АН Их хурлаараа элссэн намуудаа хэлэлцэнэ

АН Их хурлаараа элссэн намуудаа хэлэлцэнэ

АН Их хурлаараа элссэн намуудаа хэлэлцэнэ

Ардчилсан нам өнөөдөр /2025.04.07/ 12:00 цагт ээлжит Их хурлаа хийхээр товлосон. Үүнтэй холбоотойгоор УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдахгүй.  АН өнөөдрийн Их хурлаараа ШИНЭ нам болон Монголын Либерал намыг элсүүлэх эсэх цаашлаад шинэ намын зарим гишүүдийг Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны гишүүнээр батламжлах асуудлыг хэлэлцэхээр товложээ.

Өнөөдөр АН улс төрийн ямар нэгэн шийдвэр гаргахгүй.

Гэхдээ Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар энэ онд улс төрийн бүх нам, эвсэл дотоод дүрэм, хөтөлбөрөө боловсруулж, Улсын дээд шүүхэд мэдүүлэх ёстой. Хуулиар заасны дагуу өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ны дотор намууд бүртгэлийн мэдээллээ шинэчилж УДШ-д хүргүүлэх ёстой байсан ч улс төрийн нөхцөл байдлаас болж хойшилсон. Тодруулбал, Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын хуулийн хоёрдугаар зүйл дэх намын өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгатай нийцүүлэх арга хэмжээ авч, уг өөрчлөлтийг УДШ-д 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ны дотор хүргүүлэх хугацааг өөрчилсөн.

2026 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө цаг хугацаандаа дүрмээ шинэчлээгүй, хуулиа мөрдөөгүй намыг бүртгэхгүй гэдэг шийдвэр хэрэгжиж эхэлнэ.

Тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай өнгөрсөн 2024 оны дөрөвдүгээр сарын 19-ны өдөр шийдвэр гарсан. Улмаар Улс төрийн намын тухай хуулийн хоёрдугаар зүйл. Улё төрийн намын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6.12 дахь заалтын дугаарыг "34.6.13" гэж өөрчилсүгэй гэж заасан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ХОТЫН ИРГЭН 7 цагийн өмнө 202.179.27.251

Тэгмээр дээ. Энд тэнд үнэ хүндээ алдсан хоосон тамганаас өөр юмгүй ядцан Баагий нараасаа салл даа.Муухай дээрээ улцан гэгчээр иддэг уудаг Ээбээ Сайханбилэг Баярцогт Бат үүл ээ яая гэж байж дахиад дагавар юмнуудаасаа салдаг болоосой ёстой нэг.

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 103.212.118.130

SEKSDN NAADGCH SEKSEER80955877VSNXANDI

Avatar

Зочин 11 цагийн өмнө 139.5.218.151

Гантөмөрийн ачаар АН саяийн сонгуульд овоо суудал авсан шүү. ТӨВИЙГ САХИСАН, БАТТУЛГА, ЭЛБЭГДОРЖИЙН БҮЛЭГЛЭЛИЙН ХҮН БИШ БАЙНА ГЭЖ чөлөөт сонгогчид түүнд найдаа биз

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 66.181.185.42

Энэ хурлаараа Гантөмөрийг огцруул

Avatar

zochin 2025-04-07 203.91.114.244

AN joohon uhaantai baigaachee MAN-ii halaasnii nam bolloo burhan min

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж