Япон: Бааранд эзнийхээ өмнөөс "ярьдаг" бугуйвч дэлгэрэв

Япон: Бааранд эзнийхээ өмнөөс "ярьдаг" бугуйвч дэлгэрэв

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Япон: Бааранд эзнийхээ өмнөөс "ярьдаг" бугуйвч дэлгэрэв

Баар, цэнгээний газрыг хүмүүс янз бүрийн шалтгаанаар зорьдог. Аятайхан уур амьсгалтай газарт орж, шинэ хүмүүстэй харилцаа холбоо тогтоох таатай байлгүй яах вэ.

Тэгвэл 600 гаруй бар, пабтай, Японы зугаа цэнгэлийн алдартай бүс Ногэд нэгэн шинэ санаачлага дэлгэрээд байна. Тодруулбал, Ёкохамад амьдардаг америк эмэгтэй "Өнөө оройны бугуйвч" гэх зүйлийг санаачлан хэрэгжүүлжээ. Бугуйвч нэг бүр дээр таны сэтгэл санаа ямар байгааг илэрхийлсэн үгсийг англи, япон хоёр хэлээр бичсэн байх аж.

Нийт зургаан төрлийн бугуйвч гаргажээ. Эдгээр нь утга агуулгын хувьд гурван төрөл бөгөөд тус тусад нь өнгөөр коджуулсан байна.

Тодруулбал, улаан бугуйвч нь "надтай битгий харьцаарай" гэсэн санаа илэрхийлжээ. Доорх зургаас харвал, улаан өнгийн бугуйвчууд дээр "Нам гүм оройг өнгөрүүлж байна. Ойлгосонд баярлалаа", "Зүгээр л уух гэж явна, хүнтэй чалчих гээгүй. Баярлалаа" гэсэн үг бичсэн байна. Харин шар өнгийн бугуйвчууд дээр "Санал болгох зүйл байна уу? Юунд дуртайгаа хэлээч?", "Энэ хотын талаар илүү их зүйл мэдмээр байна" буюу шинэ харилцаа сонирхсон агуулгатай зүйлс бичжээ. Ногоон бугуйвчууд дээр "Өнөөдөр зүгээр л юуны ч талаар хамаагүй ярилцмаар байна", "Надтай хундага юм тулгах уу?" гэсэн утгатай, илүү нээлттэй зүйлс бичжээ.

"Ногэд уулзья" төслийн хүрээнд бүтээгдсэн бугуйвчны иж бүрдэл 500 иенийн үнэтэй бөгөөд, энэ зунаас эхлэн худалдаанд гарна. Гэхдээ өнөөдрөөс эхлээд дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл цөөн тооны бугуйвчийг хүмүүст үнэгүй тараах аж.

ЭХ СУРВАЛЖ: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж