АНУ: Улаанбурханы 642 тохиолдол бүртгэгдэж, 2 хүүхэд нас барав

АНУ: Улаанбурханы 642 тохиолдол бүртгэгдэж, 2 хүүхэд нас барав

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
АНУ: Улаанбурханы 642 тохиолдол бүртгэгдэж, 2 хүүхэд нас барав

АНУ-ын 22 мужид улаанбурхан өвчний 642 тохиолдол бүртгэгдэж, хоёр хүүхэд нас бараад буйг тус улсын эрх баригчид Ням гаригт мэдээллээ. 642 тохиолдлын дийлэнх буюу 499 нь Техас мужид байгаа аж. Нас баралтын анхны тохиолдол хоёрдугаар сарын сүүлээр Техас мужид гарсан. Хоёр дахь тохиолдол мөн Техас мужаас бөгөөд тухайн хүүхэд "хүндрэлтэй" гэсэн оноштойгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ. Тухайн хүүхэд нь ямар нэг ужиг хууч өвчингүй, вакцинд хамрагдаагүй хүүхэд байсан гэв.

АНУ-д сүүлийн 10 жилийн хугацаанд улаанбурхан өвчнөөр хүн эндээгүй байсан.

Тус улсын Эрүүл мэндийн сайд Роберт Кеннеди өнгөрсөн хугацаанд вакцины ач холбогдлыг үл ойшоосон мэдэгдлүүд хийсэн нь эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн санааг зовоож байв. Гэхдээ Кеннеди Ням гаригт мэдэгдэл хийхдээ "Улаанбурхан өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол вакцин юм" гэжээ. Харьяа яамны Эрүүл мэнд, хүний үйлчилгээний хэлтэс болон Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв хамтарч Техас мужид вакцин тараах ажлыг зохион байгуулж байгааг мөн мэдээллээ.

Нийт өвчлөгсдийн 97 хувь нь улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй өвчтөнүүд байна. Харин насны хувьд 196 нь таваас доош насны, 240 нь 5-19 насныхан, 159 нь 20 ба түүнээс дээш насныхан байна.

Гурав ба түүнээс дээш тохиолдлыг дэгдэлт гэж нэрлэдэг ба АНУ-д 2025 оны байдлаар зургаан удаагийн дэгдэлт бүртгэгджээ. Харин 2024 онд 16 удаагийн дэгдэлт бүртгэгдсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Манайхан АНУ-аас тээвэрлэж ирсэн байх магадлал өндөр бий 5 цагийн өмнө 66.181.190.15

Техас мужид өндөр хамгаалалт нууцлалтай биологийн лобартори тэнд тэнд байдаг .2015 оны 9-р сард "КОРОНО" вирусыг зохиомолоор тэдний 12 эрдэмтэн бүтээсэн байдаг .Бодвол Дараа нь хаана ямар аргатарааж хараа будах гүтэглэг хийээ нягт нямба тооцоо биз. 2019 оны 9-р сард олон улсын цэргийн сургууль хийсэн. Түүнээс хойш нэр сэр учир битүүлэг юм гараад байсан учир бидэнд хардах сэжим бий гэж хятадын жирийн иргэд нь ярьдаг юм,Ямартай ч хятадын Ухан хотод олныг хамар дэгдэлт гарсан үнэн.

Avatar

бодит баримт 5 цагийн өмнө 66.181.190.15

Үнэн байх оо. Манайхан сүүлийн хэдэн жил яанкуудыг дагаж их далчигнасан доо

Avatar

Зочин 6 цагийн өмнө 103.212.118.118

Хаха, ХӨСҮТ-ийнхэнд биеэ өмөөрөх сайхан шалтаг, АНУ-ын дэргэд манайх бас ч танагтай тээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж