"Өнгөрсөн жил зассан замуудаас эвдэрч, урссан зам байхгүй"

"Өнгөрсөн жил зассан замуудаас эвдэрч, урссан зам байхгүй"

"Өнгөрсөн жил зассан замуудаас эвдэрч, урссан зам байхгүй"

Олон нийтийн сүлжээгээр өнгөрсөн намар шинээр зассан зуслангийн замууд тэр дундаа Өвөр гүнтийн зам эвдэрсэн байна гэх мэдээлэл явж буй. Уг асуудлаар Нийслэлийн замын хөгжлийн газраас тодрууллаа.

НЗХГ-ын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар, өнгөрсөн жил Өвөр гүнтийн замыг засаагүй.

Энэ жил Жигжид-Гүнтийн даваа хүртэл таван км замыг засч шинэчлэхээр тендер зарласан. Тус замын нүхэн эвдрэл, үерийн шуудууг сэргээх, тэмдэг, тэмдэглэгээ хийх зэрэг ажлыг жил бүр хийдэг. Харин энэ жил тус замд их засвар хийнэ. Өнгөрсөн жил засч шинэчлэсэн замуудаас эвдэрч, урссан зам байхгүй гэв.

2025 ОНД 36 БАЙРШИЛД ЗАМ ЗАСЧ, ШИНЭЧИЛНЭ

Энэ онд нийслэлийн хэмжээнд 36 байршилд 74 км авто замыг засаж, шинэчилнэ. Зам засвар, шинэчлэлийн ажил өнгөрсөн долоо хоногт Зүүн дөрвөн замаас 25 дугаар эмийн сан хүртэлх зам засварын ажлаар эхэлсэн байна. Уг ажлын хүрээнд замын хажуугийн авто машины карма зогсоолуудыг хаах, хашлага болон нүхэн эвдрэлийн засварлах ажлуудыг эхлүүлээд байгаа аж.

Харин хэсэгчилсэн асфальт хучилтын ажил энэ сарын 25-наас эхэлнэ.

Энэ жил нийслэлийн гол гудамж, замуудыг засварлахаар төлөвлөжээ. Тухайлбал, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө зэрэг олон жилийн насжилттай гол гудамж, замуудыг засна. Зам хаах мэдээллийг тухай бүрд иргэдэд хүргэж ажиллана гэдгийг  нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар хэлэв. Түүнчлэн энэ онд 1978 оноос хойш их засвар хийгээгүй Найрамдлын зам, 2008 оноос хойш их засвар хийгээгүй Энхтайваны өргөн чөлөөний замыг бүрэн шинэчилнэ.

Энхтайваны өргөн чөлөөний нийт 8,9 км авто зам болон Найрамдлын 16 км замын засварыг долдугаар сарын 10-наас өмнө хийж дуусгах аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 23 минутын өмнө 66.181.176.217

Өнөөдөр саяхан сүүлийн үеий мэдээгээр өнгөрсөн жилийн зассан зам эвдэрсэн хашлага нь хэд хэдээрээ унасан,, замын хаяааг нь чигжээгүй гээд харуулаад байсан шүү….

Avatar

зочин 4 цагийн өмнө 66.181.160.92

Эд төрийхөн их зальтай.. Монгол кампанууд оролцохын аргагүй тэндэрийн өндөр босго тавиад Хятад кампануудад өгдөг !!.. Авьлагаа авч байхад нь амар байдаг байх л да..

Avatar

Чцка 10 цагийн өмнө 202.55.188.88

Өвөр гүнтийн замыг аль нэг боломжтой талруугаа ус нь зайлуулагдаж байхаар хийх хэрэгтэй. Хуучин замыг хоёр талдаа бордур, явган хүний замтай хийсэн нь бороо цасны ус урсдаг гол (зам нь) болдог байгаа нь угын нимгэн чанаргүй зам жил бүр эвдэрдэг юм. Зам дээр ус тогтоохгүй байх тал дээр л хийх хэрэгтэй. Уулын зам ямар стандарттай байдаг вэ. Түүгээр нь хийгээд өгөөчээ. Нэг санй зам тавихгүй бол хуучин тавьсан зам хийсэн жилээсээл жил бүр засвар хийсээр маш их зардал гаргалаа. Холбогдох нөхөд анхаар

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 103.212.118.130

BOOWN XXNO80955877VANXANDN MASSAJLI

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 103.168.35.226

Хаха Хайлаастын замыг бол зассан нэртэй арай л юм болгосон одоо бороо орохоор ухагдаад л дуусах байх

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 103.168.34.124

Бороо ороогүй бгаа шүү, энэ уулзварууд дов сондуул.

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 202.9.40.246

Шаацн бдма бэ худла ш** бдма.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж