Оросын "Агуу 8" АНУ-ын хоккейн лигийн рекордыг эвдэв

Оросын "Агуу 8" АНУ-ын хоккейн лигийн рекордыг эвдэв

Оросын "Агуу 8" АНУ-ын хоккейн лигийн рекордыг эвдэв

NHL буюу АНУ-ын хоккейн лигийн Вашингтон Капиталс багийн довтлогч Александр Овечкин тус лигт 895 дахь гоолоо оруулж, Уэйн Гретцкигийн дээд амжилтыг эвдлээ. Вашингтон Капиталс баг орон нутгийн цагаар өчигдөр/2025.04.06/ Нью Йорк Айлендерс багтай тоглож 1-4 гэсэн харьцаатай хожигдсон юм. Тухайн тоглолтод багийнхаа цор ганц гоолыг Ови оруулжээ.

Тоглолтын тооны харьцаа 0-2 байхад Овечкин гоол оруулсан бөгөөд түүний баярыг хуваалцахаар гэр бүл, багийн нөхөд, өрсөлдөгчид нь хүндэтгэл үзүүлж, фэнүүд нь уухайлж байв. Мөн Капиталс багийн эзэд, удирдлагууд баярын ёслол үйлдэж, домогт Уэйн Гретцки өөрийн биеэр хүрэлцэн ирж, баяр хүргэжээ.

Александр Овечкин хэлсэн үгэндээ "Миний үргэлж хэлдэг байсанчлан хоккей бол багийн спорт. Эдгээр залуус, энэ хамт олон, хөгжөөн дэмжигчидгүй би агуу нэгнийг (Гретцкиг) хэзээ ч гүйцэхгүй байсан. 895 бол үнэхээр онцгой тоо. Хүмүүс рекорд эвдэгдэх гэж бий болдог гэдэг. Гэхдээ хэн нэгэн үүнээс олон гоол оруулна гэдэгт би итгэлгүй байна" гэжээ.

Сонирхолтой нь Айлендерс багийн хаалгачаар өөр нэгэн орос тамирчин болох Илья Сорокин байсан бөгөөд тоглолтын дараа Овечкин хошигнон "Баярлалаа, Илья Сорокин. Хайртай шүү, дүү минь" гэжээ.

Энэ жил 40 нас хүрэх Москва хотын унаган хүү Овечкин 2005 онд анх АНУ-ын хоккейн лигт деюбтээ хийж, Вашингтон Капиталс багийн өмсгөлийг өмсч байлаа. Динамо Москвад гялалзаж байсан залуу хүүтэй нийслэл хотын баг гурван жилийн гэрээ байгуулж байв. Тоглосон улирал бүртээ л америкчуудыг гайхуулж, дэлхий даяар нэр алдраа дуурсгасан. 2018 онд удаан хүлээсэн Стэнлийн цомд түрүүлж, дутуугаа гүйцээсэн түүхтэй. Стэнлийн цомтойгоо Москвагийн Улаан талбайд ирэхэд ард түмэн нь баярлан угтан авсан удаатай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

Avatar

зочин 2025-04-07 66.181.160.92

За манай нэг залуу сумо д очоод бас хамаг рекордыг нь эвдээд л балалж өгсөн.. Тэгсэн ч Монгол, сумогийн орон болоогүй …Орос ч хоккейн орон болохгүйэээ…Ер нь Оросд горьтог ч билүү гахай цохих ч билүү нэг хачин юмийг нь эс тооцвол ҮНДЭСНИЙ гэхээр спорт байдгүй шд .Сонин шүү..

Avatar

Нэргүй 2025-04-07 122.201.31.114

5742 09 3213ха ха хувьхай яааанхууудын чинь толгой дээр нь гараад суучихлаа даа. Оросууд хэзээ ч томордог ард түмэн. чи атаархаад өмдөндөө авчихваа. яааанхууууд чинь цэвэрлэж өгөхгүй байх шүү. ха ха

Avatar

Хулан 2025-04-07 202.55.188.85

АНУ биш, Канад Америкийн хоккейн лиг шүүү

Avatar

ҮГЛЭЭ.ӨВГӨН 2025-04-07 66.181.177.225

Чадаж байгаа арга байхгүй.

Avatar

Зочин 2025-04-07 202.126.90.249

Трамп ахын Путинд барьж буй ээлжит бэлэг, кк

Avatar

Нэргүй 2025-04-07 193.218.118.160

Мөсөн спортод Оросууд үнэхээр гайхамшигтай.

Avatar

Зочин 2025-04-07 66.181.191.69

Удахгүй 900-ыг босгыг чөлөөтэй давна.

Avatar

Зочин 2025-04-07 66.181.191.69

Орос, Канад хоёр хоккейн хөгжлийг тодорхойлдог. Овечкин хоккейн агуу домог. Бүгд хүлээн зөвшөөрлөө.

Avatar

Зочтн 2025-04-07 103.212.116.106

Овечкин сайн тамирчин .Гэхдээ Орос , хоккейн орон бишээ . Путин , Лукашенко хоёр тэшүүр углаад мөсөндээр гарснаас хойш бүрч биш болсон.

Avatar

Б 2025-04-07 103.175.213.98

чи дутаа. чамтай чамгүй хүн бүхэн хоккейн орон мөн гэдгийг нь мэднэ.

Avatar

Нэргүй 2025-04-07 66.181.160.26

ГАЙХАМШИГ … Оросууд бүх байрлалд гайхамшиг …

Avatar

Нэргүй 2025-04-07 43.242.242.57

Тийм шүү. Хөлбөмбөгт бол Орос шиг агуу улс байхгүй дэ.

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж