Скүүтер, сурроны шинэ журам хэрэгжиж эхэллээ

Скүүтер, сурроны шинэ журам хэрэгжиж эхэллээ

Скүүтер, сурроны шинэ журам хэрэгжиж эхэллээ

Эцэг, эхчүүд болон жолооч нарын толгойны өвчин болж буй зүйл бол суррон, цахилгаан дугуй, скүүтер унасан хүүхдүүд. Учир нь Монгол Улсад унадаг дугуй, суррон, скүүтерийн хэрэглээ сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж урин цагт хаашаа л харна энэ төрлийн тээврийн хэрэгсэл хөлөглөсөн иргэд зорчих болсон. Эдгээр тээврийн хэрэгслийг унахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 25-р зүйлд заасны дагуу, иргэд цахилгаан мопед болон скүүтэрээр замын хөдөлгөөнд оролцохдоо унадаг дугуйн зам эсвэл явган хүний замаар бусдад аюул саад учруулахгүйгээр зорчино гэж заасан байдаг. Ингэхдээ 10 км цагаас илүү хурд хэтрүүлэхийг хориглодог. Гэсэн хэдий ч энэ төрлийн тээврийн хэрэгслийг ашиглаж байгаа иргэд хурд хэтрүүлэх, насанд хүрээгүй хүүхдүүд бие биеэ дагаж дуурайн үзүүлбэр үзүүлэх, хамгаалалтын хэрэгслийг дүрэм журмын дагуу хэрэглэхгүй байх, явган зорчигчийг мөргөж гэмтээх зэргээр зөрчил гаргасаар байна.

Тодруулбал, сүүлийн гурван жилийн байдлаар, Монгол Улсын хэмжээнд цахилгаан дугуй, суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй нийт 887 осол гэмтлийн тохиолдол бүртгэгджээ.

Харин 2024 онд улсын хэмжээнд суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй осол гэмтлийн 532 тохиолдол бүртгэгдэж, гурван хүн амь насаа алдсан байна.

Нийслэлийн хэмжээнд өдөр тутамд 4500-5000 хүн хоёр дугуйт тээврийн хэрэгсэл ашиглаж байна гэсэн судалгаа бий. Тэр дундаа ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд хоёр дугуйт тээврийн хэрэгслийн хэрэглээ ихэссэн. Түгжрэлээс шалтгаалан цахилгаан мотоциклийг хэрэглэж байгааг буруутгах аргагүй. Гэхдээ арван жилийн хүүхдүүдийн хувьд бие биеэ даган дуурайх, замын хөдөлгөөний дүрэм мэдэхгүйгээс өөрийгөө болон бусдын эд хөрөнгийг эвдэж сүйтгэх, цаашлаад амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол нэмэгдэж байгаа юм.

Скүүтер, суррон зэргээс үүдэлтэй осол гэмтэлд өртсөн иргэдийн 60 хувь нь 10-18 насны хүүхдүүд байгааг албаыныхан хэлдэг.

Уг тээврийн хэрэгслээс үүдэж гарсан ослыг харвал, тохой болон шууны гэмтэл 26.7 хувь, тархины гэмтэл 18 хувь, өвдөг болон шилбэний гэмтэл 18 хувийг эзэлж байгаа аж. Монгол Улсад 2021 онд 411 ширхэг суррон, цахилгаан дугуй импортоор орж ирсэн байгаа юм. Тэгвэл энэ тоо 2024 он гэхэд 17 хувиар өсч 7116 болж нэмэгджээ. Үүнээс үүдэж зам тээврийн осол нэмэгдсээр байна. Тухайлбал, өнгөрсөн онд цахилгаан хөдөлгүүртэй мотоцикл буюу сурронтой холбоотой 159 осол бүртгэгджээ. Мөн сундалж яваад биет зүйл мөргөн осолдож, нэг хүүхэд амь насаа алдсан байна.

