Иргэд үерийн далан бус хана босгосонд бухимдав!

Иргэд үерийн далан бус хана босгосонд бухимдав!

Иргэд үерийн далан бус хана босгосонд бухимдав!

Одоогоос хоёр жилийн өмнө 2023 оны долдугаар сарын 5-ны өдөр. Сэлбэ гол эргээсээ хальж үерлэн олон иргэн, аж ахуйн нэгж эд хөрөнгөөрөө хохирсон. Үерт автомашинууд живж, ойр орчмын сургууль, цэцэрлэгүүд усанд автаж, лаг шаварт дарагдсан дүр зурагтай зуныг үдсэн. Энэ нь 1966 оны үерийг 2023 оны үертэй харьцуулахад 5-7 дахин их үерийн ус орж ирснийг мэргэжилтнүүд онцолж байв.

Өнөөдөр 2025 оны дөрөвдүгээр сарын 7. Өнгөрсөн хугацаанд үерийн далан барьж, ард иргэдийг гамшиг ослоор бүрэн хамгаалж чадсан уу?

Сэлбэ гол дагуу үерийн далан барих ажил бетонон хана болж хувирсанд иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Бетонон хана 1.5 км урт, 4-4.5 метр өндөртэй гэнэ. Урт бетонон хана Натурын гүүрнээс урд талын төмөр замын гарам хүртэл үргэлжлэх бөгөөд 100 жилд тохиолдох том үер, газар хөдлөлтөд тэсвэртэй, эвдрэхгүй далан хийнэ гэж албаныхан тодотгож байсан юм. Тухайн үед хотын менежер Ц.Төрхүү мэдээлэхдээ "Сэлбэ голын инженерийн байгууламж дотор байгаа бургас, лагийг зөөж байна. Энэ ажлыг нэгдүгээр сарын 5-наас эхлэн хийж байгаа. Нийслэлд 1966 оноос хойш Сэлбэ гол дагуух даланг байгуулсан. Нийт 24 км даланг байгуулж, гар хийцлэлээр хийсэн. Бид энэ жил 1.5 км төмөр бетонон хийцтэй болгохоор ажиллаж байна.

Иргэдийн зүгээс гол дагуух бургасыг тайрч сүйтгэж байна гэж шүүмжилдэг. Ер нь инженерийн байгууламж буюу далан дотор мод бут сөөг байх ёсгүй.

Хууль журамдаа ч тэгж заасан байдаг. Нийт 30 дүгнэлт гарч, шинжлэх ухааны үндсэн дээр энэ ажлыг хийж байгаа. Бургас мод усны урсацыг удаашруулж, далангаа сэтэлж урсах нөхцөл байдал үүсгэдэг" гэж мэдээлж байв.

Харин “Сэлбэ” хотхоны оршин суугчид 2024 оны дөрөвдүгээр сард мэдээлэл хийхдээ 20 тэрбум төгрөгөөр үерийн далан барихыг эсэргүүцэж мэдээлэл хийж байсан юм. Тэд “Төр засаг ажил төрлөө хий. Бид хангалттай тэслээ. Бид шударгаар хөдөлмөрлөж, байр авсан. Хохирлын хэмжээг тогтоогоод, барагдуулна гэж амласан хотын дарга хүний үг худлаа байж болох уу. Хийхгүй бол худлаа амлаж, цаг нөхцөөж явдгаа болих хэрэгтэй. Эхлээд голын урсацыг сайжруулаад, оршин суугчдыг айх аюулгүй болгож өгөхийг хүсч байна” гэсэн юм.

ҮЕР, УСНЫ ГАМШГААС ХАМГААЛАХ БАЙГУУЛАМЖ БАРИХАД 4.9 ИХ НАЯД ТӨГРӨГ ШААРДЛАГАТАЙ

“Билгүүн Монгол констракшн" ХХК 2024 оны зургадугаар сарын 20-ноос эхлэн хоёр сарын хугацаанд 17 техник хэрэгсэл, 40 орчим ажилтантайгаар Сэлбэ гол дагуу S’Outlet дэлгүүрийн буурин дээр үерийн далангийн байгууламжийг барих ажлыг эхлүүлж байв. Тус компани нь Тавантолгойн нүүрс баяжуулах төслийн газар доорх байгууламж, түшиц далангийн ажлыг хийж байсан туршлагатай гэдгийг онцолж байлаа.

Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн үнэлгээгээр Улаанбаатарт 1996 оны үертэй дүйцэх хэмжээний үер тохиолдоход Туул гол орчмын 3200 га суурьшлын бүсээс эхлээд Төмөр зам, Дунд гол, ТЭЦ-4, Төв цэвэрлэх байгууламж усанд автах магадлалтай аж.

Мөн 34.900 га талбай нэг метрээс дээш гүнтэй усанд автах эрсдэлтэй аж. Улаанбаатар хотын хэмжээнд 163.6 км үерийн хамгаалалтын далан байдаг.

Гэхдээ үерээс хамгаалах далан, суваг, ус хүлээн авах шүүрт худаг, замын боло хөрсний ус зайлуулах шугамуудын 67 хувь нь насжилт хэтэрсэн байна.  Иймээс үер, усны гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө 2040”-ийг дөрвөн үе шаттай хэрэгжүүлж, 408 км үерийн хамгаалалтын барилга байгууламж, 88.4 км урт ул хөрсний түвшин бууруулах байгууламж, 290 км зам, талбайн борооны ус зайлуулах шугам сүлжээ барих шаардлагатайг мэргэжилтнүүд мэдээлсэн.

Нийслэл хотыг үер, усны гамшгаас эрсдэлгүй байлгах барилга байгууламжийг бүрэн бий болгоход нийт 4.9 их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан байдаг.

Хотын дарга асан Д.Сумъяабазар 2022 онд “Сэлбэ сэргэлт” хэмээх төслийг санаачилж, зураг төслийн ажлыг эхлүүлсэн байдаг. Уг төслийн удирдагчаар жүжигчин Б.Цэцэг ажиллахаар сонгогдоод байсан юм. Төслийг хэрэгжүүлэх хүрээнд нийслэлийн 2023 оны төсөвт 3.1 тэрбум төгрөг тусгаад байсан ч илүү хэрэгтэй төсөлд хөрөнгийг зарцуулах шаардлагатай гэж үзсэн.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаар 2023 оны нийслэлийн төсвийг хэлэлцэж, хамгийн их хэл ам дагуулж буй Сэлбэ гол төсөлд санхүүжилт олгох боломжгүй гэдэг шийдвэрийг НИТХ дахь МАН-ын бүлгээс /2022.12.01/ гаргасан байдаг. Одоогоос 14 жилийн өмнө 2011 онд Сэлбэ голын урсацыг сайжруулах, орчныг тохижуулах төслийг боловсруулж, Их тойруугийн гүүрнээс Арслантай гүүр хүртэлх 1.3 километр хэсгийг хоёр тэрбум төгрөгөөр тохижуулж байсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

41 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

уншигч 3 цагийн өмнө 119.40.100.68

Гай болж нэгэн осол тохиолдон голын ус руу хүн унахад аварч чадахгүй 1,5 км урсаад ирэхийг хүлээнэ гэсэн үг үү

Avatar

эгэл нэгэн 3 цагийн өмнө 59.153.113.20

БИД ОДООХОНДОО ХӨНЖЛИЙНХӨӨ ХИРЭЭР ХӨЛӨӨ ЖИЙХ НЬ ЗӨВ БОЛОВ УУ … удахгүй үер усны цаг болоход хэрэгтэйг нь гайхацгаана байхаа . Өндөр хөгжсөн гадаад улсуудад ч ийм үерийн хаалт байдаг л юм билээ .

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 202.126.89.4

Энэ жил ганц тонголзуур л ажиллаад байсан. Өнөөдөрөөс л ажил нь эхэлж байх шиг байна оо

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 103.212.118.130

SEKSEER80955877DYRTAI SEKSEER80955877

Avatar

ЗОЧИН 10 цагийн өмнө 66.181.180.134

Ямар муухай юм бэ Гутмаар
\

Avatar

Иргэн 10 цагийн өмнө 66.181.187.206

Нарийсан хэсэгтээ иймэрхүү өндөр хийхгүй бол эрсдэлтэй нь амьдрал дээр харагдсан шүү!!! Ер нь бол Мие Энхболдын гайгаар УБ хот аймшигтай замбраагүй аюултай хот болж хувирсан!!! Яаагаад МиЕ Энхболдын гай гэхээр Миеээ өөрөөсөө хойш олон жил өөрийн мафиуудыг УБ- хотын удирдлагуудад тавьж газар үргэлжлүүлэн зарж сүйдэлсэн нүгэлтэй!!!

Avatar

Монгол хүү 11 цагийн өмнө 64.119.29.63

ИЙМ ХӨРӨӨНИЙ ИР ШИГ БАЛИАР БОХИР ЦУТГАЛТТАЙ БЕТОНОН ХАШАА Ч УБ ХОТЫН ТӨВД БОСГОЧИХООД ӨӨРСДИЙГӨӨ ӨМӨӨРӨӨД БАЙГАА ХУЛГАЙЧУУД ИЧИЖ АМЬДРААРАЙ… ХӨРӨНГӨ МӨНГӨ ТӨСӨВ НЬ ЯМАР ЮМ БАЙСНЫГ ШАЛГАЖ ИЙМ ӨНГӨ ҮЗЭМЖГҮЙ ЦЕМЕНТ ЗУУРЧ ХОГ БОСГОХЫГ ЧИНЬ ХЭНЧ Л ЭСЭРГҮҮЦЭНЭ ШҮҮ ДЭЭ… АРАЙ Ч ДЭЭ ГЭМЭЭР Л ХОГИЙН ЮМ ХИЙХ ЮМ ДАА…

Avatar

ЗОЧИН 11 цагийн өмнө 202.126.93.21

ПАРИС МОСКВА БЕРЛИН ЧИКАГО БҮГД БҮТЭН ХАНА ХИЙСЭН БАЙГАА ОЧООД ҮЗЭЭРЭЙ

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 108.147.36.55

За Москва Чикаго хоёрт л лав ийм хүн аймаар БЕРЛИНИЙ ХАНА байхгүй шүү….байгаа бол яг хаана байгааг нь яг сайхан тодорхой заагаад өгчихөөрөй….

Avatar

зочин 11 цагийн өмнө 202.126.93.21

ДЭЛХИЙН ХӨГЖИЛТЭЙ БҮХ УЛСУУД ГОЛЫН ЭРГИЙГ БЕТОНОН ДАЛАНГААР ХАШДАГ ҮЕР УСНААС ХАМГААЛАХ ХАМГИЙН НАЙДВЭРТАЙ АРГА ӨӨР ЯМАРЧ АРГА БАЙХГҮЙ

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 202.126.89.4

Тэнэгтээрэй. Хашаан далан хийчихдэг дүнхүү чамаас өөр байхгүй байх.

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 43.228.129.131

Тэнэгийн дээд юм аа, наад хавиар чинь ус оруулахгүйн тулд өндөр хана босгохгүй өөр яах юм, үер гэж ер нь юу болохыг мэдэж байна уу, эргүүнүүд ээ

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 103.57.93.94

Сэлбэ голын Экосистeмийг эвдэн сүйтгэж Андлалын хөшөөнөөс давсан бүтээн байгуулалт боллоо

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 202.9.40.8

СЭЛБЭ ГОЛЫН САЙХНЫГ УБ ХОТЫН ИРГЭД МЭДРЭХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ НЬ БУРУУ ШҮҮ . УЛСЫН ЗАРДЛААР ХЭДЭН МЯНГАН УДАА ЯВСАН СӨҮЛ ХОТЫГ ДУНДУУОВР УРСДАГ ГОЛЫГ ХАРААГҮЙ ҮЗЭЭГҮЙ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ИЙМ ХАНА БОСГОЖ БАЙНА ГЭДЭГ АЮУЛ ШҮҮ

Avatar

Зочин 11 цагийн өмнө 122.201.31.233

Саяхан л хашаа арга хэижнэ гээд л нураагаад байсан биш билүү, Далан биш Хашаа бна штээ за за манай дарга нар удахгзй хашаагаа нураах байхөө.
Арай ч дээ майн ярих юмаа хийж байгаа ажил нь алд дэлэм зөрөөд татвар нэмээд л бдаг сайхан тоглох юмаа.

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 202.21.126.30

Доороо хавтгай суурьтай түшиц хана юм байна лээ. Барьж байхад нь Сэлбийн гүүрэн дээрээс ноднин харсан. Сайн л хийж байна лээ дээ гүйцэтэгч компани нь. Гол үерлээд хавийн байрнууд усанд автаад бөөн юм болоо биз дээ? Одоо ийм түшиц хана хийсэн тул айх аюулгүй шд. Өөрснөө юу ч хийж чадахгүй байж худлаа баахан хэл амаа билүүдсэн юмнууд.

Avatar

Бодлын хулгайч 12 цагийн өмнө 66.181.161.244

ДЭЛХИЙГЭЭР ТЭНЭЭЛ БАЙДАГ ЮУГАА ХАРЖ ЯВДАГ ЮМ БЭ. ИЙМ ДАЛАН ДЭЛХИЙН ХААНА БАЙНА…..НААД ХАШААГАА БУУЛГААД ДАЛАН БАРИАЧЭЭЭ…..

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 66.181.179.175

бороо орж ажлаа хийцгээ гэж анхааруулга өгөө биз дээ зүүн сэлбэ ерөөсөө хаягдсан байсан ямбий байшин барьсанаас өөр юу байгаан

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 66.181.178.63

Хашлага хийхгүй бол Үхэрнүүд унаж үхэж гай болно шүү дээ бас тааралдсан болгоноо хулгайлах зорилготой шүү

Avatar

Зочин 12 цагийн өмнө 106.186.208.29

Бетонон хана босгож эхлэх үед нь бухимдлаа илэрхийлэхгүй яасан юм бэ. Босгоод бараг дууссан хойно нь ингэж гоншигнохоо боль. Шороон далан хийсэн бол найдваргүй, үерийн усанд урсахаар юм хийлээ гээд орилолдоно. Өөрсдөө юу ч хийхгүй, юм хийсэн хүн болгоныг гутаан доромжилно.

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 103.212.119.152

үертээ автаад баас шээс бохиртойгоо холилдоод сууж байх нь зав байж л дэ оркууд

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 202.126.89.4

Хуцаа х**, бетонон хашааг далан болчихно гэж яаж мэдэх юм. Хашаагаа босгоод ажлаа эхлэх байх гэж өчнөөн харлаа

Avatar

зочин 12 цагийн өмнө 66.181.179.201

Удахгүй дүүрэг бүр хана босгох юм байна дөө

Avatar

Нэргүй 2025-04-07 66.181.160.55

ene bol dalan gehed arai l sonin yumaa. ter ih mongoor iim ch yum hiih gej dee. arai arai … horih angiin hashaa bish dee yamar

Avatar

Нэргүй 2025-04-07 203.23.199.47

үзэмжгүй малын хашаагаар дүүрсэн заваан хот л доо угаасаа

Avatar

Нэргүй 2025-04-07 202.126.89.11

хана босгоогүй бол бас баахан юм ярина даа, тийм учраас энэ хана зөв өө

Avatar

Зочин 2025-04-07 139.5.219.133

Монголд Улаанбаатарт энийг хашаа биш үерийн далан гэдэг байх төсвийн мөнгөөр ийм юм хийж хаяхаа хэзээ болих вэ

Avatar

ИРГЭН 2025-04-07 66.181.181.236

Нямбаатар тэнэг Дарангуйлагч Ногоон байгууламж сүйтгэж Бетонон саарал хот болголоо, Нямбаатарын хотын дарга болсноос хойш нэг ч Ногоон байгууламж бий болсонгүй, харин ч байсны нь устгаад Бетон болгож хаялаа,

Avatar

Хот 2025-04-07 14.1.81.179

Хотоор дүүрэн Бетон, Төмөр Хашаа Хайсууд…Алхах газаргүй Амьсгалах агааргүй УБ…..Хотын дүүрэг болгонд цутгаад хаясан олон жил болсон Ашиглалтанд ордоггүй Каркасууд………….Ашиглалтанд ордоггүй Орон сууцны Каркасуудыхаа Газрыг хурааж авч Каркасыг нураавал таарна

