх хурлуудын тов одоогоор тодорхойгүй байна.
НҮҮРСНИЙ ХЭРГИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ШАЛГАЖ БАЙНА
- Т.Аюурсайханы 3 жил хорих ялыг 2.6 жил болгосон.
- Т.Аюурсайханы туслах И.Даваадоржийг 2 жил хорино.
- Б.Ганхуягийн 5.9 жил хорих ялыг 3.9 жил болгосон.
- Данзанравжаагийн хойд дүр гэгдэх ламыг торгох ялаас чөлөөлсөн.
- Т.Аюурсайханы төрсөн дүү Т.Түвшинбаатарыг ялаас чөлөөлсөн.
- Б.Отгонжаргалыг бусдад давуу байдал бий болгосон гэх яллах дүгнэлтийг хэрэгсэхгүй болгосон.
- "Лайки Лайф" ХХК-ийн захирлыг 10 сая төгрөгөөр торгов.
- Б.Ганхуягийн эхнэрийг нэг сая төгрөгөөр торгосон.
- Х.Батхишигийн 14 сая төгрөгийн торгуулийг хүчингүй болгов.
- О.Дагвадоржийг 10 саяар торгож, 6 сар зорчих эрхийг хязгаарласан.
- "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн хэлтсийн дарга Б.Эрдэнэбаярыг 10 саяар торгож, зорчих эрхийг хязгаарласан.
Гэвч нүүрсний хэрэг дээр хэдэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар мэдээлэл алга байна. Прокурорын байгууллага нүүрсний хэрэгт яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүх рүү шилжүүлж, үргэлжлүүлэн давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн. Хяналтын шатны шүүхийн шийдвэртэй холбогдуулан прокуророос эсэргүүцэл бичсэн нь УДШ-ээс хүлээж аваагүй байгаа юм.
ЖДҮ ХУЛГАЙ
Өмнөх парламентын үед буюу 2018 онд ЖДҮ хэмээх том хулгайд томчууд нэр холбогдож байв. УИХ-аас 2016 онд 56.7 тэрбум төгрөг, 2017 онд 50.6 тэрбум төгрөг, 2018 онд 65 тэрбум төгрөгийг улсын төсвөөс тус санд төсөвлөсөн байдаг. ЖДҮ-ийг хөгжүүлэх сан нь жилийн 3 хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай, эхний хоёр жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэйгээр олгодог зээл юм.
ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас тухайн үед 134 аж ахуй нэгжид зээл олгосноос УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий 122 аж ахуй нэгж тус зээлийг авсан байна гэх мэдээлэл цацагдсан.
АТГ-аас тухайн үед “УИХ дахь эрх баригч намын 64 гишүүнээс 39 нь ЖДҮХС-гийн зээлтэй нэр холбогдсон” хэмээн зарлаж байснаас ердөө УИХ-ын гишүүн асан Б.Солтанд шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, гурван жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэн ялласан. Хэргийн гол зангилааг атгаж байсан гэх УИХ-ын гишүүн Б.Батзоригт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн юм. Түүнээс гадна “УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Г.Солтан, Л.Энхболд, Д.Дамба-Очир нарын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулна” гэж байсан ч дуулиант хэргүүд дуулиангүй төгсдөгийн жишгээр мартагдсан билээ.
зочин 2 цагийн өмнө 66.181.185.74
Хэнч халдашгүй дархан эрхэт шүүх засаглал дарангуйлалын мананд манарч Төр засгийн байгуулга авлиг хулгай луйварт идэгдэн ялзарч манарсан зүйлээс салж зүй бус хөрөнгө хураах хууль баталж мега төслүүд хэрэгжиж улс хөгжинө шудрага ёс тогтоно ,,
Нэргүй 3 цагийн өмнө 202.9.41.65
Мнголд бүх инх бараг бүх газр хужаагууд оргнулсн хөвсглд хужаагууд оргсн.
Нэргүй 3 цагийн өмнө 202.9.41.65
х***а манж өлн пиздагууд яааж ч хулгай шааж өлн арилхгүй өлн муу ёрын л******д.
Нэргүй 3 цагийн өмнө 59.153.112.211
UILCHLNE MERGJLN SEKSEER VANXANDI BOOBN XXNO80955877
ИРГЭН 5 цагийн өмнө 66.181.181.236
Монгол улсын Шүүх гэж том Гэмт хэрэгтэнгүүдын кармаанд орж Авилгалд идэгдэж ялзарсан Төрийн байгууллага болсон шд, жирийн Иргэд дээ *азарга*
Нэргүй 4 цагийн өмнө 103.212.117.92
АВИЛГА АХИУХАН ӨГӨГҮИ БОЛ АХИЖ ШҮҮНЭ
Зочин 6 цагийн өмнө 66.181.189.89
Дампуурсан шүүхийг татан буулгаж гаднаас шүүгч авчирч ажлууд бүгдийн хөрөнгийг хурааж албадан ажил хийлгүүл
Нэргүй 6 цагийн өмнө 172.91.182.247
Хөгжлийн банкны хамаг бүтэхгүй зээлүүдийг сайдын арын өрөөнийхөө буйдан дээр тэрийж хэвтэж байгаад олгож асар их хохирол учруулсан Фортуна баашилж байгаад ялнаас мултарч болохгүй шүү
Иргэн 1 6 цагийн өмнө 66.181.188.204
Ер нь эрх мэдэл албан тушаалаа ашиглаж бусдыг хохироодог үзэгдэл манайд газар авсан гэдгийг эх сжрвалж байнга хэлдэг ч мөн л бахь хэвээрээ байгаа нь шүүхийнхний чадвар мэдлэгтэй холбоотой л гэж хардаж бна. Нэг бол танил талаараа хэргээ хөнгөрүүлдэг, ял завших гм нь авилгатай холбоотой гэж үздэг. Иймд олон нийтийн шүүхтэй хамтарч бусдад сургамж болгох үүднээс ТВ-ээр ил тод явуулмаар бна. Одоогоор манайд мэдээ төдийгөөр л өнгөрөөдөгөөс л харахад хуулийн сурталчилгаа төдийхөн л болж өнгөрдөг.