Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Дорнод аймгийн Баянтүмэн суманд өчигдөр /2025.04.06/ хоёр хээрийн түймрийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, бүрэн унтраажээ. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт нэмэгдэх тул ил задгай гал түлэхгүй байх, татсан тамхины ишээ бүрэн унтраах, шашны зан үйл хийхдээ арц, хүж, лаа, зул асааж орхихгүй байх, хог хаягдал, өнжмөл өвсийг шатаахгүй байх, халуун үнс, нурмаа ил задгай асгахгүй байж, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Өнгөрсөн долоо хоногт Хэнтий аймгийн Баян-Овоо, Дорнол өймгийн Булган, Баянтүмэн суманд дөрөвдүгээр сарын 4-нд гарсан хээрийн гал түймрийг бүрэн унтраасан.
Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн байдлаар Архангай аймгийн Хайрхан, Дорнод аймгийн Халхгол, Хэрлэн, Баян-Уул, Булган, Цагаан-Овоо, Дашбалбар, Чойбалсан, Баянтүмэн, Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Асгат, Эрдэнэцагаан, Хэнтий аймгийн Баян-Овоо, Батширээт, Дадал, Дэлгэрхаан, Дундговь аймгийн Өндөршил, Төв аймгийн Эрдэнэ, Мөнгөнморьт, Жаргалант, Сэргэлэн, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Баянгол, Булган аймгийн Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сум буюу есөн аймгийн 25 суманд 35 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдээд байна.
Нэргүй 2025-04-07 202.9.40.246
Өлн түрүүний бөөс хувхай гуйлагчин х***а манж зулбасгуудыг хужааманжруун хөөж далд ор2лнаа.
Нэргүй 2025-04-07 202.9.40.246
х***а манж-с орж ирж оргнсн хулгайч х***а манж л******д нам төр хулгайлж увсчуудру мнгол хүнру элдэв атгаг муу бодлго хийсн. Гичигүүд юу ч чадхгүй эндүрцн ацууд.