Урин дулаан цаг болж, сурагчдын улирлын амралт эхэлсэнтэй холбоотойгоор хүүхэд багачууд нохойд хазуулах тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа талаар ГССҮТ-өөс анхаарууллаа. 2024 оны байдлаар, улсын хэмжээнд нийт 4610 хүн нохойд хазуулж гэмтсэн бөгөөд үүний 77.2 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгджээ. Нохойд хазуулсан шалтгаант өвчлөлийн 46.4 хувийг 0-19 насны хүүхдүүд, тэр дундаа 5-9 насныхан хамгийн өндөр хувийг эзэлж байна.
Нохой тэжээгчид "Манай нохой их зөөлхөн, хазахгүй" гэж нохойгоо сул тавьдаг. Гадуур авч явахдаа хүзүүвч, хошуувч бараг л хэрэглэхгүй. Гэвч бодит байдал дээр ноход хэчнээн хүнийг гэмтээснийг нарийвчлан гаргасан тоо алга. Энэ талаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлгийн хүлээн авахын яаралтай тусламжийн эмч Э.Алтаншагайгаас тодруулахад,
Тус эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт өдөрт дунджаар 5-10 хүн нохойд хазуулсан гэх шалтгаанаар ирдэг байна. Хүүхдүүд ихэвчлэн хичээл сургуульдаа явж байхдаа нохойд хазуулсан байдаг.
Нохойд хазуулсан гэх шалтгаанаар эмнэлгийн байгууллагад ханддаг 5-10 хүний хоёр нь заавал хэвтэн эмчлүүлдэг. Гудамжны золбин нохой, хашаандаа уяагүй нохой, гэртээ тэжээдэг үүлдрийн нохдын аль нь ч аюул учруулах боломжтой.
Нохой нь хүүхдийн ясыг хуга хазсан, булчин болон зөөлөн эдийг тэр чигт нь хуулсан, толгойг нь зуух тохиолдол ч бий аж.
Нохой болон хүний хазсан шарх нь хамгийн бохир шарх. Тиймээс том хэмжээний шарх үүссэн тохиолдолд заавал хэвтэн эмчлүүлэх шаардлагатай. Насанд хүрсэн хүмүүсийн хувьд ихэвчлэн хөл болон мөчнөөсөө хазуулсан байдалтай ирдэг. Улирлын хувьд хавар, намрын улиралд нохойнд хазуулсан гэх шалтгаанаар илүү олон хүн ирдэг. Энэ нь нохойны ороо орсон үетэй холбоотой гэв.
Хэрэв нохойд хазуулсан бол хамгийн түрүүнд хазуулсан хэсгээ цэвэр зүйлээр боох хэрэгтэй. Үүний дараагаар заавал эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, галзуугийн вакцин хийлгэх шаардлагатайг анхаарууллаа.
Уг нөхцөл байдалтай холбогдуулан ГССҮТ-өөс дараах сэрэмжлүүлгийг хүргэлээ. Үүнд:
- Нохойны хүзүү, сүүлнээс татахгүй байхыг хүүхдэд зөвлөх
- Уяатай болон эзэнгүй нохойд хүрэхгүй байх
- Гудамж, талбайд болгоомжтой явах
- Нохойтой айлд орохдоо уяатай болон хошуувчтай эсэхийг асуух
- Олон тооны нохдоос холуур явах
- Нохой дайрсан үед газарт суух, зугтаж гүйхгүйгээр биеэ хамгаалах
- Нохойтой айлууд хашааны нохдыг уях, гадуур сул тавьж явуулахгүй байх
- Гадуур нохойтой явахдаа хошуувч болон хүзүүвчтэй, хөтөлж явах
- Бага насны хүүхдийг нохойтой хамт орхихгүй байх /хэдий сургасан байсан ч санаандгүй тохиолдлоор хазах магадлалтай/
- Хоолоо идэж байгаа болон унтаж байгаа нохойг тайван байлгах талаар хүүхдэд сануулах
Хэрэв хазуулсан тохиолдолд:
- Эмнэлгийн байгууллагад яаралтай хандах, вакцины тунд хамрагдах
- Хазуулсан газраас их хэмжээний цус гарсан тохиолдол шархыг цэвэр даавуу эсвэл зориулалтын боолтоор боож, яаралтай арга хэмжээ авах
- Халдвар авахгүйн тулд шархыг тогтмол цэвэрлэж, цэвэр боолтоор боох зэрэг арга хэмжээг авахыг зөвлөж байна.
Нэргүй 3 цагийн өмнө 122.201.31.242
нохойчдыг бандаажтаны адил ял өгдөг болчвол яандаа шийдэгдэнэ
Нэргүй 7 цагийн өмнө 103.242.47.254
орон сууцанд ч нохой тэжээхийг хоригломоор байна, байншингаас гаргаад хүүхдийн цэцэрлэгийн талбай нохойн баас шээс
Нэргүй 8 цагийн өмнө 202.9.40.246
Үмхий х***а манж зг уих устга үхсн ацны чин д2д бонд мнгол санхүүг-р дапуурлх гэж х***а манжууд лалартж шааж бн. Өр зээл бариулх гэж орлдж ингдггүймахудла цаас-р өрд орулсн ч бүтэхгүй г**и болгноо. Зулбасгуудаа!!
Нэргүй 8 цагийн өмнө 188.162.254.5
сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад туухэн алсын хараатай зохицуулчихна !!!!
Temuujin 9 цагийн өмнө 66.181.191.99
Хазуулсан хүнийг л тэг ингэ гээд байх юм. Нохойны эзнийг яах юм, нохойг яах юм гэдэг нь бас чухал шд.
Нэр 9 цагийн өмнө 66.181.182.75
Орчин үед хашаанд нохой үржүүлж тэжээхээ болимоор юм. Гэр Хороололын 00 , муу усны нүх нохойндоо ганц удаа спей вакцин туулга хийлгэдэг хүн байхгүй гэхэд болно доо хашаа нь нохойны баас шээсний вактер халдварт өвчин үер болно хотын төв рүү урсаж орж ирээд хүмүүс тэрийг нь туучаад бөөн халдварт өвчин үүснэ.Тийм бохир газар яаж ч хэрэгцээний жоохон ногоо тарьж идэх юм. Сайхан мод тариад орчин үед камер тавиад эрүүл амьдармаар юм. Уяатай нохой юу хамгаалах вэ? дээ.
Нэргүй 9 цагийн өмнө 202.9.40.157
манай зусланд 1 ч нохой байпаггүй байсан, хариуцлагагүй айл хүүхдүүдээ эрхлүүлэх гэж жингэр гөлөг авчраад тэрийг золбируулж хаясан, жилд 2 гөлөглөдөг одоо 10-20роо сүрэглээд хашаандаа гадаа гарах боломжгүй болсон. үүнийг устгаж цэгцэлдэг газар бна уу
Нэргүй 8 цагийн өмнө 103.212.162.194
та хаяг байршлаа тодорхой бичнэ үү. таны хүсэлтийн дагуу манай мэргэжлийн нохой агнаач 20 ширхэг сум бэлдээд очих болно, гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байна, тэнэсэн суманд өртөх магадлалтай шүү