Газрын ховор элемент уран биш

Газрын ховор элемент уран биш

Газрын ховор элемент уран биш

Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран болон газрын ховор элемент тойрсон асуудлууд нэлээд эрчтэй яригдаж байна. Үүний зэрэгцээ энэ хоёр бүтээгдэхүүнийг адилхан, нэг зүйл мэтээр тайлбарлаж, олон нийтэд ташаа мэдээлэл хүргэх тохиолдол их байна.  Тиймээс “Зууны мэдээ” сонин  “Уул уурхай” буландаа  Уран болон Газрын ховор элементийн тухай мэдээллийг хүргэж байна.

Төрийн бодлогын ялгаа:

vЗасгийн газар, Франц улсын “Орано Майнинг С.А.С” компанитай уран олборлох  хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурснаар Монгол Улс дэлхийд уран экспортлох, энэ чиглэлд тоглогч болох боломж бүрдсэн билээ.  Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төсөл байсан юм. Францын тал Монголд анх “Арева Монгол” компанийг байгуулж, “Кожеговь” охин компани нь 1997 оноос ураны хайгуул хийсэн юм. Геологи хайгуулын ажлын эхний 10 жилд Дорноговь аймагт Дулаан-Уул 6270 тонн, Зөөвч-Овоо54639 тонн ордыг нээсэн. Сүүлд нэмэлт хайгуулаар нийт нөөцийг 93291 тонн хүртэл өсгөөд байгаа. Энэ нь Монголын ураны батлагдсан нөөцийн талаас илүү хувийг дангаар бүрдүүлж байна.

 

vЗасгийн газар газрын ховор элементтэй холбоотой бодлогоо төдийлөн тодорхой болгоогүй.  Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Өндөр технологийн түүхий эд болох газрын ховор элемент, үнэт, өнгөт, хар холимог металл, металл бус ашигт малтмал болон газрын тосны эрэл, хайгуулын ажлын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар эрдэс баялгийн нөөцийг арвижуулна” хэмээн тусгасан юм. Үүнээс өөр илүү тодорхой хууль эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагатайг зарим судлаач хэлдэг билээ. Ховд аймгийн Мянгад суманд хэрэгжиж буй газрын ховор элементийн Халзан бүрэгтэй төсөл нь Монголд хэрэгжиж буй цор ганц анхдагч төсөл юм.

 

Юунд ашиглагддаг вэ?

vУран бол радиоактив буюу цацраг идэвхт металл бөгөөд цөмийн эрчим хүч гаргахад ашигладаг. Цөмийн эрчим хүч бол өнөөдөр таныг биднийг, үр хүүхдийг утаагүй цэвэр орчинд амьдруулах, хөгжлийн суурь болох эрчим хүчний хүчирхэг эх үүсвэр гэдгийг дэлхийн өндөр хөгжилтэй орнууд хүлээн зөвшөөрсөн билээ.

 

vГазрын ховор элемент нь өндөр технологийн бүтээгдэхүүн.  Тодруулбал, таны гар утас, компьютер, цаашлаад өдөр тутамдаа хэрэглэж буй бүх цахилгаан хэрэгслүүдийн үйлдвэрлэлд ордог. Бидний өдөр тутамдаа ашигладаг ухаалаг гар утас, цахилгаан автомашинаас гадна рентген туяа, удирдлагатай пуужинг газрын ховор элементгүйгээр үйлдвэрлэх, цаашлаад ашиглах боломжгүй билээ.

 

Олборлолт

vУран нь олборлолтын хувьд цацраг идэвхт тул зөв технологиор аюулгүйн дүрмийг ягштал мөрдөн олборлох шаардлагатай. Энэхүү байгалийн бүтээл нь тодорхой орд хэлбэрээр хуримтлагдсан байдаг юм.

 

vГазрын ховор элементийг олборлоход нарийн төвөгтэй. Газрын хэвлийд хэр хэмжээтэй нөөц байгаагаас газраа яаж олборлохоо шийднэ. Бүх уурхай тоосжилт  үүсгэнэ. Иймд байгаль орчны нарийвчилсан үнэлгээ их чухал. Манай улсад энэ чиглэлийн стандартыг шинээр батлах шаардлагатай.

 

Манай улсад илэрсэн нөөц

vМонгол Улс ураны багагүй нөөцтэй. Дорнод, Гурванбулаг, Улаан, Нэмэр, Мардайн гол, Хараат, Хайрхан, Гурвансайхан, Өлзийт, Дулаан-Уул, Зөөвч-Овоо, Энгэр ар, Далт гэх нийт 13 ордын 192 мянга гаруй тонн баталгаажсан ураны нөөц байгаа. Таамаг нөөц нь 1.3 сая тонн. Манай орны баталгаажсан ураны нөөц л гэхэд дэлхийн нийт ураны нөөцийн хоёр хувийг эзэлдэг бөгөөд Монгол Улс ураны нөөц хэмжээгээрээ дэлхийд 10-т жагсдаг байна.

 

vМонгол Улсад газрын ховор элементүүдийн нөөц нь Дорнод, Хэнтий, Баян-Өлгий Ховд зэрэг аймагт илэрсэн байна. Тухайлбал,  Улаандөлийн 124.78 тонн орд, Халзанбүрэгтэйн орд 1.511.6 мянган тонн орд, Мушгиа худгийн 365.1 мянган тонн орд, Хотгорын 1.213.7 мянган тонн нөөцтэй орд Цагаан чулуутын 274.55 тонн орд, Лугийн голын орд 14.5 мянган тонн орд тус тус орж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 202.126.89.130

битгий балайр баруун долоосон лалрууд

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 103.140.11.62

зайлцгаа үхэцгээ далд орцгоо пиздунууд

Avatar

зочин 10 цагийн өмнө 202.126.93.21

ГОЛ НЬ БАЙГАЛИЙН БАЯЛАГ АШИГЛАСАНЫ ТАТВАРАА 50 ХУВЬ ХРТЭЛ АВАХ ХЭРЭГТЭЙ ТЭГЭЭД БАЙГАЛИЙН БАЯЛАГАА АШИГЛАЖ УЛСАА ХӨГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ ТАТВАР АВЧ ЧАДАХГҮЙ БОЛ ГАЗРАА УХУУЛАХ ХЭРЭГГҮЙ

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 108.147.36.55

Өнөөдрийнх шиг хахуульж авилгажсан,дарга нар улс орноо хайр найргүй тонож дээрэмддэг нийгэмд хичнээн ч их мөнгө зоос байгаад нэмэргүй…..

Avatar

Бадарч тахар 11 цагийн өмнө 103.57.92.159

Тэртэй тэргүй арав юмуу хорин жилийн дараа Хятад улс нь Монголыг цэргийн хүчээр эзэлчих юм чинь наана нь амжиж газрын баялагаа олборлож борлуулж байх хэрэгтэй шүү дэ ! Хятадууд эзэлчихээд ёстой ухаж өгнө дө !

Avatar

Иргэн 11 цагийн өмнө 66.181.178.139

Ураны шар нунтаг ч нээг их айгаад сүр бадруулаад байх зүйл ч биш л дээ. Казахстанаас эхлээд манай өрсөлдөгчид л Монголыг зах зээлийн тоглолтоос гаргахын тулд явуулж буй ХАР Пи Ар л биз.

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 139.5.218.151

УРАНААР ЦӨМИЙН з****г ХИЙДЭГ гээд бичиж чадахгүй, дан нэг талыг барьсан мэдээллээр тархи угаахаа больвол зүгээр дээ.

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 108.147.36.55

Монгол улс хэзээ ч уранаа баяжуулаад цөмийн з****г үйлдвэрлэж чадахгүй….чаддаг байлаа ч их гүрнүүд зөвшөөрөхгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж