Сүхбаатар аймгийн Онгон сумын түүхт 100 жилийн ойд зориулсан Монгол улсын өсөх идэр харцага Дахын Одсүрэнгийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан өчигдөр/2025.04.06/ боллоо. Тус барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр түрүүлж, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, улсын заан Доржхандын Хүдэрбулга үзүүрлэв.

Шөвгийн дөрөвт Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, улсын арслан Ц.Бямба-Отгон, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын заан Б.Бат-Өлзий нар шалгарлаа. Харин наймд улсын харцага Б.Зоригтбаатар, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, улсын начин Б.Түвшинтөгс, аймгийн арслан Ц.Төмөрцоож нар үлдэв.
Улсын цолд ойрхон бөхийн шагналыг Ховд аймгийн арслан Ц.Төмөржоожид гардуулсан юм.

Тус барилдааны түрүү бөх 10 сая, үзүүр бөх 6 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 2 сая төгрөгийн бай шагналыг хурдын удмын адуутай гардуулжээ. Энэ долоо хоногийн Бямба гараг буюу дөрөвдүгээр сарын 12-ны 13:00 цагаас Монгол улсын Ерөнхий сайд, Улсын хошой баатар, Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаантай.
Зочин 6 цагийн өмнө 103.212.118.118
Хаа байсан Сүхбаатарт байгаа сумын ойг энд УБ-д ирж тэмдэглээд байгаа нь гайхалтай, тэндээ тэмдэглэх гэхээр хэл амтай, болохгүй байгаа юм болов уу л гэж ойлгохоор
Нэргүй 8 цагийн өмнө 122.201.23.83
Батсууриас дээр
Зочин 9 цагийн өмнө 202.126.90.249
Хаха, орк сумын наадмын жишгээр л шаачихсан юм биш үү, түрүүлж байгаа нь ч, түрүүлүүлж байгаа нь ч ичих булчирхайгүй л гарууд
Нэргүй 9 цагийн өмнө 202.9.40.246
Гажиг жүжиг х***а манж л******д санатай ийм юм хийдгийн бүлглж ажилнаа гажиг л******д нийгмий сэтгл зүйд гажиг буруу нөлөө ш*** зорлготой.
Нэргүй 9 цагийн өмнө 103.212.118.130
SEXSDN80955877
Нэргүй 9 цагийн өмнө 66.181.161.17
Балай жалганы барилдаан болсон. Ийм юм гэж юу байхав. Монгол бөх үзэгчээ алдаж байна.
зочин 10 цагийн өмнө 66.181.166.196
Үнэхээр сайн байгаад түрүүлсэн үү, эсвэл сумынхаа ганц бөхийг хүчээр түрүүлүүлчихэв үү, үндэсний бөх ч бас л сайхан хор хутгана ш дээ