Суррон нь бартаат замын кросс мотоциклын нэг хувилбар аж. Техникийн үзүүлэлтийн хувьд хурдлах чадвар нь 80-90 км цаг түүнээс дээш 110 км цаг хүртэл хурдалдаг. Урин дулаан цаг ирж хоёр дугуйт тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд орж эхэлж байна. 4-10 дугаар сарын хооронд хоёр дугуйт тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд идэвхтэй оролцдог. Тиймээс сурроны бүрэн бүтэн байдлыг хянах, дээрээс нь улсын бүртгэлийн дугаар авч, хоёр тольтой, тоормостой, дохионы гэрэлтэй байх ёстой гэж журамд заажээ. Үүнд цагдаагийн алба хаагчид хяналт тавин ажиллах юм байна. Мөн сурроныг 18 насанд хүрсэн ангилалын жолоодох эрхийн А үнэмлэхтэй хүн жолоодоно, скүүтерийг техник үзүүлэлтээр нь мопедын ангилал руу оруулсан учраас 16-аас дээш насны хүүхдүүд унаж замын хөдөлгөөнд оролцохоор болсон. Уг журам энэ дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлж байгаа юм. Хэрэв 18 нас хүрээгүй хүүхэд суррон унаж хөдөлгөөнд оролцвол Зөрчлийн тухай хуулиар 200 мянган төгрөгөөр торгох аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 202.131.240.147

Зөв шийдвэр байна. Хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл ашиглаж байгаа тохиолдолд заавал дүрэм журамтай дугаартай даатгалтай байх хэрэгтэй. Өөрт болон өрөөлд аюултай ёстой төвөгтэй аюултай

Avatar

Зочин 8 цагийн өмнө 202.126.89.156

Чарласан мотоцикл, суррон, дугуйг хориглох хэрэгтэй!!!

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 66.181.177.142

энэ хоёр гайнаас гадна дугуй гэдэг аюул бна ш дээ

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 139.5.217.50

Дугуйг бас яаж орхих вэ гэсэн шиг харин ч сайн унаж байх хэрэгтэй шүү элийрэгч гуай

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 202.70.33.164

Хорин хэрэгтэй. 4дугуйт авто зам ашигласны төлбөр, жилийн татвар гээд маш их төлбөр төлдөг гэтэл суррон скүтер цахилгаан дугуй татвар огт төлөхнгүй зам ашиглаад чадах чадахгүй улс их унаж осол их гарч байна даатгал ч байхгүй.

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 103.212.118.130

SEKSDN8P955I877

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 66.181.167.84

энэ нэг гудамжинд тавиад байгааа скүтерүүдийг бүрмөсөн хоригдож болиулаачээ
дуртай эрх зүйн чадамжгүй нөхдүүд унаж аваарь осол гаргаад бай.на

Avatar

Зочин 10 цагийн өмнө 203.23.49.69

Скүүтэр сурроны хувьд бол зөв шийдвэр байна шүү

Avatar

Иргэн 11 цагийн өмнө 202.131.249.11

Хөдөлгүүртэй, тээврийн хэрэгсэл гэж байгаа бол явган хүний замаар зорчуулах буруу. Нарийн хавчиг явган хүний замаар чихэлдэж ядан явж байгаа явган хүн, ялангуяа хүүхдүүд ар өврөөс хурдтай ирэх хүнд тээврийн хэрэгсэлтэй тулгарах үнэхээр эрсдэлтэй байна.

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 66.181.191.18

Хятад шиг замаа өргөсгөөд олон эгнээтэй замтай болгоод нэг эгнээгээ дугуй, суррон, скүтерт зориулаад, бас нэг эгнээгээ автобусанд зориулах хэрэгтэй

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 66.181.185.42

Энэ шал худлаа ямар ч мэдлэггүй хүний бичвэр байна. Юун шинэ журам

Avatar

Нэргүй 2025-04-07 66.181.160.18

УБ хотыг анх оросууд 300 мянган хүн амтай байхаар тооцож, хот төлөвлөлт хийсэн. Гэтэл 1990 оноос хойшх хотын дарга Миеэ, Алимаа г.м. нарын "ачаар" шинээр дугуйн зам байгуулах орон зай байхгүй болсон! Суррон, скутер унах нь орчин цагийн залуусын хэрэгцээ, хааж хориглоод асуудал шийдэгдэхгүй!!! Хориглох гэдэг хамгийн муйхар, тэнэг, ухаан шаардахгүй хялбар арга!!!

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 66.181.160.18

Тиймээс газар чөлөөлөлтөөр гарсан газарт тусгай зориулалтын дугуй, суррон, скутерийн талбай байгуулах нь зүйтэй!!! Сумьяабазар баахан гарааш нураасан, юу хийв?? Жишээ нь: Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн талд байгуулж болохоор байна?!!

Avatar

Нэргүй 2025-04-07 202.9.40.246

Үмхий хулгайч х***а манж гичинүүд намтөр хулгайлж эзлчнгүтэ увсынхыг хясж амьдрлыг дордулх гэж орлдсн нам төр-с нь холдулж х***а манж л******д эзн суусн бжзр атгаг санаатай л*******д. Хулгай гажиглтдыг яллж хаянаа. Өлн түрүүний бөөс х***а манж лаларуудыг х***а манжруун хөөж далд ор2лнаа. Эндүрцн л******д.

Avatar

Нэргүй 2025-04-07 66.181.160.18

Хөөе! Чи эмнэлэгтээ очиж хэвтээч, энд юу хийж яваа юм???

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 124.158.120.146

Манж үмхий х***а гээд чацга харвалаа хаха

Avatar

зочин 2025-04-07 103.143.41.2

Явган хүний замаар явуулан нь маш их эрсдэлтэй шүү

Avatar

Нэргүй 2025-04-07 14.1.81.179

Тэгмээр дээ…Хотын дүүрэг болгонд ашиглалтанд ордоггүй цутгаад хаясан орон сууцны каркасуудыхаа газрыг хурааж авч каркасыг нь нураагаасай.

Avatar

Нэргүй 2025-04-07 59.153.115.69

Мөнгө ашиг бодохоос хүний амь нас аюулгүй байдал гаргуундаа гарсан даа!Гадны дэд бүтэц сайн том том улсуудыг шууд тоть шиг дууриан скутерын бизнес хийлгэх цаг үе нь болоогүй ухамсар хөгжөөчгүй байна.

Avatar

иргэн 2025-04-07 66.181.177.222

хотын хөдөлгөөнд оруулахыг бүрмөсөн хориглооч ээ. өөрсдийнх нь хүүхдүүд үхэж байж ойлгох гээд байгаа юм байх даа хөгийн юмнууд

Avatar

Нэргүй 2025-04-07 66.181.160.18

Аливаа асуудлыг хаах, хориглох гэж зүтгэх нь хамгийн муйхар, ухаан дутуугийн мулгуу арга!! Хориглох тусам уг асуудал улам гаж буруу аргад шилждэг нигууртай!!!

Avatar

Нэргүй 2025-04-07 103.57.95.190

Х.Нямбаатар новшоо явган хүний замаар явган хүнээс өөр юм явуулахгүй гэсэн хаана бна? Зохицуулж чадахгүй бол хоригло

Avatar

Нэргүй 2025-04-07 59.153.115.69

Юм болгоныг ажил хийж байгаа хүн рүү дайрдаг наад өмхий зангаа боль

Avatar

Нэргүй 2025-04-07 103.57.95.190

Импортыг хориглох хэрэгтэй. Тээврийн цагдаа хяналт тавьж дийлэх үү? Чадахгүй бол бүрмөсөн хоригло

Avatar

Нэргүй 2025-04-07 66.181.178.19

Бүрмөсөн хориглооч ээ

Avatar

Хотын уугуул иргэн 2025-04-07 66.181.178.19

Энэ журманд хэн, яаж хяналт тавих юм бэ. Машины түгжрэлээ дийлэхээ болсон заиын цагдаа хяналт тавьж чадах уу. 18 нас хүрээгүй хүүхэд суррон унаж хөдөлгөөнд оролцож байгаах эсэхийг хэн яаж шалгах юм. Энэ бол ёстой үлгэр. Ямарч амьдралгүй журам гэж энэ байх. Тэр сүрон, цахилгаан скүтерийг бүрмөсөн хориглооч ээ.

Avatar

Нэргүй 2025-04-07 103.168.34.124

Энэ жил мөн ч олон хүн суррон, скүтэрт мөргүүлж эрүүл мэндээрээ хохирч ажлын чадамжаа алдана даа. Мөн ч хорлонтой гд байгаам даа. Хүний хөл, шагай гэмтээхдээ аатай.

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 124.158.120.146

Зам дэр саад болсон тэгээд гохь нь болвоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж