Олон нийтийн сүлжээгээр өнгөрсөн намар шинээр зассан зуслангийн замууд тэр дундаа Өвөр гүнтийн зам эвдэрсэн байна гэх мэдээлэл явж буй. Уг асуудлаар Нийслэлийн замын хөгжлийн газраас тодрууллаа.
НЗХГ-ын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар, өнгөрсөн жил Өвөр гүнтийн замыг засаагүй.
Энэ жил Жигжид-Гүнтийн даваа хүртэл таван км замыг засч шинэчлэхээр тендер зарласан. Тус замын нүхэн эвдрэл, үерийн шуудууг сэргээх, тэмдэг, тэмдэглэгээ хийх зэрэг ажлыг жил бүр хийдэг. Харин энэ жил тус замд их засвар хийнэ. Өнгөрсөн жил засч шинэчлэсэн замуудаас эвдэрч, урссан зам байхгүй гэв.
2025 ОНД 36 БАЙРШИЛД ЗАМ ЗАСЧ, ШИНЭЧИЛНЭ
Энэ онд нийслэлийн хэмжээнд 36 байршилд 74 км авто замыг засаж, шинэчилнэ. Зам засвар, шинэчлэлийн ажил өнгөрсөн долоо хоногт Зүүн дөрвөн замаас 25 дугаар эмийн сан хүртэлх зам засварын ажлаар эхэлсэн байна. Уг ажлын хүрээнд замын хажуугийн авто машины карма зогсоолуудыг хаах, хашлага болон нүхэн эвдрэлийн засварлах ажлуудыг эхлүүлээд байгаа аж.
Харин хэсэгчилсэн асфальт хучилтын ажил энэ сарын 25-наас эхэлнэ.
Энэ жил нийслэлийн гол гудамж, замуудыг засварлахаар төлөвлөжээ. Тухайлбал, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө зэрэг олон жилийн насжилттай гол гудамж, замуудыг засна. Зам хаах мэдээллийг тухай бүрд иргэдэд хүргэж ажиллана гэдгийг нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар хэлэв. Түүнчлэн энэ онд 1978 оноос хойш их засвар хийгээгүй Найрамдлын зам, 2008 оноос хойш их засвар хийгээгүй Энхтайваны өргөн чөлөөний замыг бүрэн шинэчилнэ.
Энхтайваны өргөн чөлөөний нийт 8,9 км авто зам болон Найрамдлын 16 км замын засварыг долдугаар сарын 10-наас өмнө хийж дуусгах аж.
3,576.26





















































Холбоотой мэдээ