"PGL Bucharest" тэмцээний нээлтийн өдөр Монголын "The MongolZ" баг Францын "3DMAX" багтай тоглосон билээ. Хоёр баг өмнө нь таван удаа учраа таарахад сүүлийн гурван тоглолтод нь Монголын баг дараалан хожоод байсан юм. Энэ ч утгаараа өчигдөр/2025.04.06/ Монголын багийг хожно гэж таамаглаж байсан хүн олон байв. Гэвч тус тоглолтод "3DMAX" баг 2-1 гэсэн харьцаатай хожсон. Дээрх тоглолтын дараа "3DMAX" багийн "Maka" буюу Брайан Канда "HLTV"-д дараах ярилцлагыг өгчээ.
-Удаан хугацааны дараа та нар "The MongolZ"-ийг яллаа. "Ancient" дээр ялагдсан ч "Inferno", "Anubis" дээр илүүрхэв. Таван удаа тоглоход та нар хоёр, тэд гурав хожсон байсан. Хоёр багийн хоорондох энэ өрсөлдөөний талаар яриач?
-Бид "The MongolZ"-той анх "Skyesports" тэмцээний үеэр тоглож байлаа. Тухайн үедээ үнэхэээр тайван тоглосон. Тус тоглолтод бэлдээгүй тоглосон учир би санаж байна. Онцгой тэмцээн байсан. Бид хялбархан хожсон гэж хэлмээр байна. Харин хоёр дахь удаагаа "EPL"-д тааран тоглоход тэд бидний учрыг олох гэж хичээсэн. Бидний эсрэг тоглох аргаа олсон гэх хилсдэхгүй.
Би бүр тэднийг биднийг хэрхэн тоглохыг мэддэг, тэр ч утгаараа эсрэг тоглоход амар байдаг гэж хэлэхийг сонссон. Тэрийг нь сонсоод л шар хөдөлсөн . Энэ удаагийн тэмцээнд зориулан гурван долоо хоног сайтар бэлдсэн. "The MongolZ"-ийн эсрэг тоглоно гэдгээ мэдээд сайтар бэлдсэн. Энэ ч үр дүнгээ өглөө.
-Та нар тэдний эсрэг цөөнгүй хожигдсон. Харин одоо учрыг нь олчихсон харагдана. "Ancient" дээр ч хожиход ойрхон байлаа. Хожиж чадаагүй шалтгаан нь юу байсан бэ?
-"Ancient" дээр гаргасан бидний тоглолт бол аль ч талаасаа бидний хүссэн тоглолт. Манай дасгалжуулагч "wasiNk" сайн тоглолтын төлөвлөгөө гаргасан. Бид түүнийг нь бараг 80 хувь дагасан. Төлөвлөгөөний дагуу тоглох бидэнд тустай байлаа. Тоглолтын төгсгөлд бид нар хэмнэлээ, уур амьсгалаа бага зэрэг алдсан. Энгийн алдаанууд гаргасан харагдсан. Үеүд дээр хожиход "хог"-ны хэрэгцээ дутмаг байлаа. Тиймээс л 11-8-аас 11-13 болсон байх.
-"Anubis" дээр та нар тоглолтыг эрчтэй эхлүүлж, "The MongolZ" Т талаасаа үеийн зөрүүг ойртуулах гэж хичээсэн. Гэхдээ та нар төгсгөж чадсан. Нэмэлт цаг гаргалгүй хожсон сүүлийн үеүдийн талаар яриач?
-Inferno, Ancient-ийн адилаар "Anubis" дээр ч амаргүй байсан. Бид энэ мапд төдийлөн бэлдээгүй байсан. Тиймээс үндсэн хийдэг, тэднийг хожно гэж бодсон зүйлсээ л хийсэн. Тэр мап дээр хожихын тулд бид сайн чаддаг зүйлээ л хийж, тэднийг нэг нэгээр нь буулгаж авсан даа. Төлөвлөсөн зүйлээ, хүссэн зүйлээ яг нягт дагасан. Энэ ч тус мап дээр хожиход нөлөөлсөн.
-Танай багт "bodyyy" ирсэн нь тамирчдын бус багийн менежментийн шийдвэр байсан гэсэн. Түүний туршлага, дуу хоолой, манлайлал танай багт тус болж байгаа харагдана. Түүний багт нэгдсэн талаар юу хэлэх вэ?
-Бид тоглоомоос гадуурх ч бие биенээ сайн ойлгодог. Тоглоом дотроо харин ойлголтын зөрүү байдаг. Тэр "fnatic", "DBL PONEY" зэрэг багуудад тоглож байсан. Би ч өөр франц багуудад тогож байсан. Хоёулаа "IGL" учраас ойлголцохгүй зүйлс гардаг. Нэг багт хамтдаа байх нь хэцүү биш ч бие биенээ анхааралтай сонсох хэрэгтэй байдаг. Нэгнийгээ сонсох нь хамгийн чухал зүйл. Түүний ачаар миний манлайлал, багийн сайн ахлагч байх тал дээр сайжирч байна.
-Тэр бас галын шугам руу эхэлж ордог хүн шүү дээ. "Djoko" уг нь тийм байсан. Энэ хоёрын ялгааг хэлээч?
-Бид "bodyy"-ийн тоглолтоос сайжирсаныг нь харж болно. Тэр галын шугамын эхэлж ордог. "Djoko" ч тэгдэг байсан. Гэхдээ "bodyy"-ийн тоглолтыг мэдрэх, тоглох арга барил нь өөр. Заримдаа бид түүнд зохицож тоглох хэрэгтэй байдаг. Харин заримдаа тэр бидэнд тааруулж тоглодог.
"Djoko" байхад би "Djoko", Graviti" хоёрыг галын шугам руу явуулчихдаг байсан юм. Харин "bodyy"-той илүү бодох хэрэгтэй болно. Түүний эхлээд оруулах нь зөв үү? Багийн төлөвлөгөөнд таарах уу? Эсрэг багт зохицох уу? зэргийг боддог. Тэр ч үүргээ сайн биелүүлдэг чадвартай. Ялангуяа шинэ багтаа үнэхээр сайн тохирч байгаа.
-Танайхыг тактик тал дээрээ сайн гэж олон хүн ярихыг сонслоо. Магадгүй бүгд францаар ярьдаг нь давуу тал байх гэж "NBK" ярьсан байна лээ. Танайх тактикийн түвшинд хэрхэн сайжирсан бэ? Мөн "NBK"-ийн хэлсэн үгтэй санал нийлэх үү?
-NBK-ийн хэлсэн үнэн байх. Тоглоомоос гадна ч төрөлх хэлээрээ яриа өрнүүлэх боломжтой байна гэдэг бол тоглолтын талаар, тактикийнхаа талаар ярих сайхан боломж. Энэ ч бидэнд ихээхэн тусалдаг.
Тактикийн тухайд биднийг метагийн талаарх сайн ойлголттой гэдгийг сонсох сайхан байна. Бид дасгалжуулагчийнхаа багтай сайн ажилладаг. "YouKnow", "wasiNk" хоёртой хоёулантай нь би тулж ажиллахаас гадна "bodyy"-ийн үгийг бас сонсдог. Тоглолтын өмнө өрсөлдөгч багтаа таарсан тактикийн гаргаж, хэрхэн тоглохоо ойлгомжтой болгодог. Хүмүүс бидний тактикийг үнэлж байгаа сонсох таатай байна.
-"Graviti", "Ex3rcice" зэрэг залуучууд танай багт бий. Тэднийг багийнхаа гол од болгоно гэж авчирсан уу? Эсвэл системдээ уусгаж, системийн тоглогч болгох гэж авчирсан уу?
-Илүү системийн гэж би хэлмээр байна. Тэд ч сайн тохирч байгаа. Ялангуяа "Ex3rcice". Тэр бол олон системд тохирч чадах тоглогч. Багийнхныгаа, тэдний хэрэгцээг сайн сонсдог. Сүүлийн гурван сарын хугацаанд тэр топ тоглогч болж чадсан.
"Graviti" анх багт ирэхдээ залуу тоглогч шиг байгаагүй. Бид үргэлж түүнийг "Багийн хоёр дахь дуу хоолой, багийг илүү хүчирхэг болгох эрч хүч, түлш" гэдэг байсан. Харин одоо бидэнд "bodyy" байна. Тэр ч "Graviti"-д сайн тусалж байгаа. Энэ жилийн тэмцээнүүд дээр түүний сайжирсаныг хангалттай харж байгаа биз.
-"NaVi"-ийн дасгалжуулагч "B1ad3"-ийн хэлснээр та нарыг доод түвшний бохир яриатай учир тоглолтын дараа гар барихаас татгалзсан гэсэн. Чиний "jL"-ийн зурган дээр алиалагчийн эможи тавьсан байгааг харсан. Энэ талаар юу хэлэх вэ?
-Зүгээр л твиттерийн зүйл шүү дээ. Би хөгжилтэй байх дуртай. "NaVi" болон "jL"-ийг ч хүндэлдэг. Гэхдээ "B1ad3"-ийн ярилцлага бол хүмүүсийг манай багтай битгий гар бариарай л гэсэн утгатай байсан. Би ч түүнтэй уулзсан. Бидний яриа нууц хэвээр үлдэнэ. Гэхдээ тэр бол тэмцээн шүү дээ. Бид эсрэг баг руугаа чиглэсэн өрсөлдөөн, хандлагыг гаргадаг. Бие биенээ ч хүндэлдэг. Гэхдээ "Graviti"-ийн үйлдэл хэрээс хэтэрсэн гэж бодож байна. Бид энэ талаар ч ярилцсан. Түүний энэ л эрч хүч манай багийг илүү сайн болоход туслах үүрэгтэй. Энэ бол түүний хувь тоглогчийн мөн чанар.
Тоглолтын төгсгөлд хоёр багийнхан гар барихгүй байхаас өөр муу зүйл үгүй. Бие биенийгээ үзэн яддаг л гэсэн үг. Жишээлбэл, "XANTARES" болон "jL" байна. Тэд бие биенээ үзэн яддаг эсэх нь тодорхойгүй. Гэхдээ гар барихгүй байна гэдэг бол бие биенээ үзэн яддагийн хэлбэр.
Usuhbayar_a 1 цагийн өмнө 202.126.89.155
haha suga sdanuud dahiad hutgaluulaad bsan bzdee haha
Нэргүй 10 цагийн өмнө 82.146.96.225
Лалрын хошного Чингисийн арчдасуудыг нутагт нь буцаа!
Оюун 11 цагийн өмнө 66.181.187.141
цаашид сайн хичээгээрэй. Хожиж хожигдох бол тэмцээнд байдаг л зүйл. Илүү үг ярих нь хүнийг хурцалдаг гэдэгийг ямагт санаж явхад илүүдэхгүй. зөвхөн чээжиндээ л бодлоо бодож бай. Дахин хүмүүсийг хурцлах үг бүү хэлээрэй. Амжилт, та нар чаднаа.
Нэргүй 2025-04-07 66.181.187.100
Ганц нэгхэн хожоод сагсуурдаг яг л бидний монгол зан тарх дөа !
Нэргүй 2025-04-07 66.181.168.8
Тэгээд яхын чи!!!