Avatar

Зочин 2025-04-07 112.72.8.106

Өдөр болгон үер болоод байхгүй шдээ. Үерийн даланг өнгө үзэмжтэй, хүмүүс голын хажуугаар өглөө оройдоо зугаалж салхилах боломжтой байдлаар хийх ёстой байсан байхад хотын гол хэсгээр үерээс хамгаалж байна гэж питонан хана босгож байдаг үнэхээр тэнэг үйлдэл. Дээгүүр Засгийн газар нь жуулчидыг татна гээд байдаг доогуур нь жуулчдад үзүүлэх зүйлгүй хана босгож байдаг. Монгол Улсын төрийн бодлого гэж байхгүй болохыг харуулж байна.

Avatar

Нэргүй 2025-04-07 66.181.187.100

..бетонон хана…гэж зөв бичиж чадахгүйгээс чинь харахад чи өөрөө ч бас нэг их хүн шүүмжлээд байхаар амьтан биш л юм шигээ…

Avatar

Нэргүй 2025-04-07 202.9.40.246

Улаанбаватрынн хотын төвд өнгө төрх алдгдулсн гажиг цеминт барлга барих ёсгүй бузр.

Avatar

Нэргүй 2025-04-07 210.148.94.144

МАНгаруудын ганц чаддаг юм нь хааж боох

Avatar

Нэргүй 2025-04-07 202.9.40.246

Гуйлагчин адгийн өлн аймшгийн ядуу х***а манж гуйлагчин л******д 35 жил хулгай шааж цөлмж хоослж хулгайг-р амьдрад баен маян гэж худла шааж л*****н өлн гичинүүдийг байрнд нь тавинаа.

Avatar

Нэргүй 2025-04-07 103.145.234.109

Хөдөөний бяруунууд хотыг хөгжлийг баллаж бна даа.

Avatar

Нэргүй 2025-04-07 59.153.115.81

ene dalan bish khashaa bna. Dalan chin khursund gun sukhgui ingej khet otsooson undur bval ueriin usand nam tsokhgdij unaj, ustaigaa ursaj orj irj bur ch ikh gamshig bolno shdee

Avatar

Нэргүй 2025-04-07 202.9.40.246

Өлн түрүүний бөөч хулгайч х***а манж шаарууд 35 жил хулгайч хийж хүний юм-р хүүдгнсн.

Avatar

1-Р ХОРООНЫ 56-Р БАЙРНЫ ОРШИН СУУГЧ 2025-04-07 202.131.239.190

Сүхббтар дүүргийн 1-р хорооны иргэн 56-р байрны оршин суугчид ЭНЭ ДАЛАНГ ИНГЭЖ ӨНДӨР ХИЙХГҮЙ БОЛ ҮЕРИЙН УС ХУУЧИН НАМХАН ДАЛАНГ ДАВЖ ИРЭЭД МАНАЙ БАЙР БОЛОН ТЭР ОРЧИМ БҮГД УСАНД АВТАЖ ЖИВСЭН ШҮҮ ЯАГААД ЭСЭРГҮҮЦЭЭД БГААМ ШАЛ ХУД ГАРУУД УЛС ТӨРЖИХ ШАЛТГААН ХАЙЖ ЭРГҮҮТЭЭД БГААМ УУ ОЙЛГОХГҮЙ БАЙНА. ЮНИОН ТЭЭВРИЙН ЦАГДАА ТЭР ХАВЬ БҮГД ЖИВЖ БСАН ШҮҮ ДЭЭ

Avatar

Нэргүй 2025-04-07 124.158.120.146

Энэ нь найдвартай зөв

Avatar

Нэргүй 2025-04-07 66.181.191.91

Төлгөн коммунист татварын мөнгөөр танец эргэнэ гэдгийг ч харин ч нэг үзүүлж бнда

Avatar

Нэргүй 2025-04-07 103.168.34.124

Энэ хана чинь Монгол Төр авлига хорооллыг Сэлбийн уснаас хамгаалсан хэрэм шүү. Түүнээс биш хоёр хажууруугаа ус орохоос хамгаалж байгаам биш.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж